Өнгөрсан амралтын өдрүүдээр хүний амь насыг санаатай хөнөөсөн гурван хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 хороо Хонхор өртөө Цагаан толгой нэртэй газарт 19 настай Н-ийг МСҮТ-ийн хоёрдугаар курсын оюутан болох хоёр эрэгтэй хүчирхийлж, амийг нь хөнөөжээ. Тэд хэргийн ул мөрөө баллахын тулд цогцсыг зөөвөрлөсөн байна. Хэрэгтнүүдийг цагдаагийнхан саатуулж, цагдан хориод байгаа аж. Хэргийг УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 45 настай О нь найз болох 37 настай Б-тэй хамт архи ууснаас маргалдаж, хэвлийн тус газар нь мэсээр хүнд гэмтээж амь насанд нь хүрчээ. Түүнчлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Зүүн ард аюуш гэх газар иргэн 53 настай эмэгтэй Ч-г, 49 настай эмэгтэй Д нь мэсээр хүнд гэмтээж амь насыг нь хөнөөжээ. Тус хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.Б.Чимэг





















































