Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянгол дүүргийн засаг дарга НЦГ-ын даргаас юуг онцолж асуув

2014-4-24
0
ЖИРГЭХ

Snapshot_2014-04-24_090522    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундаа худалдаалдаг баар цэнгээний үйл ажиллагааны талаар  өчигдөр  зөвлөлдлөө.  Энэхүү хуралд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар  гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 270 диско ,167 зочид буудал, 300 дэм буудал зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Архидан согтуурахтай тэмцэх  хууль, нийслэлийн НИТХ-ын  91  болон  07 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 548 захирамжийг хангах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газар болон дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс болон  хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтарсан  арга хэмжээг зохион байгуулсан.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 410 зөрчил илрүүлж, 240 иргэн, таван албан, тушаалтан 165 аж ахуй нэгж байгууллагыг 63 гаруй  сая төгрөгөөр торгуул ногдуулж, захиргааны хариуцлага тооцсон. Архидан согтуурахын хор уршгаас  урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Архи согтууруулах ундааг худалдан борлуулж байгаа аж ахуй, нэгж байгууллага тоо нийслэлийн хэмжээнд ихсэх хандлагатай байгаа. Мөн ажилгүйдэл ядуурлаас шалтгаалж, согтууруулах ундаагаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо ч ихсэж байна.

Хууль журамдаа согтууруулах ундаа худалдаах цэгийн тоо нийслэл аймгийн төвүүдэд  200 хүн тутамд нэгээс хэтрэхгүй байхаар зааж өгсөн байдаг. Гэтэл одоогийн  байдлаар энэ нормоос 6.5 дахин  нэмэгдсэн  байна.  Тухайлбал,  Баянгол дүүрэгт 96 архи согтууруулах ундаа худалдаах аж ахуй нэгж байгууллага байх ёстой. Гэтэл  одоо  813 аж ахуй нэгж байгууллага архи согтууруулах ундаа худалдаалж байна.  Энэ нь нэг хүнд ойролцоогоор 237  согтууруулах унаагаар үйлчилж байгаа гэсэн тоон үзүүлэлт гарч байгаа юм. Үүнийг журмынх нь дагуу болон  нортивтэй нь харьцуулаад үзэхээр 8.4 дахин их согтууруулах ундаагаар үйлчилж  байна.

Нийслэл хотын хэмжээнд эхний гурав сарын хугацаанд олон нийтийн газарт үйлдэгдсэн хэргээс авч үзэхэд, Сүхбаатар дүүргийн VIII  хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Айлоп” бааранд  есөн хэрэг үйлдэгдсэн. Үүнээс хулгайн зургаа,  танхай гурван хэрэг гарсан. Харин  “Холивуд” бааранд хулгай хоёр танхай тав  гарсан. Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах “Ситила” бааранд  хулгайн хэргүүд ихээр  үйлдэгдсэн байна. Мөн зочид буудал саун бусдын амь насыг хохирсон зургаа, бусдын биеийг үнэлүүлэх хэрэг гурав, хүчингийн таван хэрэг гарсан байна. Харин  насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн хэрэг нэг үйлдэгдсэн.

Баар цэнгээний газар болон зочид буудалд үйлдэгдсэн 184 хэргийн 57.9 хувь бусдын биед гэмт учруулах болон танхай хэрэг эзлэж байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа 176 хүний 71.5 хувь нь 18-30 хүүртэл залуучууд эзлэж байна. Эдгээр залуучууд 49.1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Үйлдэгдсэн хэргийн 79.5 шөнийн цагаар үйлдсэн байна.  Мөн зочид буудал хүчин, бусдын амь насыг хохироох болон мансуурах хэрэг гарч байна. Энэ нь зочид буудал ажлуулж байгаа иргэн болон аж ахуй нэгжүүдэд тухайн үйлчилгээ авч байгаа иргэдийн биеийн байцаалтыг шалгахгүй байгаас болж байгаа”-г онцлон хэлсэн юм.

зурагг Энэхүү мэдээллийн дараа хуралд оролцож байгаа нийслэл болон дүүргийн Засаг дарга нар болон бусад албаны хүмүүс нийслэийн Цагдаагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатараас сонирхосон асуултаа асуусан юм.

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо:   Бүх баар цэнгээний газрууд харуул хамгаалалтай байгаа. Гэтэл энэ газруудад гэмт хэрэг үйлдэгдсээр байдаг. Тэгэхээр энэ нь юунаас үүдэлтэй вэ. Шалгалтаар хичнээн баар цэнгээний газрууд хаагдсан вэ?

Нийслэлийн Цагдаагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч  Ч.Болдбаатар:
Иргэд цагдаагийн байгууллагад хандах хандлага ихсэн. Хөдөлгөөн эргүүлийн машин 24 цагаар ажиллаж байгаа. Баар цэнгээний газрууд согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж байгаа учраас дотоод стандарт болон хамгаалалтаа дээшлүүлэх хэрэгтэй. Сул буюу хамгаалагч байхгүй газарт гэмт хэрэг үйлдэгдэж байна.  Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 50 хувь нь бусдын бие махбод гэмтэл учруулсан  хэрэг эзлэж байна.  12 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа.

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо:  Шөнийн  цагаар  согтууруулах ундаагаар үйлчлүүлэх гэсэн захирамж  хэрэгжихгүй байна. Цагдаагийн байгууллага энэ захирамжийг хэвээр явуулах уу эсвэл өөрчлөх үү гэдэг тодорхой чиглэл хэлнэ үү?

 Нийслэлийн Цагдаагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч  Ч.Болдбаатар: 
Журам дээр хяналт тавих  нэлээд хүндрэлтэй байдаг.Архидан согтууруулах ундаа тухайн хуулийн долдугаар зүйлийн наймд шөнийн цагаар архи согтууруулах ундаар үйлчлэхгүй гээд заагаад өгчихсөн байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтийн дагуу явагдаж байгаа гэсэн юм. 

Мөн  баар цэнгээний газарт тодорхой стандарт болон тодорхой болгож, зөрчил гаргасан тохиолдол үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах, алба саатуулах. Мэргэжлийн байгууллага шалгуур үзүүлэлтийг тогтмол  хийх. Мөн согтууруулах ундаагаар үйлчилж байгаа цэгүүдийн  тоо, нортив хэмжээг тогтоож өгөх.  Үйлчлүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн тоо буруулах, пүрэв баасан бямба гаригууд согтууруулах ундаагаар үйлчлүүлэх байхгүй зэрэг саналыг оруулсан юм.

Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • монгол хүн (103.26.194.5)
    ЗД нарын хийж байгаа ажил шүү дээ. Тэгээд юугаа асуудаг байнаа. Хаа хаа хаа . Стандартаа барь.
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.40.66)
    Orosoo 157r tsetserlegiin uuden deerh konteineraa avaachee jorlon bolj guitslee
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • mgl1 (103.26.194.6)
    haagaad bai haagaad ydahgui bar ch ugui hoolnii gazar ch baihgui bolno
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    10 цаг 31 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    10 цаг 38 мин
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
    11 цаг 0 мин
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
    11 цаг 3 мин
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
    12 цаг 2 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    12 цаг 39 мин
  • Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон
    12 цаг 56 мин
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
    13 цаг 20 мин
  • Олон нийтийн анхаарлаас түр холдохоо мэдэгдсэн Ариана Гранде дэлгэцийн уран бүтээлээр эргэн ирлээ
    13 цаг 22 мин
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
    13 цаг 25 мин
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
    14 цаг 10 мин
  • “FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээнд оролцох 12 тамирчны бүрэлдэхүүн
    14 цаг 19 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 44 мин
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
    15 цаг 28 мин
  • Дуучин Майли Сайрус өөрийн найз залуу, хөгжимчин Макс Морандотойгоо хуримлажээ
    15 цаг 49 мин
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
    16 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
    16 цаг 28 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 10 мин
  • Дэлхийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалт чулуужсан түлшний асуудлаар тохиролцож чадалгүй тарлаа
    17 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 цаг 16 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК