-
2012 оны 2 сарын 14
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг ”Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал зодсон хэрэг гарсан билээ. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч, өнгөрсөн долоо хоногт прокурорын газарт хянуулахаар шилжүүлсэн байна.
-
2012 оны 2 сарын 14
УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд өнөөдөр зарим хүмүүст Улсын Комиссын Хүндэт жуух, Хүндэт үнэмлэх гардууллаа. Луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг хэрэгжүүлэх
-
2012 оны 2 сарын 14
Нийслэлчүүд сар шинийн баяраа хоггүй, цэвэр орчинд угтахаар зохион байгуулах их цэвэрлэгээ маргааш эхэлнэ. Дөрвөн өдөр дараалан явагдах их цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм.
-
2012 оны 2 сарын 14
2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг өндөрлөж, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шилжүүллээ. Төсвийн байгууллагын ажилтнууд, ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын нэгнээс эхлэн нэмэхтэй холбоотойгоор уг төслийг хэлэлцүүлж байгаа юм.
-
2012 оны 2 сарын 14
-
2012 оны 2 сарын 14
Өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 12-нд “Сэлбэ” голын орчин тойрныг 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хөндлөн гулд цэвэрлэлээ. Хасах 20 хэмийн хүйтэнд оролцогчид Зуун айл орчим, Сэлбэ голын дагуу хаясан шил, ундааны сав, гялгар уут, ахуйн хогийг мөстсөн голоос түүж, хоёр цаг хүрэхгүй хугацаанд 700 шуудай хог ачжээ.
-
2012 оны 2 сарын 14
Төрийн албан хаагчдаас хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах хугацаа маргааш дуусна.
-
2012 оны 2 сарын 14
Өчигдөр МҮЭСТО-нд МАХН, МҮАН-аас хамтран зохион байгуулж буй нээлттэй хуралдаан болсон билээ.
-
2012 оны 2 сарын 14
УМБГ-т хилээр их хэмжээний гахайн өөх оруулж ирсэн хэрэг шалгагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр гахайн өөх хууль бусаар хэрэгт хил, гаалийн зарим алба хаагчид холбогдсон байна.
-
2012 оны 2 сарын 14
Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосын албаны хүмүүстэй цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн асуудлаар хэлэлцээр хийх болсон тухай өчигдөр мэдэгдлээ.
-
2012 оны 2 сарын 14
-
2012 оны 2 сарын 14
Хятадын агаарын тээврийн корпорацийн үйлдвэрлэсэн АС313 хүнд даацын нисдэг тэрэг туршилтын нислэгээ Өвөр Монголд амжилттай үйлдэв. Эрс хүйтрээд байгаа Хөлөнбуйрт туршсан энэ нисдэг тэргийг хойд ба өмнөд туйл, Төвдөд цэргийн бус зориулалтаар ашиглахаар хятадууд зохион бүтээсэн гэж мэдэгдэж байна.
-
2012 оны 2 сарын 14
Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системийн борлуулалт өнгөрсөн онд 20 хувиар өсчээ. Энэ тоон үзүүлэлтийн цаана Азербайжан, Сири, Беларусь, Казахстан, Венесуэлээс гадна Монголд экспортлосон зенит пуужингийн цогцолбор ч багтаж байгаа юм.
-
2012 оны 2 сарын 14
Финляндын нийслэл Хельсинки хотноо болсон мөсөн баримлын олон улсын тэмцээнд оролцсон Монголын баг 2 дугаар байр эзэлжээ. Тэргүүн байранд оросууд орсон бол, хүрэл медалийг голландын уран бүтээлчил хүртсэн байна.
-
2012 оны 2 сарын 14
Өнөөдөр тохиож буй гэгээн хайрын Валентины баярт зориулж дуучин ВХ шинэ дуугаа олон нийтэд дэлгэж, фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр ”Мөрөөдөл” хэмээх шинэ дуугаа дуучин Маралжингоотой хамтран дуулсан байна. Энэ нь тэдний хамтран дуулсан хоёр дахь удаагийн киноны OST юм. Үүний өмнө тэд ”Болсон явдал” киноны дууг дуулж байсан.
-
2012 оны 2 сарын 14
Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Энэ л өдөр хосууд хайр гэгч зүйлийг жинхэнэ утгаар нь мэдэрдэг билээ. Харин олны танил хүмүүс эл өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэгийг 24tsag.mn хүргэж байна.
-
2012 оны 2 сарын 14
УИХ-д суудалтай улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын анхдугаар чуулган энэ сарын 16 буюу пүрэв гаригт “Чингис” зочид буудалд болох юм.
-
2012 оны 2 сарын 14
Нийслэлийн төр азхиргааны байгууллагаас 2012 оныг “Иргэдийн оролцоо, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ жилийн нээлт маргааш 14 цагт “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-д болно.
-
2012 оны 2 сарын 14
Өсвөр үеийнхний ардын урлагийн авъяастнуудын оны шилдгийг шалгаруулах “Алтан хараацай” хүүхдийн урлагийн их наадам болох гэж байна. Наадам сар шинийн баярыг угтан энэ сарын 17-нд 16 цагаас Олон улсын “Найрамдал” төвийн “Хараацай” театр болох юм.
-
2012 оны 2 сарын 14
Зулзган шинэс мод иддэг мэрэгч оготно Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхоны эхийн ойд олон тоогоор харагдах болсныг тус бүсийн судлаач-байгаль хамгаалагч Д.Дүгэрдорж ажиглажээ. Энэ оготны ар нуруу, бөгсөн бие хар өнгөтэй, мэрэх чадвар маш сайн гэнэ.