Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх долоо хоногийн өмнө Монголоос оргон зугтсан байна. Тодруулбал түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон гэж АТГ-аас шалгахаар болсон байна. Гэтэл тэрбээр өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхийг мэдмэгцээ Монголоос зугтжээ. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр “Эм Жи Эл Эс Би” компаниар дүүрэг, хороодод нүүрс хүргэх ажлыг хийлгэжээ. Гэтэл тус компани нь Л.Гансүхийн охин Цэрэнжагзаных байсан аж. Тиймээс охиныг нь ч мөн хуулийн байгууллагад шалгаж эхэлжээ. Л.Гансүх нь энэ хөтөлбөрөөс олон сая төгрөг олсноос гадна “Нүүрс” хөтөлбөр алдагдалтай ажиллаа” хэмээн Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг гаргуулж авчээ.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (12)