-
2020 оны 5 сарын 11
УОК-ын шийдвэрээр БНЭУ дахь монгол иргэдээ татан авах асуудлыг УОК эцэслэн шийдвэрлэсэн байна. Одоогоор 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан бөгөөд эдгээрийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна. Тус улс руу хоёр удаа нислэг үйлдэх юм байна.
-
2020 оны 5 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгсөн талаараа цахим хуудастаа байршуулжээ. Тэрбээр энэ тухай "Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав"гэсэн байна.
-
2020 оны 5 сарын 11
Франц Улсад тавдугаар сарын 11-ний өдрөөс эрүүл ахуйн онцгой дэглэм, хөдөлгөөн хязгаарлалтыг хэсэгчилэн сулруулах гэж байгаатай холбогдуулж тухайн өдрөөс ЭСЯ-ны консулын үйлчилгээг биечлэн үзүүлэх боломжтой боллоо.
-
2020 оны 5 сарын 11
Ардчилсан намын зургаан дэд даргын нэг Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан оролцох болсон тул намын гишүүнээс хасагдах, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын анхан шатны байгууллагад гаргажээ.
-
2020 оны 5 сарын 11
Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-ныг гэхэд бэлэн болно гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ.
-
2020 оны 5 сарын 11
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.
-
2020 оны 5 сарын 11
Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан энэ сарын 7-ны байдлаар Монгол Улс нийт 17.4 сая ширхэг амны хаалт импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 17 дахин өндөр тоо юм.
-
2020 оны 5 сарын 11
Шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг http://www.livecourt.mn/ хаягаар мэдээлнэ.
-
2020 оны 5 сарын 11
24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын 38 дугаар тойрог буюу Хөвсгөл нутгаас сонгогдсон Ц.Даваасүрэнг танилцуулж байна. Улстөрч болохын тулд “үхэхээс” ч бусдыг үзсэн гэх тэрбээр нэхэл хатуу улстөрчдийн тоонд ордог. Ингээд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн талаарх 24 баримтыг хүргэе.
-
2020 оны 5 сарын 11
"Оюутолгой" төслийн гэрээ байгуулахдаа Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Мөнгө угаах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” группийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын долоон хүнд яллах дүгнэлт НПГ-аас үйлдсэн. Уг хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-ы өдрийн 09.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товоллоо.
-
2020 оны 5 сарын 11
Халдварт өвчин судлалын төвөөс дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын 06-ны хооронд Сөүл хотын Итэвон хорооны үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн иргэд коронавирусаар халдварласан байх өндөр магадлалтай болохыг анхааруулаад байна.
-
2020 оны 5 сарын 11
БНХАУ-ын “Хунан констракшн инженеринг групп” ХХК-иас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж, нэг удаагийн 5000 ширхэг амны хаалт хандивлалаа.
-
2020 оны 5 сарын 11
Нийслэл анх удаа үнэт цаас гаргана. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудыг НОСК худалдан авч иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажил үргэлжилж байна гэлээ.
-
2020 оны 5 сарын 11
Тавантолгойн бүлэг орд газраас 368 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан талаарх хэргийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Уг хэрэг хэрэг бүртгэх мөрдөн байцаах шатны ажиллагаанд явагдаж байна гэлээ.
-
2020 оны 5 сарын 11
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас 1072 хувьцааны ноогдол ашиг хэзээ, хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ
-
2020 оны 5 сарын 11
Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр ажилласан найман жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн захирлууд нэгдүгээр гарын үсгээ өөрсдөө зурж чадахгүй хэмжээний эрсдэл үүссэн. Ц.Элбэгдорж найзуудын сүлжээгээрээ дамжуулан олон ажил хийдэг байсан нь тодорхой болсон.
-
2020 оны 5 сарын 11
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж буй хуульч Доржийн Миеэгомботой ярилцлаа.
-
2020 оны 5 сарын 11
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай аж.
-
2020 оны 5 сарын 11
"Эмпайр Газ Монголиа" компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр, Борзон толгой гэдэг газарт 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Одоо бол хүн харахын эцэсгүй болсон байна лээ. Ц.Сэргэлэн гэгч нь албан тушаалынхаа хүрээнд уг компанийг хаацайлж байсан нь баримтаар тодорхой болсон.
-
2020 оны 5 сарын 11
Олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаалтан холбогдсон нэг бус хэргийг шүүх, хууль сахиулах байгууллагынхан шийдвэрлэсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байв. Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Ц.Насанбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.