Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Одсүрэн: Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалтуудыг яаралтай хийх шаардлагатай байна

2021-12-16
0
ЖИРГЭХ

Төрийн ордонд болсон  Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдааны үеэр  Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулсан юм.

-Монгол Улс даяар явагдаж буй дотоодын шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдлаас харахад 2040 он гэхэд улсын хэмжээнд дөрвөн хот л үлдэхээр дүр зураг харагдаж байгаа. Улаанбаатар хотод 2020 онд 31,708 иргэн албан ёсоор шилжиж ирсэн бөгөөд нийслэлийн хүн амын  цэвэр өсөлт 40 мянгыг нэмэхээр Улаанбаатар хотын иргэдийн тоо нэг жилийн хугацаанд 80 мянга гаруйгаар нэмэгдэж байна. Энэ тоонд нийслэлд түр оршин суугчдыг оруулаагүй. Тэгэхээр ойрын 10 жилдээ Улаанбаатар хотын хүн амын тоо 2.5 саяд хүрэх тооцоолол гарч байна.

Улсын хэмжээний их дээд сургуулиудын 96 хувь, худалдаа, үйлчилгээний 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75 хувь, ДНБ-ий 66 хувь, хэвтэж эмчлүүлсэн иргэдийн 56 хувь Улаанбаатарт ногдож байна. Хөдөө орон нутгаас шилжих ирж буй иргэдийн үндсэн зорилго нь ажилтай болох, орлогоо нэмэгдүүлэх, дээд боловсрол эзэмших. Хот доторх төвлөрлийн тухайд зөвхөн Их тойрууд 355 мянган ажлын байр байршиж байна. Энэ нь хэт төвлөрлийг бий болгоод байна.

Замын түгжрэлийн тухайд авто замын сүлжээ 19 хувиар нэмэгдсэн бол автомашины тоо гурав дахин өссөн нөхцөл байдалтай байгаа. Ирэх гурван жилийн хугацаанд жил тутамд машины тоо 80 мянгаар өснө гэж тооцвол Улаанбаатар хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 700 мянгаас нэг саяд хүрэх динамик тооцоо гарсан. Түгжрэлийн өртгийг тооцож үзэхэд, 2020 оны байдлаар 2.7 их наяд төгрөг буюу нэг тэрбум  орчим ам.долларыг шууд болон шууд бусаар бид түгжрэлд зарцуулсан байдаг. Энэ байдлаар, юу ч хийхгүйгээр, ямар ч арга хэмжээ авахгүйгээр  үргэлжлэх юм бол бид таван жилийн дараа 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд зарцуулна гэсэн харамсалтай тооцоо гарсан. Хоёр хоногийн өмнө ЖАЙКА-аас энэ байдал үргэлжилбэл хоёр жилийн дараа Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн тэг зогсолтод хүрнэ гэж тооцсоноо танилцуулсан.

Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, түгжрэлийг бууруулах хүрээнд гурван үндсэн зорилго, 27 зорилт, 149 арга хэмжээг төлөвлөсөн. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг нэгтгэж, уялдаа холбоог хангах шаардлагатай. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлбэл хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг болох гэхчлэн хийж хэрэгжүүлэх ажил их байгаа. Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, аймаг болон сумдад үйл ажиллагаа явуулбал 50-90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг төлөвлөгөө боловсруулсан.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд дагуул хот, дэд төвүүдийг байгуулах, тэдгээрт ажиллаж амьдрахад давуу байдал бий болгох, ипотекийн бага хувьтай зээлийг илүү олгох гэхчлэн бүлэг арга хэмжээ авах шаардлагатай байгаа.

Улаанбаатар хотын авто замын сүлжээнд  194 км гол гудамж зам байдаг. Үүнийг гурван жилийн хугацаанд 60 км-ээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.  Ингэснээр авто замын түгжрэлийг 15-20 хувь, замын нэвтрүүлэх чадварыг 35 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо судалгаа гарсан. Нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийж, их багтаамжит тээврийн хэрэгслийн эхний шугамыг гурван жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоог 25 хувиар нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг 15-20 хувиар бууруулах боломж бүрдэх юм. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалтуудыг яаралтай хийх шаардлагатай байна. Тээврийн хэрэгслийн квот тогтоох, татварын бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдийн зүгээс дээрх мэдээллийг сонссоны дараа иргэд түгжрэл, төвлөрлийг бууруулъя гэсэн хэр нь хийж хэрэгжүүлэх зарим арга хэмжээг огт дэмжихгүй гэж байгаа нь асуудал үүсгэж байгааг онцолсон юм. Тиймээс иргэддээ мэдээлэл өгч, хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа. Хэрэвзээ иргэд хийж хэрэгжүүлэх ажлыг дэмжихгүй бол асуудал шийдэгдэхгүй гэдгийг УИХ-ын зарим гишүүн онцолсон юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • MAN (103.229.120.114)
    zamaa taviachee gvvr nuhen garts usreed 10 uulzvariig ogtloltsolii ni deeguur dooguur bolgohod l tugjrel 50 huvi buurna shde zamaa nuhuj chadahgvi baij erguu uym yariad hereggvi e
    2021 оны 12 сарын 16 | Хариулах
  • Mgl hun (64.119.27.210)
    3 jiliin hugatsaand 60 km nemne gene eeeee yeeeee chaavaas da, iim hot gej baidag yum u. Busad orond wild 30 000 km nemj baina
    2021 оны 12 сарын 16 | Хариулах
  • НАНЗАД (64.119.27.43)
    ОДСҮРЭН ЧИНИЙ ТОЛГОЙХҮРЭГХГҮЙ ЮМ БАЙНА. ХЭДХЭН СУРГУУЛИЙН АВТОБУС БИЙ БОЛГООД ТҮГЖРЭЛИЙГ 30 40 ХУВЬ БУУРУУЛХ БОЛОМЖТОЙГ АМЬДРАЛ БЭЛХНЭЭ ХАРУУЛААД БАЙХАД ЮУ Ч ХИЙХГҮЙ СУУГААД БАЙХ ЮМ. БАС ЭНЭ БАЙШИН БОЛГОНЫГ ТОЙРСОН ХАШААНУУДЫГ БУУЛГАААД ШИЛЖИХ ЗАМУУДЫГ БАРИЧИХААЧ. ЯАСАН Ч ҮЙЛИЙН ҮРТЭЙ ЭРГҮҮ УЛС ВЭ ДЭ ТА НАР ЧИНЬ
    2021 оны 12 сарын 16 | Хариулах
  • 2024 онд УБ хотын МАН дарга Д.Сумьяабазарт ард түмэн дүнгээ тавина (202.21.100.210)
    Нийслэл хот нь 2.5 сая хүн амтай хот бол энгийн байдаг асуудал. 3 сая машинтай боллоо гэхэд Одсүрэн гэдэг нөхрийг гайхаад яриад байгаа асуудал биш. Улаанбаатар хотод газар наймаалан зарж өндөр өндөр шавааралдсан орон сууцны барьсан буруутангуудаас нөхөн төлбөр авсаны дараа ядуу ард түмний хэрэглэж байгаа машны татвар нэм. Хөдөөнөөс ард түмэн аргаа бараад нүүн шилжин ирж байгаа 30 жил төрийн эрхийг барьсан улс төрийн намуудаас нөхөн төлбөр авах хэрэгтэй. Хотын хаанаас яаж ирсэн мэдэхгүй мэргэжилтэн нэртэй нөхдүүдийн ганц ярьдаг юм ард түмний машин унах эрхийг хавчин гадуурхах юм яриад сурчихсан. Өвлийн хүйтэн автобус олдохгүй хэдэн цагаар даарч байхын тулд аргагүй эрхэнд машин тэргээ унаж байгаа шүү дээ.УБ үйлчилж байгаа хэдэн ноорхой автобусаа шинэжилж чадахгүй хүйтэн цанатсан иргэдийг хүлээлгэсэн зовлонг тэр төрийн албан хаагчийн оймсонд нуусан авилгад хэдэн тэрбумаар авч эцэст ял завшиж байгаа тэр хөрөнгөөнөө авч сур. Эцсийн эцэст 2024 оны УИХ-ын сонгуульд дүнгээ тавиулахаа мэдэж эрхэм засаг дарга та жирийн иргэдийн унаа машинд татвараа нэмнэ биз.Хүн болсоны хувьд бөөрөнхий дэлхийд шинжлэх ухааны дэвшил болсон машин унах эрхэнд минь бага дээрэлхэж үзээрэй. Та нар 20 жилд Метро барих хурдны зам барих хотын замын хэд давхарлах боломжтой иргэд аж ахуйн нэгжийн цугларсан ирэх болмжтой тэр баялагийг хаашаа цувчуулсан билээ. Дэлхийд эргэн нэг хар 1,5 сая хүн амтай жижигхэн хотод та нарын толгойг гашилгаад байгаа түгжрэлийг шийдвэрлээд байна. 20-30 сая хүн амтай Бээжин Сеул Токио Сан Пауло Европын том хотууд түгжрэлээ авилгын мөнгөөр шийдвэрлээд байгааг эхлээд үлгэр жишээ ав. Хаянхярваа оймсондоо мөнгөө нуудаг тэц-3 дарга гээд мэддэг хэдэн нөхрийн авилгад авсан мөнгөөр 5 км давхар барих жишээ бол олон байна шүү
    2021 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ханиадыг хашраах 15 арга
    1 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    8 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    10 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    39 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    54 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    59 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 21 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    1 цаг 33 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    17 цаг 45 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    19 цаг 52 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    20 цаг 35 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    21 цаг 36 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    21 цаг 41 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    22 цаг 43 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    23 цаг 10 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    23 цаг 50 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК