-
2012 оны 2 сарын 13
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс анхны хар арьст ерөнхийлөгч болох Нельсон Манделагийн зургийг мөнгөн тэмдэгт дээрээ хэвлэхээр болсон тухай “Ройтерс” агентдаг мэдээлээ. Түүний зургийг 10, 20, 50, 100, 200 рандын дэвсгэрт дээр хэвлэх ба энэ оны сүүлээр гүйлгээнд гарах юм байна.
-
2012 оны 2 сарын 13
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 68 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 50 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
-
2012 оны 2 сарын 13
Өнгөрөгч долоо хоногт Азийн хотуудын аварга шалгаруулах таеквондогийн 16 дахь “Алтан цом” Хонгконгод болж өнгөрлөө.
-
2012 оны 2 сарын 13
Өнгөрсөн амралтын өдрөөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ.
-
2012 оны 2 сарын 13
Дагавар охиноо удаа дараалан хүчиндэхийг завдаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулжээ.
-
2012 оны 2 сарын 13
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн, Австрийн Оберварт хотноо эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн боллоо. Унгарт болж буй тэмцээнд 57 орны 259 бөх зодоглосноос 57 кг-ийн жинд манай тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртжээ.
-
2012 оны 2 сарын 13
Өнөөдөр Засгийн газар хурал зарлаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг Унгарт суух элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх гэж байна.
-
2012 оны 2 сарын 13
Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах эсэх дээр АН, МАН санал зөрөөд байгаа билээ. АН-ын хувьд орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахгүй бол булхай хийж, мөнгө төгрөг тараах хүмүүс цаг хожин орон нутгийн сонгууль шударга бус болно гэж үзэж байгаа юм.
-
2012 оны 2 сарын 13
АН-ын УИХ дахь бүлэг өнөөдөр хуралдаж Таван толгойн ордыг ашиглах тухай 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах талаар саналаа нэгтгэсэн байна.
-
2012 оны 2 сарын 13
Монгол улс Солонгостой “Ажиллах хүч илгээх гэрээ” хэмээх урт настай, удаан жаргалтай баримт дээр гар, хөлийн үсэг зуралцаад нэлээд олон жилийг үзэж байна. Өнгөрсөн жил манайхаас таван мянга монгол орчим монгол залуу хангүг улс руу “ачигдсан”.
-
2012 оны 2 сарын 13
Гэгээн хайрын өдрөөр хайртай хүндээ хамгийн чамин, амтат бялуугаар сэтгэлээ илэрхийлцгээе ! Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ очиж шинэ технологи, шинэ шийдэлтэй найман төрлийн бялуунаас өөрийн хүслээр сонгож захиалах боломжийг “Мон Бэйкери” танд олгож байна. Та зөвхөн хайртдаа зориулсан цорын ганц ширхэг амтлаг бялуугаар гал халуун хайраа илэрхийлээрэй.
-
2012 оны 2 сарын 13
МАХН-МҮАН болон бусад улс төрийн хүчин, холбоо, эвслүүдийн нэгдсэн хуралдаан МҮЭСТО-нд болж байна. Хуралдаанд эвсэл, холбооны дэмжигчид ирж байгаа бөгөөд ордны танхимд нэг ч суудал хоосон үлдээгүй байгаа юм.
-
2012 оны 2 сарын 13
-
2012 оны 2 сарын 13
2010 онд Өмнөговь аймагт 2 настай охин 10 сартай дүүгээ галаас аварсан, баатарлаг үйл явдал болсон билээ. Тэгвэл тэр үед 10 сартай байсан Наранчимэг охин 2012 оны 2 сарын 6-ны өдөр АНУ-ын Бостон хотноо хүрэлцэн ирлээ. АНУ-ын өндөр мэргэжлийн эмч нар охинд хагалгаа хийж, түлэнхийн улмаас явж чадахгүй байгаа хөлийг нь эмчлэх юм.
-
2012 оны 2 сарын 13
Вашингтон хот орчимд хэд хэдэн газар Монгол цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголд ажиллаж байсан Энх тайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан “Монголын андууд” байгууллага 2 сарын 12-ны өдөр Монгол цагаан сарыг тэмдэглэн, Монголын түүх соёлын талаар асуулт хариултын уралдаан зохионо.
-
2012 оны 2 сарын 13
Буриадын Курумкан аймгийнхан Олон улсын баргын наадам хэмээх арга хэмжээ хийхээр төлөвлөж байна. Зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр дэлхий дахины баргууд 2015 оны зун цуглаж наадах гэнэ. Одоогоор хаана, хэдэн барга байгааг судлан, холбоо тогтоож байгаа юм.
-
2012 оны 2 сарын 13
-
2012 оны 2 сарын 13
МҮЭХ-ноос үнийн хөөрөгдлийг бууруулах гурван талт хэлэлцээрийн үр дүнг ойрын үед хэрэгжүүлэх шаардлагыг өнгөрсөн баасан гарагт тавьсан билээ. Энэ шаардлагад хариу өгөх эцсийн хугацаа нь маргааш юм. Хэрэв Засгийн газар маргааш ямар нэгэн ахицтай хариу өгөхгүй бол дахин жагсаал цуглаан зохион байгуулж тэмцэнэ гэж МҮЭХ-ны төлөөлөгч хэлж байна
-
2012 оны 2 сарын 13
-
2012 оны 2 сарын 13