-
2012 оны 2 сарын 11
Өдрийн зурхай: Үс авахад сайн
Аргын тоолол: Даваа гараг. Хоёрдугаар сарын арван нэгний өдөр.
Билгийн тоолол: Сумъяа гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сарын арван есний өдөр.
Жил өдөр: хар бар
-
2012 оны 2 сарын 11
Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, 12-14 градус хүйтэн байна.
-
2012 оны 2 сарын 10
Засгийн газар багш нарын цалинг нэмж, нийгмийн асуудлыг нь сайжруулна хэмээн амлаж Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа билээ.
-
2012 оны 2 сарын 10
Дэлхийн эргэн тойронд байгаа цас, мөс хайлж байгаагийн улмаас долоон жилийн хугацаанд далайн түвшин 12 мм хэмжээгээр нэмэгджээ. НАСА-гийн мэрэгжилтнүүд бүх төрлийг хамруулсан судалгаа явуулсан байна. Эрдэмтдийн тооцоолсноор манай гарагийн нийт мөсөн давхарга найман жилийн хугацаанд 4.3 их наяд тонноор хайлжээ.
-
2012 оны 2 сарын 10
Алдарт жүжигчин Леонардо ди Каприо өчигдөр шөнө, АНУ-ын цагаар 23:00 цагийн үед нэгэн мэдээллийг твиттертээ нийтэлжээ. АНУ-ын зочид буудал, сургууль, зоогийн газруудаар өргөн хэрэглэдэг “Ливи” нэртэй ариун цэврийн цаас бий. Энэ төрлийн ариун цэврийн болон ам арчих зөөлөн цаасыг Пасео хэмээх ургамлаар хийдэг аж.
-
2012 оны 2 сарын 10
-
2012 оны 2 сарын 10
Өнөөдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах шинэчилсэн хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Буд, Ц.Цэнгэл нар УИХ-ын дарга С.Дэмбэрэлд хүргүүллээ.
-
2012 оны 2 сарын 10
МАХН нь үйл ажиллагаандаа ямагт шударга ёсыг баримтлахыг хичээж ирсэн. Харамсалтай нь өнөөгийн төр, засаг, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан шудрага ёсыг уландаа гишгэж, өшөө хонзонд хөтлөгдөн улс төрийн өрсөлдөгчдөө хилсээр хэлмэгдүүлэх бусармаг үйл ажиллагаа явуулж буйг буруушааж, дараах байр сууриа илэрхийлж байна. Үүнд:
-
2012 оны 2 сарын 10
-
2012 оны 2 сарын 10
“МАК” групп Данийн “FLSmidth” компанитай 86 сая еврогийн гэрээ хийсэн талаар “Ройтерс” агентлаг өнөөдөр мэдээллээ.
-
2012 оны 2 сарын 10
Уран нугараач монгол охин Японы нэгэн телевизийн шоунд оролцжээ. Тэрбээр оросын уран нугараачтай өрсөлдөж, хэн нь илүү вэ гэдгээ баталсан байна. Орос охиноос нуруу намхан, хөл богино хэрнээ монгол охин даалгавраа илүү сайн, цэвэрхэн гүйцэтгэж байгааг хараарай. Монгол улсын нэр, уламжлалт соёл, урлаг спортыг дэлхий дахинд харуулахаар хэрхэн хичээж явдгийг түүний царайнаас хараарай.
-
2012 оны 2 сарын 10
-
2012 оны 2 сарын 10
Хүзүүний ороолт, алчуурыг 25 янзаар хэрхэн ороож болохыг нэгэн бүсгүй харуулжээ. Урин дулаан цаг ирж байгаа учраас зарим сонирхолтой, өвөрмөц ороох аргыг сонгоорой. Өдөр бүр өөр өөрөөр ороосон ч болох бөгөөд таны л сонголт байх болно.
-
2012 оны 2 сарын 10
“Анод” банкнаас хэрэг мөрдөн байцаалтад буцсанаар Монголын толгой баячууд уг хэрэгт холбогдоод байгаа. Тухайлбал, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-аар эрүү үүсгэн шалгаж байгаа юм.
-
2012 оны 2 сарын 10
Энэ сарын 26-нд АНУ-ын орландо хотод болох NBA-ын “Бүх одод”-ын тоглолтонд оролцох гарааны тоглогчдын нэрс нэлээд эрт тодорсон. Харин өчигдөр сэлгээний тоглогчдын нэрс тодорлоо.
-
2012 оны 2 сарын 10
УИХ-ын гишүүдийн дунд англи, орос хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүн олон байдаг. Бас “монголчлох” гэдэг аргаар суралцсан нь ч бий. Тэдний нэг болох Л.Гүндалай гишүүн англи хэлийг тун өвөрмөц сурчээ.
-
2012 оны 2 сарын 10
Өмнөд Солонгосын парламентын тэргүүн Пак Хи Тэ 2008 онд Үндэсний Их намын тэргүүнд сонгогдохын тулд авлига өгсөн гэж сэжиглэгдэж байсан ба энэ хэргээсээ болж өчигдөр албан тушаалаасаа огцорлоо.
-
2012 оны 2 сарын 10
Сири улсын нутаг дэвсгэр дээр Катар болон Британи улсын тусгай албаныхан нэвтэрсэн тухай Израйлын ХМХ-үүд мэдээллээ. Мөн “Интерфакс” агентдагийн мэдээлснээр пүрэв гаригт их буугаар буудаж, Засгийн газрын хүчнийхнийг нисдэг тэргээр дайралт хийсэн Хомс хотын ойролцоо гадаадын тусгай албаныхан байна.
-
2012 оны 2 сарын 10
Ирэх гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Буриадын Иволгины дацанд “Сагаалган 2012” шатрын тэмцээн зохиогдохоор болжээ.
-
2012 оны 2 сарын 10