Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан авах ажиллагаанд хяналт тавьж оролцдог болон оролцох сонирхолтой байгаа нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо ба хувийн хэвшлийн төлөөллийн уулзалт семинарыг 2014 оны 02 сарын 26-ны өдрийн 13 цагаас өмнө Төр захиргааны 5-р байрны “Иргэний танхим"-д зохион байгуулах гэж байна. Авто зам, гүүр, дулаан хангамж, барилгын инженер, технологич, эдийн засагч, экологич зэрэг мэргэжлээр ажилласан туршлагатай, өөрийн дүүрэг, хороонд хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад гар биеэ оролцох, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах сонирхолтой нийслэлийн иргэд оролцох бүрэн боломжтой юм. Хэрэв семинарт оролцох хүсэлтэй байгаа бол 7575-7810 утсаар холбогдон бүртгүүлэх юм байна.























































