Орхон аймагт "Шинэ үе" продакшныхан тоглолтоор явж байгаад хоёр жүжигчин нь нэгэнрүүгээ халуун ус цацаж, түлсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт одоогоор эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй бөгөөд хоёр жүжигчний хувьд аль, аль нь гомдол мэдүүлээгүй байгаа юм.Гэхдээ тус аймгийн цагдаагийн хэлтэст тухайн асуудлын талаар дуудлага мэдээлэл хэн нэгэн өгчихсөн учир мэдээллийн дагуу шалгалтыг явуулж байгаа юм. Тухайн үед нэгэндээ уурлаж халуун ус цацалцсан гэх Д.Оюунтуул, Ц.Алдармаа хоёр гомдолгүй гэж өргөдөл бичсэн хэдий ч шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Одоогоор гэрчийн мэдүүлэг зэргийг авч байгаа ба шалгалтын ажиллагаа 19 хоног үргэлжлээд прокурорт шилжих юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (20)