-
2019 оны 2 сарын 04
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар хаврын ээлжит чуулганы бэлтгэл хангах, ээлжит бус чуулган хуралдуулах, чуулгануудаар хэлэлцэх хууль тогтоомжуудыг хэлэлцүүлэгт бэлэн болгох, Байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг цэгцэлж, дүгнэх, шинээр байгуулах ажлын хэсгүүдийн зорилго, үйл ажиллагаа юунд чиглэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
-
2019 оны 2 сарын 04
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахмадуудтай уулзалт хийлээ
-
2019 оны 2 сарын 04
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 04 дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.
-
2019 оны 2 сарын 04
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг гүтгэсэн нь тогтоогджээ гэсэн мэдээлэл нэр бүхий цацагдсантай холбогдуулан энэ талаар эх сурвалжуудаас тодрууллаа. "Энэ нь мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл бөгөөд харин ч эсрэгээрээ УИХ-ын гишүүн Л.Болдын алдар хүнд, ажил хэргийн нэр төрд халдсаныг Хан-Уул дүүргийн шүүхээс тогтоож Б.Хурцыг уучлал гуйлгахаар даалгаж байсан. Дээрх мэдээлэл нь ердөө шууд хамааралгүй хэргийн баримтыг ашиглан шүүхийн шийдвэрийг гуйвуулж бэлтгэсэн, олон нийтийн тэмдэглэлт баяр, амралтын өдрийг тааруулж бусдын нэр хүндэд халддаг бохир арга төдийгөөс цаашгүй хэмээн УИХ-ын гишүүн Л.Болдын Ажлын албанаас мэдээллээ.
-
2019 оны 2 сарын 02
12 гишүүн утааны эсрэг лобби бүлэг байгууллаа
-
2019 оны 2 сарын 02
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардан авлаа
-
2019 оны 2 сарын 02
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.02.02) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 52 минутад эхэлж, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв.
-
2019 оны 2 сарын 02
Сайжруулсан түлшний агуулах хэмжээг нэмэгдүүлнэ
-
2019 оны 2 сарын 02
Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд ирнэ
-
2019 оны 2 сарын 02
НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч П.Баярхүү ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, ажлын тайлангаа тавилаа
-
2019 оны 2 сарын 02
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг өнөөдөр томилно. Мөн үүнээс гадна хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх товтой. Тодруулбал Засгийн газар өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтыг хийнэ.
-
2019 оны 2 сарын 01
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 69.1 хувийн саналаар чөлөөлөх шийдвэр гаргалаа.
-
2019 оны 2 сарын 01
УИХ-ын чуулганы өнөөдрийн чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 71.4 хувийн саналаар огцрууллаа.
-
2019 оны 2 сарын 01
УИХ-ын гишүүн М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт хүндэтгэл илэрхийлэв
-
2019 оны 2 сарын 01
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. -МАН-ын удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад томилсон байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? -Л.Оюун-Эрдэнийг шинэ гишүүн болж орж ирснээс нь хойш дэмжиж байгаа. Улс төрийн томоохон тэмцлүүдийг толгойлж, олон түмэнд өөрийгөө таниулж чадсан улс төрч. Улс оронд шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлд хүрч, ярьсан хэлснээ хэрэгжүүлж иргэдийнхээ хүлээлтэд хариу өгөх ийм бололцоог бид гаргаж өгөх ёстой.
-
2019 оны 2 сарын 01
УИХ-ын гишүүн М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт хүндэтгэл илэрхийлэв
-
2019 оны 2 сарын 01
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргын албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, сонгож батламжилсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.
Энэ их итгэл найдварыг би өндөр үүрэг, их хариуцлага гэж ойлгож, ухамсарлаж хүлээн авч байна.
-
2019 оны 2 сарын 01
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
-
2019 оны 2 сарын 01
ТАНИЛЦ: ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ШИНЭ ХУУЛИАР НЭМЭГДСЭН ЗААЛТУУД
-
2019 оны 2 сарын 01
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.