Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Болд: Нийгмийг айдсаар барьж байсан НАХЯ амиллаа

2014-5-23
0
ЖИРГЭХ
Дээрх үгийг УИХ-ын гишүүн  Л.Болд өнгөрсөн мягмар гаригт болсон хүний эрхийн дэд хорооны хурал дээр хэлсэн юм.
    АТГ1Дээрх үгийг УИХ-ын гишүүн  Л.Болд өнгөрсөн мягмар гаригт болсон хүний эрхийн дэд хорооны хурал дээр хэлсэн юм. Түүний хэлсэн үг одоог хүртэл олны анхаарлыг татсаар байна.

Сүүлийн үед хууль, хяналтын байгууллага дахь хүний эрхийн зөрчил нилээд өндрөө авлаа. Үүнийг нь ч Хүний эрхийн үндэсний комисс болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ярьж байна. Нөгөөтэйгүүр хууль сахиулах байгууллагыг “хүчний байгууллага” гэдэг ойлголттой бид дэндүү дасчээ. Энэ салбарт ажиллаж буй албан хаагч, албан тушаалтнууд дуртай цагтаа хэнийг ч хамаагүй баривчилж, хорьж цагддаг байдал газар авсан байна. Тэр бүү хэл хууль зөрчсөн эсэхээ шалгуулж байгаа, цаашлаад шүүхээр гэм буруутай, үгүй нь тогтоогдоогүй иргэд түр саатуулах байранд байх хугацаандаа амь нас алдах тохиолдол цөөнгүй гарч байгааг Д.Амарсайхан агсаны хэрэг олон нийтэд тодорхой болголоо. Сүүлийн 10 орчим жил нийт 33 хүн хорих ангид хоригдож байгаад нас барсан баримт байна. Үүнээс дөрөв нь 2014 он гарснаас хойшхи хэрэг аж. Мөн 1300 орчим хүн гэм буруутай нь тогтоогдоогүй мөртлөө шоронд хоригдож байгаа гэнэ.

Энэ бол манай шоронгийн нөхцөл байдал ямар хэмжээнд хүрснийг илтгэж буй баримт.

Мөн яг энэ үзүүлэлтээр Монгол улс Азидаа нэгд бичигдэж байна. Хамгийн харамсалтай нь хэрэг хийгээгүй гэдэг нь батлагдаад урьчилан хорих төвөөс гарахад тухайн хүний аль нэг эрхтэн нь өвчилсөн, гэр бүлийн хувьд асуудалтай, эд хөрөнгө, цаг  хугацаагаараа хохирсон мөн нэр хүнд нь унасан гээд ер нь хэн ч биш болж үлддэг аж. Тэр хүний хохирлыг хэн ч барагдуулдаггүй. Ер нь аливаа иргэн шалгагдаж байхдаа яагаад ажлаа хийгээд үр хүүхэд, хань ижилтэйгээ гэртээ байж болохгүй гэж. Тэгээд үнэхээр гэмт буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна л биз. Манай хуулийн байгууллагууд айлд орж нэгжлэг хийхдээ хүртэл эд хогшлийг эвдэлж, хэмхэлж орхидог.

Энэ мэт хууль сахиулах байгууллага өөрийн эрх мэдлээ иргэдийн эсрэг ашиглаж, хэлмэгдүүлэх, сүрдүүлэх, дарамтлах байдлаар эрх, эрх чөлөөнд халддаг, айдсыг нь төрүүлдэг байгууллага болж байгаа юм биш гэдгийг УИХ-ын гишүүд сануулж эхэллээ. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд  “Хүний эрхийн асуудал тодорхой тохиолдлын дараа яригддаг бус байнгын асуудал байх ёстой. Монгол Улс бол том шорон юм гэсэн нийтлэлийг олон улсын том том хэвлэлүүд бичлээ. Ямар зорилгоор хэн ийм зүйлийг бичүүлэв. Үүнд хуулийн байгууллагууд ажиллаж, Хүний эрхийн үндэсний комисс тайлбар гаргах ёстой юм биш үү. Цаазаар авахаас жаахан цаараглачихсан байгаа ч шоронд нь хүний амь эрсдсээр байна. Дээхэн үед Монголд цаазаар авах ял байсан байгаагүй,  шоронд нь орно гэдэг цаазлуулснаас дор гэж яригддаг байсан. Манай ШШГЕГ-ынхан нас барсан тохиолдлыг ноцтой учрал гэж байна. Монгол Улсын хувьд энэ чинь эмгэнэл байхгүй юу. Ар гэрийнхэнд нь асуудал яаж тусах нь ойлгомжтой биз дээ. Тэр дундаа гэм буруутай нь тогтоогдоогүй үед ийм үйл явдал болсон нь бид хаашаа яваад байна вэ гэж асуухад хүргэж байна. Тарчлааж, тартагт нь тулгаж байж хэргийг нь хүлээлгэдэг энэ замаасаа хэзээ гарах юм. Миний нэг танилыг хэвтэрт байхад нь АТГ-ынхан дуудсан гэж байгаа. “Би хэвтэрт байна” гэж хариулж дуусаагүй байхад нь шоронд хийнэ гэж сүрдүүлсэн байна билээ. Ийм айдсын төлөө бид 20 гаруй жил ажиллаагүй. НАХ яам дуртай хүнээ дуртай хэрэгт тулгадаг байсан. АТГ бол НАХ яамтай л ижил  байна. Ренчин гуайг “70 настай хүнд даруулга хэрэгтэй” гэж бичээд л нийгэмд хэн ч биш болгож байсан. Нас барахад нь оршуулах хүн олдоогүй. Манай аав очиж жинхэнээсээ уйлсан гэдэг шалтгаанаар сэрдэгдэж байсан. Үнэн зүйл ялдаг юм шүү. Шинэ НАХ яамыг бий болгох гэж байгаа бол хуулийнхан та бүхэн үнэнээ хэл. УИХ-ын гишүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно.  НАХЯ дуртай хүндээ дуртай хэргээ тулгадаг байсан. Бүх хүнийг айдаст байлгаж байсан. Бид өнөөдөр НАХЯ-тай л ижил байна. Бид хувьсгал хийж байж өөрчилсөн, одоо дахиад та НАХЯ байгуулах гэж байгаа бол үүнийг өөрчлөх гэж дахиад хувьсгал хийх болох уу?” гэсэн юм.

Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн, 1990 оны Ардчилалын үнэ цэнийг биеэрээ мэдэрсэн энэ хүний яриа бол зүгээр нэг хэлсэн үг биш.  Хуучин социализмын үед хүнийг айдсаар барьж байсан НАХЯ дахин сэргэлээ гэж хэлсэн түүний үг хууль хяналтын байгууллага дахь хүний эрхийн зөрчил бол дээд цэгтээ хүрсэн гэдгийг илтгэж байна.

Хууль сахиулах байгууллагынхан хүний эрх чөлөө, нэр төрд халдсан энэ мэт үйлдлийнхээ шалтгааныг тайлбарлахдаа “Дээрээс ийм үүрэг өгсөн” гэдэг эзэн хаяггүй зүйл хэлдэг болж.  Уг нь Хууль сахиулах, мөрдөх байцаах, цагдан хорих үйл явц өөрөө хуульчлагдсан байх ёстой төдийгүй албан тушаалтны үйлдэл, алхам нь бүр хууль зүйн үндэслэлтэй байх учиртай. Гэтэл өнөөдөөр “дээрээс” гэх захиалгаар ажиллах болсон нь аймшигт хэлмэгдүүлэлтийг сануулж байгаа үнэн юм.

