зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвецыг зөвшилцөхийг дэмжлээ

2023-3-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.03.23/ хуралдаанаар  “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улс дээрх хэлэлцээрт нэгдэн орсноор тээврийн хэрэгсэл, түүний эд ангийн үйлдвэрлэл болон ашиглалт, аюулгүй байдлын эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлнэ гэж сайд мэдээллээ.

Мөн тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг олон улсад мөрдөгдөж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын техникийн дүрмүүдийн дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүсэх аж. Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг хэлэлцээрийн хэлэлцэн тохиролцогч талууд, ажиглагч болон зөвлөх гишүүнчлэлтэй орнууд бүрэн хүлээн зөвшөөрч, бусад оронд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцлийг хөнгөвчлөх боломж бүрдэх юм байна.

Бусад улс оронд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, эд ангид хяналт тавих, тэдгээр нь техникийн дүрэмд тавигдсан шаардлагад нийцээгүй бол, доголдол гэмтэл гарсан бол, мөн үйлдвэрлэгчийн мэдүүлсэн техникийн үзүүлэлтэд тохирохгүй бол энэ тухайгаа бүрэн эрхийнхээ дагуу тогтоох, мэдэгдэх, мэдэгдлээ хамгаалах, өөрийгөө гэрчилгээжүүлэх чадамжтай байгууллагыг томилон ажиллуулна хэмээн танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Гадаадаас хуучин, эсвэл осолд орсон машины сэлбэг нэрээр оруулж ирээд засаж сэлбээд зардаг талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлж байна. Ийм машинаар зорчих нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, бусдын амь насанд хохирол учруулах эрсдэлийг бий болгох нь мэдээж. Энэ конвенцод нэгдсэнээр дээрх нөхцөл байдал өөрчлөгдөх үү. Хуурамч, үйлдвэрийн бус сэлбэг оруулж ирдэг явдлыг зогсоож чадах уу хэмээн лавласан.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нарын хариулснаар, эвдэрсэн машиныг сэлбэг байдлаар оруулж ирэн угсардаг, үйлдвэрлэсэн он, арлын дугаарыг засдаг явдалд конвенцод нэгдэн орсноор цэг тавих юм байна. ГЕГ-аас хийсэн судалгаагаар 2018 онд 497, 2019 онд 1011, 2020 онд 641 ашиглах боломжгүй, эвдрэлтэй машин орж иржээ. Эдгээрийг вьетнам засварын газарт засаж худалдаалдаг байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар тухайн оронд ашиглахыг хориглосон тээврийн хэрэгслийг импортлохыг хориглосон аж. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн журамд хуучин машины ашиглалтын түүхийг нь дагалдуулж оруулж ирэх зохицуулалтыг тусгасан байна. Энэ мэтээр олон зохицуулалтыг тусгасан ч хуулийн байгууллагуудаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгжихэд саад учраад байгаа гэлээ. Тиймээс Авто тээврийн тухай хуулийн төсөлд гэмтэлтэй тээврийн хэрэгслүүдийг импортоор оруулж ирэхгүй, бүртгэж авахгүй гэсэн зохицуулалтуудыг тусгаад байгаа гэсэн хариулт өгсөн.

Мөн буруу талдаа жолооны хүрдтэй машин импортлох асуудлыг хэрхэн цэгцлэх, машин экспортолж буй улсуудаас тухайн машины ашиглалтын түүхийг хамтад нь авч болох эсэх талаар УИХ-ын гишүүд тодруулж хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц, зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Энэхүү конвенц нь нэгдэн орсон улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, зайн хэлбэрээр суралцаж, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгох юм байна.

“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгээс авч хэрэгжүүлж буй санал, санаачилга, дэлхийн улс орнуудтай дээд боловсролын салбарт өрнүүлэх харилцаа, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно хэмээн сайд С.Бямбацогт мэдээлсэн.

Конвенцод нэгдэх нь ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад нээлттэй бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын байдлаар  Австрали, Япон, Франц, Норвег, Швед, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Эстони, Литва, Армени зэрэг дэлхийн 21 улс  гэрээнд нэгдэн орсон бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 5-нд  Дэлхийн конвенц хүчин төгөлдөр болжээ.

ЮНЕСКО-гоос дэлхий дахины дээд боловсролын тухай анхны гэрээ бодитой болсноор боловсролын шинэ эрин эхэлж, дээд боловсролын уян хатан байдал, хүртээмжид хандах хандлагад хувьсгал гарна гэж үзэж байгаа аж.  Учир нь конвенц нь дээд боловсролын хүртээмжийг ардчилах, өрсөлдөөнөөс илүү хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас илүү олон талт байдал, уламжлалт аргаар суралцахаас илүү уян хатан арга барилыг дэмжиж, чанартай дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тус дөхөм болох аж.

Конвенцод нэгдэн орсноор дээд боловсролын мэргэшлийг шударга, ил тод, ялгаварлан гадуурхалгүйгээр хүлээн зөвшөөрч, дээд боловсрол эзэмших боломжийг олгож, цаашдын суралцах, ажилд орох боломжийг олгодог нийтлэг зарчмууд хэрэгжинэ гэж сайд танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн зайны сургалтаар олж авсан иргэний мэргэшил, өмнө нь суралцсан болон суралцах хугацааг хүлээн зөвшөөрөх, шилжин суурьшсан иргэд насан туршийн боловсрол, сургалтад хамрагдах боломж бүрдэх юм байна. Мөн дээд боловсролын салбар дахь олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа бэхжиж, бүс нутаг хоорондын санал, бодлого, инновац дэмжигдэх,  дээд боловсролын байгууллага, тогтолцоонд чанарын баталгаажуулалтын тогтолцоо, соёл төлөвших, чанарын баталгаажуулалт найдвартай, уялдаа холбоо, чадавх бэхэжнэ гэлээ.

Дээд боловсролын тогтолцоо, эрдмийн зэрэг, цол, чанарын  баталгаажуулалтын талаарх үнэн зөв мэдээллийг ил тод, хүртээмжтэй байлгах үүднээс дээд боловсролын мэдээллийг нэгтгэх, түгээх чиг үүргийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хариуцан ажиллах бөгөөд энэ нь одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Боловсролын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдах юм байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    12 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    14 цаг 17 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    14 цаг 24 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    14 цаг 32 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    15 цаг 32 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    15 цаг 35 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    15 цаг 39 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    16 цаг 9 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    16 цаг 17 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    16 цаг 21 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    16 цаг 33 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    17 цаг 21 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    17 цаг 42 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    17 цаг 51 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    18 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    18 цаг 31 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    18 цаг 46 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    19 цаг 18 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 35 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    19 цаг 49 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК