Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хар тамхи хэрэглэдэг охиныг хамгаалсан, тэр охин нь түүний нууц амраг" гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Тэгвэл түүнээс энэ хэрэгтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан байна. Улмаар энэ асуудлаас болж Х.Тэмүүжин сайдыг цагдаагийн байгууллагынхан тагнаж, чагнасан талаарх шум тарсан. Тиймээс Улсын мөрдөх байцаах газрын холбогдох албаны хүнээс зарим зүйлийг тодрууллаа.-Танай дээр хар тамхины хэчнээн хэргийг илрүүлэн шалгаж байгаа вэ. Тухайн хэргүүд дунд Х.Тэмүүжин сайдтай нэр холбогдсон охины хэрэг байгаа юу?
-Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хар тамхины хэргүүдийг илрүүлэн шалгаж байгаа. Тодруулбал, өнгөрсөн сарын 2-нд Баянгол дүүрэгт гарсан хар тамхины хэрэг буюу иргэн Х нарын 4 охинд холбогдох, машин дотроо хар тамхи хэрэглэж байсан хэргийг шалгаж байна.
-Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа охин Х.Тэмүүжин сайдтай холбоотой гэсэн. Энэ яг үнэн үү?
- Прокурорын байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авч утсан харилцаануудыг нь хянах явцад тухайн хэрэгт холбогдогч иргэн С-ийн утсанд олон тооны холболтууд гарч ирсэн. Энэ холбогдсон дугааруудын нэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн утас байсан. Тухайн үед бид хар тамхины хэрэг гэдэг үүднээс шалгаж байснаас Х.Тэмүүжин сайдтай холбоотой гэж мэдээгүй. Улмаар их хурлын гишүүний халдашгүй байдал яригдах учир үүнээс цааш нарийвчлан шалгаагүй, орхисон.
-Тэгвэл энэ бүхнээс үүдэж цагдаа нарыг сайдыг тагнаж, чагнасан гэх асуудал яригдаад байгаа. Энэ тал дээр?
-Зөвхөн хууль зүйн сайдаас гадна хэд хэдэн хүн холбогдсон. Тиймээс гэрчийн мэдүүлэг авсан. Харин хууль бусаар тагнаж, чагнасан асуудал байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй учир дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Тагнуулын байгууллага энэ асуудлыг шалгаад Прокурорын байгууллага хянаад шийдвэрлэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс тагнасан, чагнасан зүйл алга гэж үзсэн.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (14)