-
2012 оны 5 сарын 29
Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
-
2012 оны 5 сарын 29
Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ мөчид Та бүхэнд халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байгаадаа туйлын баяртай байна.
-
2012 оны 5 сарын 29
Ч.Хүрэлбаатар сайд “Өглөөний сонин”-г хүн гүтгэсэн гэж шүүхэд өгчээ
-
2012 оны 5 сарын 29
Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Иргэний Зориг Ногоон Намаас нэр дэвшигч 45 хүн уг сонгуульд өрсөлдөх батламжаа гардаж авлаа.
-
2012 оны 5 сарын 29
Өнөөдөр Улаанбаатар хот орчмын цаг агаар хувьсамтгай, салхи ихтэй байгаа тул олон улсын хоёр, орон нутгийн хоёр нислэг хойшлоод байна.
-
2012 оны 5 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ОУИНБ) Зөвлөлийн Ерөнхийлөгч Роберто Кобе Гонзалесийг Монгол Улсад ажлын айлчлал хийж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
-
2012 оны 5 сарын 29
Өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд замын цагдаа зодсон улсын харцага Г.Намсрайжавыг шүүх хурал боллоо. Түүнийг шүүхээс гурван сар нэг хоног баривчлахаар болжээ. Мөн түүнд зодуулсан цагдаагийн эмчилгээний зардлыг гаргахыг мөн шаардсан байна.
-
2012 оны 5 сарын 29
Монгол улс 2012 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль “Гэр бүлийг бэхжүүлэх олон улсын эрдэмтэн судлаачдын сүлжээ”-тэй хамтран энэ сарын 30-31-ны өдрүүдэд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
-
2012 оны 5 сарын 29
Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал саяхан эхэлсэн ч уг хурлыг зургаадугаар сарын зургааны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.
-
2012 оны 5 сарын 29
О.Зоригт зүрхний, Ч.Амарболд элэгний хагалгаанд орсон байсан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн ажилтнууд эрүүл мэндийн хувьд тэнцэнэ хэмээн цагдан хорих 461-р анги руу авч явсан юм. Хагалгаанд орсны дараа хэвтэрийн дэглэм барьж байсан тэднийг ингэж албадан авч явсанд гэр бүлийнхэн нь ихээхэн гомдолтой байна.
-
2012 оны 5 сарын 29
БНСУ гадаад ажилчдад ажил олгох журамдаа өөрчлөлт оруулжээ. Хөлсний ажилчдыг дээд тал нь 10 жил найман сар ажиллуулах эрхийг ажил олгогчдод өгсөн бөгөөд одоо мөрдөж буй журмын дагуу тус улсад гадаад ажилчид дээд тал нь дөрвөн жил, арван сар ажиллах эрхтэй юм байна.
-
2012 оны 5 сарын 29
Нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа үргэлжилж байна
-
2012 оны 5 сарын 29
Башар Ал-Ассад Сирийн ерөнхийлөгч болсноос хойш ард иргэдийн эсэргүүцэлтэй багагүй тулгарч байна.
-
2012 оны 5 сарын 29
Монгол улс Евразийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг Евро Азийн группт ажиглагчаар нэгдэн орлоо.
-
2012 оны 5 сарын 29
2008 оны 7-р сарын нэгний үеэр цагдаагийн байгууллагын удирдах албанд байсан Ч.Амарболд, О.Зоригт нарын шүүх хурал болох гэж байна.
-
2012 оны 5 сарын 29
Өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэж сонгуулийн хороо нь мэдэгдсэн нь асуудал үүсгээд байна. Тиймээс түүнтэй хамт АН-аас НИТХ-ын сонгуульд оролцохоор болоод байсан бусад 44 хүн ч үнэмлэхээ авахаас татгалзжээ.
-
2012 оны 5 сарын 29
Заан бол хуурай газрын хамгийн том амьтан ч гэлээ хүнтэй маш ойр дотно байдаг, эелдэг араншинтай амьтан. Эеддэг, бас хошин. Хөгжилтэй заануудын зугаатай зургуудийг сонирхоно уу.
-
2012 оны 5 сарын 29
АНУ-ын Мянганы сорилтын сан тус байгууллагатай амжилттай хамтран ажиллаж байгаа орнуудыг тодруулжээ. Үүнд хамтран төсөл хэрэгжүүлж, гэрээ байгуулсан 24 орноос Монгол улс анхны “Шилдэг Орон” шагналыг авсан байна.
-
2012 оны 5 сарын 29
Долдугаар сарын нэгний хэргээр шүүгдэж байгаа хурандаа О.Зоригтыг дөнгөж сая шүүх хуралд оролцуулахаар цагдан хорих 461-р анги руу аваад явлаа.
-
2012 оны 5 сарын 29
Генерал Ч.Амарболдын биеийн байдал шүүх хуралд оролцох хэмжээнд байгаа эсэх талаар ШШГЕГ болон эмч нар зөвлөлдөөд хоёр цаг гаруй болж байна.