Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэмт хэрэг хийсэн мэт харагдуулаад байна”

2013-11-26
0
ЖИРГЭХ

30115   УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэргийг прокурорын байгууллагаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм. Тэгвэл энэ талаар  Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандахаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Н.Номтойбаяр гишүүнд холбогдох хэргийг ямар үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бэ?
-Прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хуулийн дагуу хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Бидний зүгээс ч гэсэн хавтаст хэрэгтэй танилцаад мөрдөн байцаах ажиллагаа хуулийн дагуу тэнцвэртэй биш, шударга бус явуулсан гэж үзсэн.  Тиймээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн нь хэт нэг талыг барьж, хэлмэгдүүлэн шалгасан хэмээн гомдол гаргасан байгаа.

-Яг ямар үндэслэлээр хэлмэгдүүлсэн гэж үзэж байна вэ?
-Яллагдагчаар татагдаад буй Г.Нямдоржоос хурааж авсан хутгыг өөрөө ч миний гарт байсан хутга гэдгээ хүлээн зөвшөөрсөн байтал мөрдөн байцаагчид Н.Номтойбаярын гарт байсан мэт үзэж, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол үйлдэж, дээд байгууллагадаа танилцуулсан. Мөн шүүх эмнэлэгт хүргүүлж, шинжээч эмчийг байцааж, прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн зэрэг ноцтой алдаа гаргасан. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэмт хэрэг хийсэн мэт харагдуулсан. Тиймээс УИХ-ын гишүүний зүгээс ЦЕГ-ын дарга С.Билэгтэд хандаж гомдол гаргасан.

-Гомдолд ямар асуудлуудыг дурдсан бэ?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, хэт нэг талыг барьж шалгасан, бүрдэл дутуу, шалгах ёстой зүйлсийг  шалгаагүй гэх мэт үндэслэлээр 57 асуудлыг нэмж шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандсан. Өөрөөр хэлбэл тухайн зэвсгийн чанартай зүйлийг хэн хэрэглэсэн, яаж хэрэглэсэн эсэх тодорхойгүй байхад сайн шалгаагүй гэж үзсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зүгээс твиттер хуудсаараа дамжуулж яллагчаар цацсан тогтоолын нэг хувийг тавьсан байсан. Гэхдээ энэ бол гишүүний зүгээс мөрдөн байцаалтын нууц задруулсан байр суурь биш. Өөрөөр хэлбэл,  тавигдсан гээд байгаа тогтоолын Ганбаатар овогтой Нямдоржид ялагчаар тогтох тогтоолыг танилцуулсаны дараа доод хэсэгт нь Н.Номтойбаяр гэж тавьсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тогтоол юм. Тиймээс гишүүний зүгээс үүнийг олон нийтэд дэлгэсэн. Мөн УИХ-ын гишүүнийг бүхий л талаар гэмт хэрэг үйлдсэн мэтээр үзэж байгааг бид буруутгаж байна. Энэ хэргийг мөрдөн байцаалтын Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст явагдаж байгаа. Өнөөдөр нэмэлт мөрдөн байцаалтанд буцсанаас болж хэргийн мөрдөн байцаалт түр зогссон байдалтай байна.

-Яллагдагчаар татсан тогтоолыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр урьдчилан олж авсан байдаг. Гишүүнийхээ эрхийн хүрээнд олж авав уу?
-Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн хувьд хэргийн материалтай танилцах эрхийнхээ дагуу тус алдаатай тогтоолыг олж авсан. Өөрөөр хэлбэл, гишүүн хувь хүнийхээ хувьд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42.3.8, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212.2-т заасан эрхийнхээ хүрээнд л хэргийн материалтай танилцсан. Түүнээс биш УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд олж аваагүй. Тийм эрх УИХ-ын гишүүн байтугай УИХ-ын даргад ч байхгүй. Ер нь Н.Номтойбаяр  гишүүн хэргийн мөрдөн байцаалтанд их хурлын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд саад учруулаагүй.

-Энэ хэргээс болж өмнө нь баавгай агнасан хэрэг сөхөгдсөн. Энэ хэрэг юу болж байна?
-Баавгайны асуудал өмнө нь шалгагдаад тогтоогдчихсон. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн бус өөр хүмүүс энэ хэрэгт холбогдсон. Миний зүгээс ийм л тайлбарыг өгнө.


Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.23.51.3)
    nomtoibayriin tsaana ch ih zuil bgaadaa
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    25 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    26 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    56 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    1 цаг 0 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 4 мин
  • 150 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг яс 44.6 сая доллараар зарагдсан итгэмээргүй дуудлага худалдаа
    1 цаг 16 мин
  • Баруун болон төвийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 25 мин
  • Үйл явдал: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно
    1 цаг 29 мин
  • NO BRAND-ИЙН ТАВ ДАХЬ САЛБАР ФЕМИДА ХОТХОНД НЭЭГДЭНЭ
    1 цаг 40 мин
  • Мэтагро компани олон улсын хөдөө аж ахуйн зохистой дадлын стандартыг Монголд анхлан нэвтрүүллээ
    1 цаг 42 мин
  • “Reply 1988” киногоороо танигдсан жүжигчин Го Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
    16 цаг 47 мин
  • Улаанбаатарт шөнөдөө 17-25 хэм хүйтэн хононо
    16 цаг 57 мин
  • Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан пүрэв гарагт болно
    17 цаг 0 мин
  • “Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
    18 цаг 56 мин
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
    19 цаг 22 мин
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 35 мин
  • Т.Доржханд: Нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хүртэл огцорлоо
    20 цаг 37 мин
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
    20 цаг 54 мин
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
    20 цаг 55 мин
  • Боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри шизофрени болон хоёр туйлт эмгэгтэй
    20 цаг 56 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК