-
2019 оны 9 сарын 20
“Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил”-ийн баярын хурал энэ сарын 16-нд төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсадын төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг Нийслэлийн Засаг даргын болон НИТХ-ийн шагнал, НЭМГ-ын тэргүүний ажилтан, өргөмжлөл зэрэг шагналаар урамшууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АШУҮИС-ийн нэр бүхий багш нар захидал хүргүүлжээ. Тодруулбал, тус сургуулийн захирлаар ажиллаж байсан профессор Г.Батбаатарыг үндэслэлүйгээр халсан болохыг гурван шатны шүүхээс тогтоож, ажилд нь буцаан томилох ёстой гэсэн шийдвэр гарсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй юм.
-
2019 оны 9 сарын 20
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэгт хуваарилан зохион байгуулж байна.
-
2019 оны 9 сарын 20
НМХГ-аас холбогдох төрийн байгууллагуудтай хамтран уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 18- 24-ний хооронд Мишээл Экспо төв дээр зохион байгуулагдаж байна.
-
2019 оны 9 сарын 20
Томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс томуугийн вакциныг нэгдсэн байдлаар хийж байхаар болсон билээ. Өнгөрсөн 2018 оны хувьд томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ болон Гурван гал, Интермед зэрэг эмнэлгүүдэд тарьж байсан юм. Харин энэ жилийн хувьд ирэх сараас эхлэн вакцинд хамруулах юм байна.
-
2019 оны 9 сарын 20
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулж эхэллээ.
-
2019 оны 9 сарын 20
НМХГ-аас холбогдох төрийн байгууллагуудтай хамтран уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ.
-
2019 оны 9 сарын 20
БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамны төлөөлөгчид Төрийн албаны зөвлөл дээр ажиллаж, Төрийн албаны сонгон шалгаруулалт, түүнийг зохион байгуулах талаар харилцан туршлага солилцох зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Зам, тээврийн салбарын 2019-2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хүрээнд Автотээврийн үндэсний төвөөс ажлын хэсэг байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 15 багц ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-
2019 оны 9 сарын 20
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн аваар ослын тоо буурахгүй байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг авч байна.
-
2019 оны 9 сарын 20
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга С.Ганбаатарыг Сэлэнгэ аймагт залуу нарс, хусан ойд алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг олгосон гэх асуудлаар албадан саатуулж, шалгаж эхэлжээ.
-
2019 оны 9 сарын 20
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран найм дахь удаагаа Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль команд штабын сургуулиар үргэлжилж байна.
-
2019 оны 9 сарын 20
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, нэр хүндтэй тэмцээний нэг 69 дэх удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд М.Цэвэлмаа эх орноо төлөөлөн оролцохоор шалгараад буй. Түүнд “Дэлхийн мисс”-ийг шимтэн үздэг үзэгч олон итгэл тээж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай улсын миссүүд уг тэмцээнд сайн оролцох болсон нь үүний илрэл. Тодруулбал, "Miss World 2016" тэмцээний үндэсний ялагч А.Баярцэцэг “People’s choice” номинацын ялагчаар тодорч, шилдэг 11-т шалгарч байсан бол мисс Ц.Энхжин шилдэг 15-д үлдэж чамлашгүй амжилт гаргаж байсан билээ. Ингээд “Дэлхийн мисс 2019” тэмцээнд оролцохоор шалгарсан М.Цэвэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Одоогоос 80 жилийн тэртээ Халхын голын дайнд Зөвлөлтийн Хиагт, Даур, Мангутын хилчдээс бүрдсэн 502 хүний бүрэлдэхүүнтэй Дотоод хэргийн ардын комиссариатын газрын харьяа хилчдийн шилмэл батальон оролцсон тухай архивын баримт хэдхэн жилийн өмнөөс ил болсон юм.
-
2019 оны 9 сарын 20
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 9 сарын 20
10:00 цагт: УДБЭТ-ын хамт олон “Монголын соёл урлагийн баяр-2019” арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан театрын соёл, уран бүтээлийн талаар сургалт хийнэ. Утас: 99024933
-
2019 оны 9 сарын 20
Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.