Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Цагаан бэлийн уурхайн орчимд автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 22:45 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 5 албан хаагч 1 автомашинтай хүрэлцэн очиход 7 зорчигчтой УАЗ-469 загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татаж гарган аюулгүй газарт хүргэсэн.Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг Ээж хайрханаас зүүн тийш 1 км газарт 2 суудлын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 23:09 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч 1 автомашинтай гарч, 7 зорчигчтой Прусс загварын, суудлын автомашин цасанд суусан байсныг татаж гарган аюулгүй газарт хүргэсэн.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27 дугаар гудамжинд ЯТТ 103-ын дуудлагаар явж байсан 2 автомашин шаварт суусан байна гэсэн дуудлагыг 02:41 цагт өгснөөр Эрэн хайх аврах салбарын тасгийг гаргахад 2 ширхэг Старекс загварын автомашин шаварт суусан байсныг татаж гаргасан.

























































Сэтгэгдэл (3)