ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан төрийн өмчит компанийн удирдлагууд албан тушаалаа ашиглан эд хөрөнгө завшиж буйг илрүүлэн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, “Диспетчерийн үндэсний төв” компанийн хэд хэдэн удирдах албан тушаалтанд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн байцаах газарт шалгуулахаар шилжүүлээд байна. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар, дэд захирал Г.Балжинням, Мэдээллийн технологи, холбооны албаны дарга Т.Мөнхбаяр, ахлах нягтлан бодогч Б.Баярцэнгэл нарын зургаан хүнийг сэжигтнээр тооцон шалгаж буй бөгөөд тэдний гурвыг нь буюу дэд захирал, ахлах нягтлан бодогч, Мэдээллийн технологи, холбооны албаны даргыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэнэ. Тэд хөрөнгө мөнгө завшаад зогсоогүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, мөнгө угаасан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, улсад 400 сая төгрөгийг хохирол учруулсан аж.
Д.Дуулим

























































Сэтгэгдэл (2)