Харин Хүний эрхийн байгууллагууд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг зөрчих, эрүүдэн шүүх, хүчирхийлэл үйлдэх нөхцөл эргээд үүсч эхэлсэнтэй санал нэгдсэн байна. Тодруулбал Прокурорын дэргэдэх мөрдөх албыг татан буулгаж АТГ, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь ухралт болсон гэж тэд үзэж байгаа аж. Тиймээс уг асуудлаар УИХ-д зөвлөмж хүргүүлэхээр болжээ.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Barkhuu (112.72.13.251)
    Лу. Болд ахаа таы Бодь даатгал ХХК-д ажиллаж байгаад НИТХ-ийн АН-ын бүлгийн дарга болсон Б.Отгонбаяр авилгагч гэдгийг хүн бүхэн мэддэг. Тэгээд яагаад АТГ шалгаад хэргийг нь үүрүүлэхгүй байна вэ?
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • зочин (103.29.144.74)
    прокурорын дэрэгдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан нь АТГ, ЦЕГ ын алба хаагч нарын хууль бус үйлдэлийг хянах болом жгүй болгож дураараа аашлах нөхцлийг бүрдүүлсэн гэдэг нь үнэн шүү дээ ... ямар сонирхолоор энэ албыг татан буулгах болсоныг ёстой цаад эздийг нь шалгаж тодоруулах хэрэгтэй. прокурорын дэрэгдэх мөрдөн байцаах албыг буцаан сэргээх нь зөв
    2014 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    Яг ш дээ. Эх орноо худалдаж, ард түмний хөлс хүчээр босгосон төсвийн мөнгөөр наргидаг нөхдүүдтэй хариуцлага тооцох нь юу нь буруу байгаа юм бэ. Хүний эрхийг зөрчдөг шоронгийн нөхцлийн асуудал харин өөр хүмүүстэй ярих хариуцлагын асуудал юм биш үү.
    2014 оны 05 сарын 24 | Хариулах
  • deer (67.167.19.154)
    Deer hen baigaa ni oilgomjtoi sh dee. Muu huzuugui huniig l gej oilgono shd ee. Ter tarchlaaj zovooj baigaagaad ami nasiig ni hohirooj baigaa huniigee "deerees" geed belhnee heleed ogood baigaam bish uu????
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Tsog (103.26.194.7)
    AN- iig sain shalga. Ih idej bna.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • p (222.118.243.86)
    yun uhralt bolson gej prouror oorsdoo abilga abaad bna shu de teriig ni prokuroriin mordon shalgahgui bas shalgagdaj bga humuusee daramtalaad bna huuliin ajiltang daramtalj boldog yum uu naad prokuroruud chin hun daramtalj abilga ih abaad bna tiim uchraas prokuroriin derged mordon baitsaah alba bj bolohgui ene bol zob shiidber bolson
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • jee (202.179.20.142)
    avilgatai temtsehgui bna geed bainga yarij shahdag bsan odoo bolohoor temtslee geed boli geed bgaa yum uu. niigem avilgatai temtsej bj tsevershine.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • dagva (103.26.194.3)
    ene unen bhaa. arai l hetreed bh shig bna shuu bas ch gej...
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.6)
    Өнөөдрийн АТГ-аас гаргаж байгаа айдас хүйдэсийн дэргэд Хуучны НАХЯ-ны ажиллагаа юу ч биш. хэлмэгдүүлэлт өнөөдөр ч байна
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • 19001973 (103.26.194.1)
    танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай шинэ итгэл шинэлэг үйчилгээг бид танд хүргэх болно
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • 19001973 (103.26.194.2)
    танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • lo (180.149.78.26)
    олон жил ийм л байсан шуу дээ. харин урьд нь дарга нарыг шалгадаггуй уед энэ асуудлыг хэн ч тоодоггуй байсан. одоо дарга нарыг шалгадаг болчихоор л яригдаж байна даа.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (12.46.46.55)
    Tur zasagaar dyyren avilgalch eh oronoo hudaldagch , tsadaj hanadaggyi luivarchid bank dampuuruulagchid , Gazariin naimaachin geed gemt heregtengyyd bgaa , heregees zugtaj tur zasagt ordog bizdee !!!! Yyniig tseverleh heregtei , ted hezeech ochij heregee hyleehgyi barimt notolgoo baisanch heregee hyleedeggyi shdee!
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • богий (182.160.36.67)
    АТГ зөв,зөв,муусайн баячууд,авилгач нарыг шүү ,бууд,
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • ж (202.179.20.151)
    засаг солигдож АТГ ажилаа сайн хийж байна угаасаа олон жилийн бугшмал байсан юмыг ухахаар ингэж л таараа харин хямралаар далимдуулж АТГ ажилыг гацаах нэр хүндийг нь бууруулах толгой угаах явуулгууд гаар ч байна энэ байгуулгыг сайн дэмжиж ажлуулах хэрэгтэй хэдэн жилийн дараа АН намынхан ч гэсэн турсагаа хуулуулна ингэж байж л нийгэм цэвэршинэ
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Эби-д (202.179.14.33)
    АТГ нь жинхэнэ авилгачдыгаа татахгүй, харин "авилгатай тэмцэх" далбаан дор хувийн өс хонзонтой хүмүүстэй "тооцоо бодох машин" болон хувирлаа. Энэ "махны машин"-ыг Н.Энхбаяр бүтээж, Элбэгдорж улам дордуулав. Энхбаяр нь энэ машиндаа өрөө машиндуулсан. Энэ янзаар явбал хэдхэн жилийн дараа Элбэгдорж ч машиндуулна. Тэхдээ Энхбаяр шиг дутуу алаад орхихгүй, харин ч бүр тарчлааж гүйцэд *****. Сталин өөрийн зохион бүтээсэн асар том "махны машин"-д өөрөө машиндуулсан шүү дээ. Одоо та нар энэ машинаа задалж, механизмыг нь солихгүй бол монголын төр, нийгмийг машиндаад дуусгана шүү!!! Элбэгдоржид тэгэх ухаан, зориг, сэтгэл дутах бололтой.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • АТГ-НАХЯ (202.179.14.33)
    ЭБШ хуулийн шинэчилсэн найруулгыг ойрын үед нэн даруй батлах нь онц чухал. Энэ хууль тоталитар дэглэмийн үзэл баримтлалаар анх зохиогдсон тэр хэвээрээ яваа учраас хүнийг цагдан хорих явдал нь мөрдөн байцаагчийн дур зоргын хэрэг болчихоод байгаа юм. Жишээ нь: ЭБШ хуулийн 58 дугаар зүйлд “хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байгаа бол баривчилна” гэж заасан учраас цагдаа нар хэнийг ч гэсэн хүнд хэрэгт сэжиглэж байгаа юмaa гээд л аваачаад хорьчих боломж олгож байна. Эхэн үед хүнд хэрэг үү, хөнгөн хэрэг үү, ерөөс хэрэг мөн үү, биш үү гэдэг нь мөрдөн байцаагчийн үзэмжийн асуудал болчихжээ. АТГ-ын мөрдөн байцаагч нар хүнийг хорих тогтоол батлуулах гээд прокурорт танилцуулахад прокурор хуулийг яс баримтлах гэвэл цаадуул нь прокурорыг өөрийг нь шалгана гэж айлгаад л хүссэн бүхнээ хийдэг болжээ. Прокурор айдаг нь өөрсдөө нээнтэгтэй, эсвэл угаас хульчгар г.м.-ээс болдог биз.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.135)
    Арван таван толгойтой Авилгатай тэмцэх мангасыг, тагнадаг, чагнадаг, Хурц даргатай нь хамт хусч хаяхгүй бол Хурц дарга руу муухай харвал шууд шоронд ордог өнөөдрийн систем хүчээ авнаа Цаашлаад 21-р зууны хэлмэгдүүлэлт эхлэнэ. Хурцаах ***** тавьчихаагүй юс бол түүнийг солих болжээ. Хурцыг солих байтугай хуцыг ч хөнгөлдөг биз дээ.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • lut (202.5.194.1)
    hahaha avilgalchid yuu hutsnam
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Ер нь аливаа иргэн шалгагдаж байхдаа яагаад ажлаа хийгээд үр хүүхэд, хань ижилтэйгээ гэртээ байж болохгүй гэж. Тэгээд үнэхээр гэмт буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна л биз. Манай хуулийн байгууллагууд айлд орж нэгжлэг хийхдээ хүртэл эд хогшлийг эвдэлж, хэмхэлж орхидог.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
    • hehe
      mongoo tsepend hiigeed haa neg gazar bulchih biz hahahh
      2014 оны 05 сарын 23
  • Зочин (103.26.194.4)
    Ганц үнэн үг
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    1 цаг 38 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    1 цаг 44 мин
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
    2 цаг 7 мин
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
    2 цаг 10 мин
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
    3 цаг 9 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    3 цаг 46 мин
  • Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон
    4 цаг 2 мин
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
    4 цаг 27 мин
  • Олон нийтийн анхаарлаас түр холдохоо мэдэгдсэн Ариана Гранде дэлгэцийн уран бүтээлээр эргэн ирлээ
    4 цаг 29 мин
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
    4 цаг 31 мин
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
    5 цаг 17 мин
  • “FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээнд оролцох 12 тамирчны бүрэлдэхүүн
    5 цаг 26 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 51 мин
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
    6 цаг 34 мин
  • Дуучин Майли Сайрус өөрийн найз залуу, хөгжимчин Макс Морандотойгоо хуримлажээ
    6 цаг 56 мин
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
    7 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
    7 цаг 35 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 17 мин
  • Дэлхийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалт чулуужсан түлшний асуудлаар тохиролцож чадалгүй тарлаа
    8 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 23 мин
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК