"Холидэй Инн Улаанбаатар" зочид буудалд
09:30-12:30 цагт "BIM & Дижитал барилга" сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдана.
Соёлын ордонд
10:30-13:00 цагт "Цусны Донорын Дэлхийн Өдөр"-ийн хүндэтгэлийн арга хэмжээ болно.
ОБЕГ-т
10:00 цагт Шадар сайд С.Амарсайхан үер, усны цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын байдлаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгнө.
Д.Сүхбаатарын талбайд
11:00 цагт “Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам эхэлнэ.
Баянзүрхийн гүүрний ойролцоо
13:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газраас гол, усны ослын нөхцөл байдал, завьт эргүүл, эрсдэлтэй байршлуудад байрлуулсан хяналтын камерын талаар мэдээлэл өгнө.
Үндэсний Урлагийн Их Театрт
18:00 цагт Тус театр мэргэжлийн урлагийн байгууллагуудын томоохон төлөөлөл болон олны танил эрхмүүдэд зориулж "Land of the Sky" тоглолтын тусгай үзвэрээ толилуулна.