-
2012 оны 2 сарын 09
-
2012 оны 2 сарын 09
Онцгой байдлын үед хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх сургалтыг Хүүхдийн төлөө газар, Хүүхдийг ивээх сангийн ажилтнуудад зориулан хийжээ. Хүүхдийн хамгаалал, гамшиг онцгой байдлын үед хүүхдэд учирч болох эрсдэл, хүүхдийн байгууллагын оролцоо болон бусад олон асуудлаар хичээл заажээ. Нийт 16 цагийн сургалтад 40 орчим хүн хамрагдсан байна.
-
2012 оны 2 сарын 09
-
2012 оны 2 сарын 09
Улсын Дээд шүүх, Германы Олон улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран шүүхийн мониторингийн төслийн хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны программ хангамжийг шинээр нэвтрүүлэх ажил хийж байгаа билээ.
-
2012 оны 2 сарын 09
Кабелийн ба хиймэл дагуулын телевизийн технологийн олон улсын үзэсгэлэн Москвад болж байна. Үзэсгэлэн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр болж байгаа ба 500 орчим компани телевизийн ирээдүйг хэлэлцэхээр цугласан байна.
-
2012 оны 2 сарын 09
Өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг болон Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ шүүх хурал товлогдсон ч тодорхой шалтгаанаар хойшилжээ.
-
2012 оны 2 сарын 09
Пакистаны Таппи хотын “Талибан” хөдөлгөөний алан хядагчдын цэргийн хуаранд АНУ-ын нисэгчгүй хоёр онгоц дайралт хийсний улмаас найман хүн нас барж, хоёр хүн шархаджээ. Энэ тухай өчигдөр энэтхэгийн “Хиндус таймс” сонин мэдээллээ.
-
2012 оны 2 сарын 09
Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын орлогч дарга асан, хурандаа В,Нямхандад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.
-
2012 оны 2 сарын 09
Олон маргаан дагуулж байж гэрээ хийсэн “Айвенхоу Майнз”-г “Рио Тинто”-гоор сольж байгаа нь Монголын талд ямар нөлөөтэй вэ гэсэн асуулт гарч байна. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт Монголд ашигтай хэмээн үзэж байгаагаа хэлжээ.
-
2012 оны 2 сарын 09
БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатар өнөөдөр нийслэл рүү хулгайн мод оруулдаг гол зам болох 22-ын товчоонд очиж ажил байдалтай нь танилцах гэж байна. Мөн Шижирийн даваагаар очих бөгөөд зарим модны захаар орж ажилтай нь танилцахаар болжээ. Тэрбээр сүүлийн үед салбарынхаа ажлыг газар дээр нь очиж бодит байдалтай нь танилцаж яваа юм.
-
2012 оны 2 сарын 09
-
2012 оны 2 сарын 09
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн хорих хугацааг 30 хоногоор сунгасан талаар мэдээлсэн билээ. Харин түүний бие муудан, биеийн байдлаас хамааран цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
-
2012 оны 2 сарын 09
Ерөнхий сайд С.Батболд “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” үндэсний зөвлөгөөнд оролцжээ. Өнгөрсөн онд спортын ордон найм, цэнгэлдэх хүрээлэн тавыг улсын төсвөөр барьж ашиглалтанд орууллаа. Одоо манай улсын хэмжээнд спортын заал нийтдээ 655, биеийн гадаа талбай 1180, спортын төрөлжсөн анги сургууль 24, бялдаржуулах, чийрэгжүүлэх төв 600 орчим, Биеийн тамирын хамтлаг 1361 үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
-
2012 оны 2 сарын 09
МАН-ынхан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн шинэхэн сайд Н.Номтойбаяр, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нарт “худ ураг дэдүүд” гэдэг шинэ нэр өгчээ. Учир нь Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн, Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзориг нар гэр бүл болж байгаа юм.
-
2012 оны 2 сарын 09
-
2012 оны 2 сарын 09
Өнөөдөр УИХ-ын 62 гишүүн ирцээ бүртгүүлж, нийт ирц 81,5 хувьтай байна. Гэвч чуулганы танхимд цөөн хэдэн гишүүд сууж, олонхи нь ажлаа хийхгүй байна.
-
2012 оны 2 сарын 09
Эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээгийн гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэллээ.
-
2012 оны 2 сарын 09
Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй гражид автомашины хөдөлгүүр шатжээ. Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасаг ажиллан унтраасан байна.
-
2012 оны 2 сарын 09
“Соаl Mongolia 2012” чуулган өнөөдөр эхэлж байна. Маргааш хүртэл хоёр хоногийн турш үргэлжлэх уг чуулганд 1000 орчим төлөөлөгч оролцож, 100 гаруй компани үзэсгэлэн гаргахаар болсон байна. Чуулганд одоогоор нэр хүнд бүхий 23 илтгэгч илтгэл тавихаар болоод байгаагийн дотор Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд
-
2012 оны 2 сарын 09
УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь эсвэл тусад нь явуулах талаар эрх баригч намууд санал зөрчилдөж байгаа билээ.