Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ариутгал, халдваргүйтлийн бодис үйлдвэрлэгч компаниуд шалгалтанд бүдэрлээ

2014-5-23
0
ЖИРГЭХ

 МХЕГ   Мэргэжлийн хяналтын байцаагчид төлөвлөгөөний дагуу гуравдугаар сард ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэгч болон  эдгээр бодисыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн 2014 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.  

Шалгалтад нийслэлийн гурван дүүргийн 11, 17 аймгийн 28, нийт 39 байгууллага  хамрагдлаа. Эдгээрээс Булган аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэл, Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс бусад нь хувийн хэвшлийнхэн байжээ.

Нийслэлд ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэдэг “Ирвэс интертрейд”, “Монхимо”, “Вест мед” компанид хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд дотоод хяналтын ажилтангүй, химийн хорт бодисоос үүдэн гарах эрсдэлийг бүртгэх, дотооддоо хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах төлөвлөлт байхгүй, мэдээлэл хангалтгүй зөрчил илэрлээ.

“Ирвэс интертрейд” компаниас бусад нь хаягдал, сав баглаа боодлыг ахуйн хог хаягдалд нийлүүлж, холбогдох журмын дагуу зайлуулж устгадаггүй байна. “Вест мед” компани бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, халдваргүйжүүлэх үйлчлэлийг баталгаажуулаагүй, гар ажиллагаатай багаж, тоног төхөөрөмж ашиглан бодисоо үйлдвэрлэдэг, “Монхимо” компанийн үйлдвэрийн байрны дээврээс ус гоожиж, хананы шавар, эмульс унасан зэрэг нь холбогдох стандартыг зөрчжээ. Иймээс “Вест мед” компанийн ажлыг түр зогсоож, бусад компанид гаргасан зөрчлөө арилгах албан шаардлага өгсөн байна. Мөн “Вест мед” компани улсын бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй химийн бодис оруулж ирэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж байгаа албан бичгийг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.

Гэхдээ “Ирвэс интертрейд”, “Монхимо” компани үйлдвэрлэж байгаа бодисоо улсын бүртгэлд бүртгүүлж, 2013-2014 онд Монгол Улсад хэрэглэх бодисын жагсаалтад оруулан, тусгай зөвшөөрөлтэй ажилладаг. “Ирвэс интертрейд” компани сав, баглаа, боодлоо эгүүлэн татаж, дахин боловсруулж ашиглахаар тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлсэн ололттой тал ч байна.

Нийслэл, аймагт ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис ашиглан үйлчилгээ үзүүлдэг байгууллагын 70 хувь нь зориулалтын байргүй, цөөнгүй нь цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдоогүй, 90 хүртэл хувь нь хор судлагч, эрүүл ахуйч, биологч, ариутгагчгүй  гэсэн дүнтэй гарлаа. Ахуйн шавж, мэрэгч устгах бодисыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн байранд хэрэглэснээс хойш 7-21 хоногт үр дүнгээ өгсөн эсэхийг эргэн судалж тэмдэглэдэггүй зөрчил түгээмэл байна. Улсын хэмжээнд ахуйн шавж устгал, ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэр бүхий бодисуудыг байнга хэрэглэж байгаагаас шавж, мэрэгч дасан зохицож, үр дүн гарахгүй байхад багагүй нөлөөлж байгаа нь шалгалтаар тогтоогдлоо.

Химийн хорт бодисын хаягдал, сав, баглаа бооодол зэргийг ахуйн хог хаягдалд нийлүүлж, эмнэлгийн шатаах зууханд шатаах зэргээр холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчих тохиолдол ч цөөнгүй гарч байна.

Мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалтын хугацаанд илэрсэн зөрчил бүрийг арилгах, эрсдлийг бууруулах сургалт зохион байгуулж, гарын авлагаар ханган, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн 31 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан байна.  

Зөрчлөө арилгах хүртэл Төв аймгийн “Бор бураа”, Завхан аймгийн “Ариусгал Завхан”, Баянхонгор аймгийн “Бурхант-Эх”, Сэлэнгэ аймгийн “Сод Алтай”  компанийн ажлыг түр, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Багануур дүүргийн “Эйнжил”, “Их Хурай” компанийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Мөн шалгалтаас зайлсхийсэн, тогтвортой ажилладаггүй Баянхонгор аймгийн “Акос”,  Орхон аймагт байрладаггүй ч аймгийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авч, Улаанбаатар хотоос очиж үйлчилгээ үзүүлдэг “Хунтхайрхан”, “Цасны хачир”, “Сайн түшиг” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах дүгнэлтийг тухайн аймгуудад хүргүүлжээ.

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 96 хувь нь зориулалтын сав, баглаа, боодол, шаардлага хангасан хаяг, шошготой, тухайн онд хэрэглэх химийн бодисын жагсаалтад орсон бодис хэрэглэдэг сайн тал байна. Мөн дийлэнх нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй, аюулгүй ажиллагааны санамж, анхааруулгыг ажлын байрандаа ил байрлуулсан, анхны тусламж үзүүлэх эм, хэрэгсэлээ бэлтгэжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Жүд жи жигдэн”, нийслэлийн “ДДД андууд нөхөрлөл” компани хор судлагч, эрүүл ахуйч, биологич болон ариутгагч гээд боловсон хүчнээр бүрэн хангагдсан байна.

Шалгалтын мөрөөр цаашид авах арга хэмжээний төсөлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн гишүүдийн саналыг нэмж тусган Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    1 цаг 38 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    1 цаг 44 мин
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
    2 цаг 7 мин
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
    2 цаг 10 мин
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
    3 цаг 9 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    3 цаг 46 мин
  • Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон
    4 цаг 2 мин
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
    4 цаг 27 мин
  • Олон нийтийн анхаарлаас түр холдохоо мэдэгдсэн Ариана Гранде дэлгэцийн уран бүтээлээр эргэн ирлээ
    4 цаг 29 мин
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
    4 цаг 31 мин
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
    5 цаг 17 мин
  • “FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээнд оролцох 12 тамирчны бүрэлдэхүүн
    5 цаг 26 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 51 мин
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
    6 цаг 34 мин
  • Дуучин Майли Сайрус өөрийн найз залуу, хөгжимчин Макс Морандотойгоо хуримлажээ
    6 цаг 56 мин
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
    7 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
    7 цаг 35 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 17 мин
  • Дэлхийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалт чулуужсан түлшний асуудлаар тохиролцож чадалгүй тарлаа
    8 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 23 мин
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК