Өнгөрсөн долоо хоногт ҮХААЯ-ны яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Шүлхийтэй махыг эдийн засгийн эргэлтэд оруулна” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь олон түмний бухимдалыг ихэд хүргэсэн билээ. Учир нь дэлхийн мал эмнэлэгийн хүрээлэнгийн дүгнэлтээр шүлхийтэй байтугай шүлхийний эсрэг вакцин хийсэн малын махыг тодорхой хугацаанд идэхийг хориглодог юм байна. Гэтэл шүлхийгээр үхэж байгаа малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг нь Улаанбаатарт авчирч зарна л гэсэн үг болж таарав. Өөрөөр хэлбэл ард түмнээ шүлхийтэй махаар хангахыг салбарын яам нь дэмжиж байгаа аж. Мөн шүлхийтэй махыг ОХУ, БНХАУ-д гаргаж магадгүй гэсэн хардлага ч гарч. Яагаад гэвэл салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга нь ингэж мэдэгдэхээр тэгж л ойлгогдож байна. Энэ байдлаас болж цаашид ОХУ, БНХАУ манайхаас мах авахаа ч байж мэднэ. Хамгийн гол нь энэ мэдэгдэлээс болж өнгөрсөн долоо хоногийн сүүлд ҮХААЯ-ны дарга нар хоорондоо ихэд муудалцжээ. Учир нь Х.Золжаргалыг ийм хариуцлагагүй үг хэлснийхээ төлөө Улаанбаатарчуудаас уучлал гуй гэж зарим нь хэлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Тэр ч бүү хэл энэ асуудал хүрээгээ тэлж өргөжих юм бол зөвхөн өөрөө хариуцлагаа хүлээгээрэй гэж Х.Баттулга сайд нь сануулсан байна. Үндсэндээ шүлхийтэй махыг эдийн засгийн эргэлтэд оруулах яриа яамыг тэр чигээр нь хөдөлгөөнд оруулжээ.
Өөр нэгэн асуудал салбарын яамныхныг талцуулжээ. Тэр нь шүлхийний эсрэг вакцинийг хаанаас авах вэ гэдэг асуудал аж. ҮХААЯ-ныхан шүлхийний вакцинийг ОХУ, БНХАУ-аас авахгүй гэж шийдсэн байна. Тэгээд Францаас авах шийдэлд хүрсэн сураг гарав. Гэтэл зарим газрын дарга нар нь манай удирдлагууд хямд вакцин хөршөөсөө авахгүй үнэтэй вакцин европоос авах гэж байгаа нь ихээхэн учиртай гэж хүмүүст тарааж эхэлсэн байна.
Ийнхүү зүүн аймгуудад гарсан шүлхий өвчин хүрээгээ тэлж байгаа бол түүнийг шийдвэрлэх учиртай дарга нарын хэрүүл ч өргөжиж эхэлснийг эх сурвалж мэдээллээ.
























































Сэтгэгдэл (11)