Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөрөөдлийг минь биелүүлэх гүүр болж, амжилтын эхлэлийг цогцлоож байгаа Онцгой байдлын албандаа чаддаг бүхнээ зориулна гэж боддог

2024-6-12
0
ЖИРГЭХ

Өөрийн хичээл, зүтгэлээр бүхнийг чадахын төлөө эрмэлзэж, хичээдэг хүн бүрийн ялалтын буухиа бадамлаж, цаг хугацааны шалгуураар тодрон гэрэлтдэг жамтай. Зоригтой, шийдэмгий, дайчин, чадварлаг гээд түүнийг тодорхойлох “өнгө” олон. Инээмсэглэл тодруулан алба, амжилтынхаа тухай хүүрнэх түүнийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тангараг өргөсөн хүн бүрийн мөрөөдөл болсон тэмцээн, уралдаануудад тогтмол амжилттай оролцож, өөрийн зорилгын төлөө өдөр бүр “тэмцэж”, ирээдүйн их амжилт өөд  тэмүүлэх түүнийг Батбаярын Нямсүрэн гэдэг. Тэрбээр Хойд бүсийн төв-Орхон аймгийн Шуурхай удирдлага зарлан мэдээлэх тасагт дуудлага хүлээн авагчаар зургаа дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

-Би Говь-Алтай аймагт төрсөн. Айлын дунд хүүхэд. Намайг бага байхад манайх Орхон аймагт шилжин ирж, суурьшсан. Багадаа цэргийн хувцастай хүмүүсийг хараад цэргийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд найз маань зөвлөснөөр Онцгой байдлын албанд өргөдөл өгч, тэнцсэнээр мөрөөдлөө биелүүлсэн. Анхны дуудлагыг хүлээн авснаас хойш хэд хоног айдастай, түшгүүртэй явсанаа одоо ч мартдаггүй юм.  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айлын байшин шатаж, гурван хүүхэд нэрвэгдэж, нэг эмэгтэй, нэг настай хүүхэд түлэгдсэн байсан дуудлага л даа. Үүнээс хойш олон ч төрлийн дуудлагыг хүлээн авч, сандарсан, айсан гайхсан зэрэг өөр, өөр сэтгэл зүйтэй иргэдтэй харилцаж сурч байна. Хойд бүсийн Шуурхай удирдлага зарлан мэдээлэх тасаг  нь өөрийн орон нутгаас гадна бүсийн хэмжээнд тохиолдсон бүх  төрлийн гамшиг, ослын дуудлагыг хүлээн авдаг онцлогтой. Хаа явсан газраа болгоомжтой яваарай, аюулгүй байдлаа хангаарай гээд хүмүүст сэрэмжлүүлдэг. Миний ажлын онцлог болохоор тэр байх.

-Гэр бүлийнхнээсээ аливаад тууштай, хичээнгүй байхыг сурсан. Миний хувьд 2012 оноос хойш сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, 2017 онд Спортын мастер цол хүртсэн. Мөн  волейбол, бадминтоны спортоор хичээллэдэг. Сүүлийн хоёр жил практик буудлагын спортыг сонирхож байна. Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэснээс хойш Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд хоёр удаа оролцож, 2024 онд анхны хүрэл медалиа хүртэж, өмнөх амжилтаа ахиуллаа. Анх удаагаа “Ахлагчийн жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээний “Шилдэг холбоочин”-оор шалгарсан. Мөн 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит практик буудлагын тэмцээний ГСК хагас автомат төрөлд III байр, 2023 онд мөн тэмцээний карабины төрөлд амжилттай оролцсон. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2023” практик буудлагын тэмцээнд карабины опен ангилалд III байрыг эзэлж, 2021-2024 онуудад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аварга шалгаруулах волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын баг тамирчдын хамтаар, хоёр алт, таван мөнгөн медалийг хүртэж, “Шилдэг холбон тоглогч”, “Ур чадварын аварга” болсон амжилтыг тус тус үзүүлсэн байна.

-Цаг барих бол миний баримталдаг хамгийн чухал зарчим. Ажил, бэлтгэл, тэмцээн гээд бүх зүйлд цаг  хугацаа хамгийн үнэтэй. Аливаа уралдаан, тэмцээнд оролцохын тулд бэлтгэлийг маш сайн хийдэг. Би чадна, өөр хэн чадах юм гэсэн сэтгэлзүйтэйгээр өөрийгөө зоригжуулдаг.  Ажлын бус цагаар спортоор хичээллэж, өмнөх алдаагаа засаж, илүү сайн чадвараа тодруулахын төлөө өдөр бүр л хичээж байна. Чөлөөт цаг гарвал гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай. Бүх зүйлд дэмжиж, миний хамгийн том туслагч байдаг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Онцгой байдлын алба бол миний бахархал. Энэ сайхан албаны нэг хэсэг болж яваа минь миний хамгийн том амжилт гэж боддог. Албаныхаа хувцсаар гангарах дуртай. Цэргийн алба хаагч үнэнч шударга зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг байгаасай гэж хүсдэг. Өөрөө тийм байхын төлөө өдөр бүр хичээж байгаа.

-Мөрөөдлийг минь биелүүлэх гүүр болж, амжилтын эхлэлийг цогцлоож, өнөөдрийг хүртэл надад итгэж, намайг хурцалсан Онцгой байдлын байгууллагынхаа удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Өөрийнхөө чадах бүхнээр энэ сайхан бахархлыг хариулах болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    1 цаг 19 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    1 цаг 47 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    1 цаг 49 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    1 цаг 57 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    2 цаг 17 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    2 цаг 33 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    2 цаг 42 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    3 цаг 4 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    3 цаг 21 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    3 цаг 33 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    4 цаг 18 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    4 цаг 27 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    4 цаг 35 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    4 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    5 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    5 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 39 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    5 цаг 55 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    5 цаг 56 мин
  • Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
    6 цаг 2 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК