зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн батлав

2023-3-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.08 цагт эхэлж, “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн тул хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжилсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 46 гишүүний 87 хувь нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжлээ.

Дараа нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Төслийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Тус завсарлагын хугацаа дууссан тул ийнхүү өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 46 гишүүний 41 нь 89.1 хувийн саналаар хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжив.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 45.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу Улсын Их Хурлын дарга дээрх хоёр хуулийн эцсийн найруулгыг хуралдаанд танилцууллаа.

УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар тус тус танилцуулсан.

Дараах зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан тус газрын эзэмшилд байсан төрийн өмчийн эд хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газарт шилжүүлэх; Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцдаг байгууллагууд аймаг, нийслэлийн өмчид шилжсэнтэй холбогдуулан шинээр баригдсан болон хуучин ашиглаж байсан хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үйлчилгээ, арчилгаа цэвэрлэгээ, зохицуулалт, хэрэглээнээс хамаарч орон нутгийн өмчид байлгах шаардлага үүссэн байна. Мөн нийтийн эзэмшилд зориулан улсын төсөв, төрийн өмчит компаниас санхүүжүүлэн барьсан хөрөнгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит байгууллага хариуцах; Нийгмийн эрүүл мэндийн түргэн тусламж, үйлчилгээ, иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагад эд хөрөнгө шилжүүлэх; Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн автомашинуудыг алслагдсан сумдын цагдаа, эрүүл мэндийн байгууллагууд болон хот тохижилт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчийн байгууллагад шилжүүлэх шаардлагын хүрээнд төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, А.Адъяасүрэн нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын дарга холбогдох асуудлыг цогцоор нь хэлэлцүүлэх, хууль санаачлагч хэлэлцүүлэгт оролцох шаардлага тавиад “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг салбарын хөгжлийг дэмжих урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, салбарын үйлдвэрийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот, суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах бодлогыг хэрэгжүүлдэг. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа таримал ургамлын үр, суулгац, сортын үрийг үржүүлэх, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууны импортын худалдаа, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерийн болон түрээсийн үйлчилгээ, засвар, сэлбэг хэрэгслийн худалдаа, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ зэрэг ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоонд шилжүүлж, өөрийгөө санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Цаашлаад хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн орлого нэмэгдүүлэх, тэдгээрийн зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, шударга, хүртээмжтэй хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Энэхүү төрийн өмчит корпорац нь Компанийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, улсын төсөвт учруулж буй өрийн дарамтыг бууруулах, хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох зэрэг олон эерэг үр дүн үзүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн таримал ургамлын үр, сорт, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, газар тариалангийн тоног төхөөрөмж, усалгааны багаж хэрэгслийг хямд үнээр тариалалтын технологийн хугацаанд нийлүүлнэ гэдгийг Х.Болорчулуун сайд танилцууллаа. Мөн үйлдвэрлэлийн менежментийг сайжруулан шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх, буудайн хадгалалтын нөхцөл сайжрах, цаашлаад үр ашиг нэмэгдэнэ гэж тооцож байна. Иймд дээр дурдсан ач холбогдлыг харгалзан Засгийн  газрын тусгай сангийн тухай хуулийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон уг санг эшилсэн бусад заалтуудыг хасах замаар Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгах Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг өөрчлөн “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компани болгохыг дэмжиж буйгаа Н.Энхболд гишүүн илэрхийлээд, шинээр байгуулагдах компанийн удирдлага, зохион байгуулалтын талаар тодрууллаа. Тус сан төвдөө өдгөө 40-50 орон тооны ажилтантай, орон нутгуудад салбартай, өөрчлөн байгуулагдах тохиолдолд Компаний тухай хуулийн дагуу зохион байгуулагдах бөгөөд цомхон, чадварлаг бүтцээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Х.Болорчулуун сайд хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн өнөөдрийн байдлаар тус сангийн өр, авлага, активын талаар, Д.Өнөрболор гишүүн хуулийн төслийн үндэслэлийн талаар тодруулж, ажлын хэсгээс тус тус хариулт авав. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжгүй, төрийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд эдийн засгийн үр ашгаас илүүтэй нийгмийн үр өгөөжийг чухалчилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгээс санхүүгийн хувьд цаашид хэвийн ажиллах боломжгүй байдалд хүрсэн болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариултдаа тодотгоод “Иймээс тус сангийн эрх зүйн байдал, өмчлөлийн хэлбэрийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, үүссэн нөхцөл байдалтай уялдуулж өөрчлөх шаардлага үүссэн. Эдийн засгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулснаар хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох, ашигтай ажиллах, хөрөнгийн ашиглалт сайжрах, улсын төсөвт учирч буй өрийн дарамт буурах зэрэг үр дүн гарна хэмээн тооцсон” гэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авсан. Өмчлөлийн хэлбэрийг өөрчилснөөр бизнес, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж, улмаар үр ашигтай хөшүүргийн бодлогыг хэрэгжүүлэн авлага барагдуулалтыг нэмэгдүүлснээр байгууллагын санхүүгийн чадвар сайжирна хэмээн тооцсон болохоо Х.Болорчулуун сайд тайлбарлалаа. Байгууллагын санхүүгийн чадвар нэмэгдснээр улсын төсөвт учирч буй өрийн дарамтыг бууруулах ач холбогдолтой юм байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох, санхүүгийн эх үүсвэрийн нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэхийн сацуу олон улсын ижил төстэй үйл ажиллагаа бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, дэвшилтэт техник, технологи, арга барилыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой хэмээн тооцсон байна.

Гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн 3 хүртэл, эсрэг байр суурьтай 3 хүртэл гишүүн үг хэлэх хуулийн зохицуулалттай бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийг хэлэлцэхийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн салбарт гүйцэтгэж байсан чиг үүргийг тус ТӨХК гүйцэтгэх асуудлыг шуурхай шийдвэрлэх шийдвэрийг хамт гаргах нь шаардлагатай хэмээн холбогдох тайлбарыг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг дахин байгуулах шаардлагагүй гэдэг Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэртэй зөрчилдөж буй төслийн зохицуулалтыг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлэв.

Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 49 гишүүний 57.1 хувь нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тайланг танилцуулсан бол тус тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх, тайланг хэлэлцсэн Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг  нар тус тус танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 56 дугаар тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө"-г 6 бүлэг, 23 зорилт бүхий 300 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө"-ний нийт гүйцэтгэл, үр дүнгийн дундаж үнэлгээ 67.5 хувьтай байна хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулав. “Ковид-19" халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого 89.3, Ногоон хөгжлийн бодлого 69.0, Хүний хөгжлийн бодлого 66.5, Эдийн засгийн бодлого 61.2, Засаглалын бодлого 70.2, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 84.6 хувийн дундаж үнэлгээтэй байна гэлээ.

"Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т хэрэгжүүлэхээр заасан нийт 1031 арга хэмжээнээс (давхардсан тоогоор) 328 арга хэмжээ, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”'-г хэрэгжүүлэхээр заасан нийт 252 арга хэмжээнээс (давхардаагүй арга хэмжээний тоогоор) 75 арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагджээ. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгасан нийт 300 төсөл, арга хэмжээнээс “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 328 арга хэмжээтэй уялдаж буй 276 арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг авч үзвэл 57 арга хэмжээ нь “үр дүнтэй" буюу 100 хувь, 83 арга хэмжээ нь “тодорхой үр дүнд хүрсэн" буюу 70-99 хувийн хэрэгжилттэй, 32 арга хэмжээ нь “эрчимжүүлэх шаардлагатай" буюу 31-69 хувийн хэрэгжилттэй, 100 арга хэмжээ нь “үр дүнгүй" буюу 0-30 хувийн хэрэгжилттэй байгаа бол дөрвөн арга хэмжээг нууцын журмаар тайлагнасан тул “үнэлэх боломжгүй" хэмээн дүгнэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу Үндэсний аудитын газар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүнд хийсэн аудитын тайландаа хэрэгжилт 60.1 хувьтай, зорилтот үр дүнд хүрээгүй хэмээн дүгнэсэн байна. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний зорилго, зорилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг үнэлэхэд  82 буюу 27.3 хувь нь үр дүнтэй, 71 буюу 23.7 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 88 буюу 29.3 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 59 буюу 19.7 хувь нь үр дүнгүй, зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг хангаагүй байна гэжээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн Төрийн аудитын байгууллагаас Улсын Их Хуралд нэг асуудлыг танилцуулсан бол нийт 13 зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд өгсөн байна. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд бөгөөд, Эдийн засаг, хөгжлийн сайдад тав, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад гурав, Сангийн сайдад нэг, Үндэсний статистикийн хорооны даргад хоёр, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хоёр зөвлөмжийг тус тус өгсөн гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцжээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд гүйцэтгэл, үр дүнгийн дундаж үнэлгээ 65.2 хувьтай байгаа нь Засгийн газраас хэрэгжилтийг 67.5 хувь гэж үнэлж ирүүлснээс 2.3 нэгж хувиар буурсан хэмээн Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцууллаа.

Үнэлгээ буурахад хэрэгжүүлэхээр тусгагдсан нийт 300 төсөл, арга хэмжээнээс зураг төсөв хийгдэж дуусаагүй, газрын асуудал шийдэгдээгүй, санхүүжилт батлагдаагүй, зорилт арга хэмжээний хэрэгжилтийн хувь, шалгуур үзүүлэлтийг хангаагүй, бэлтгэл ажил дуусаагүй, тодорхой үр дүн гарч эхлээгүй, авсан арга хэмжээ, үр дүнг тайлагнаагүй, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, гүйцэтгэл дутуу зэрэг шалтгаанаар 32 арга хэмжээг аргачлалын дагуу бууруулж үнэлсэн нь нөлөөлсөн байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар эрчимжүүлэх шаардлагатай болон үр дүнгүй 105 арга хэмжээ байгаа нь Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн урьдчилсан тооцоолол судалгаа хийгдээгүй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулаагүй зэрэг хуулийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг тусгасан нь бодлогын зорилт, хүрэх үр дүн биелэх нөхцөлийг бууруулсан хэмээн үзсэн байна. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулахдаа зарим төсөл, арга хэмжээний суурь түвшин, зорилтот түвшнийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүй, шаардлагатай хөрөнгийн хэмжээг урьдчилан тооцоолоогүй гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх, Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. Үдээс хойших хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    12 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    14 цаг 17 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    14 цаг 23 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    14 цаг 32 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    15 цаг 32 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    15 цаг 35 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    15 цаг 39 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    16 цаг 9 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    16 цаг 17 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    16 цаг 21 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    16 цаг 33 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    17 цаг 21 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    17 цаг 42 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    17 цаг 50 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    18 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    18 цаг 31 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    18 цаг 46 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    19 цаг 18 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 34 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    19 цаг 49 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК