Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хороололд байрлах “Барс-2” худалдааны төвд гал гарчээ. Тус зах нь хүнсний болон барааны хоёр бөмбөгөр заалтай бөгөөд түүний нэг зааланд нь гал гарсан байна. Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид галын дуудлагын дагуу галыг унтраахаар ажиллаж байна. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөл тодорхойгүй байна.Өмнө нь "Нарантуул 1,2" худалдааны төвд гал гарч байсан билээ. Өчигдөр мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дашваанжил хийн түлш зарах цэгийн дэргэд автомашины тос, масло зардаг ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 00:21 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 3х2,5 метрийн хэмжээтэй тос, масло зарах ТҮЦ-ий дотор талын хэсэг шатаж байсныг унтраажээ.

























































Сэтгэгдэл (8)