АТГ-ынхан шалгаж байгаа хүмүүсийнхээ ар гэрт хэтэрхий хүнд суртал гаргадаг уу? гэх яриа гадуур чих дэлсэнэ. Мөн энэ тухай шалгуулж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн ч мэдээлэл хийгээд эхлэв. Тухайлбал, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг цагдан хорьсоныхоо дараа ар гэрийхнийг нь мөрдөн мөшгих айлгах ажиллагааг явуулсан талаар түүний эхнэр Ч.Мандах хэлсэн. Мөн нөхрийг нь шалгахдаа олон хорих анги дамжуулж байгаа гэдгийг ч хэлж байсан. Түүнчлэн гэрт нь нэгжлэг хийхдээ металь хайгчаар нэгжлэг хийсэн. Улмаар эхнэрээс нь хар тамхи, их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсгээ гаргаад ир хэмээн тулгасан. Үүгээр зогсохгүй байнга шахуу дагаж мөрдөж байгаа аж. Тэгвэл Ч.Мандах энэ бүхнийг баримтжуулж өмгөөлөгчдөө өгөөд байгаа гэв.
Дашрамд хэлэхэд, өчигдөр "Тэнгри холдинг" компанийн захирлын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийж "АТГ-ынхан хууль бусаар хүнийг үндэслэлгүйгээр хорьж байна. Мөн ар гэрийнхэнд хэлэлгүй баривчилж авч явсаныхаа дараа найз нөхөд, аав ээж, гэрт нь нэгжлэг хийсэн" гэх мэтээр мэдээлсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (1)