-
2019 оны 9 сарын 19
Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг маргааш нээхээр болжээ. Тодруулбал, Сонсголонгийн хуучин гүүрийг засварлах ажлыг өнгөрсөн долдугаар сарын 16-нд хаасан юм.
-
2019 оны 9 сарын 19
Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат өнөө өглөө БНСУ-ыг зорилоо.
-
2019 оны 9 сарын 19
“Ялагчдын цуваа-Улаанбаатар” ОУ-ын моно жүжгийн фестиваль 5 дахь жилдээ зохиогдож байна. Дэлхий нийтэд хүчээ авч байгаа энэхүү нэг хүний жүжгийн урсгал нь уран бүтээлчдэд маш бага зардлаар дэлхийн тавцанаа өрсөлдөж ур чадвараа ахиулах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм. “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын моно жүжгийн фестиваль өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
-
2019 оны 9 сарын 19
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд техникийн болон онолын нийт 19 төрлийн сургалтыг зохион байгууллаа.
-
2019 оны 9 сарын 19
Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дайны ажиллагаа бүрмөсөн зогссон өдөр (1939 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цаг)-ийг тохиолдуулсан арга хэмжээ Москва хотын Ерөнхий боловсролын 1321 дүгээр сургууль, тус сургуулийн дэргэдэх “Халх голын дайчдын алдар” музейд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдав.
-
2019 оны 9 сарын 19
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон хүүхдийн байгууллагын эрхлэгч, багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт мөн үзлэг шалгалт хийсэн байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллага, цэцэрлэг, сургуулийн удирдлагууд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач, нян судлалын лабораторийн эмч, лаборант, рентгэн кабинетын эмч, техникч нарт холбогдох хууль, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлийг бууруулах, дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
-
2019 оны 9 сарын 19
“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн яамны харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
-
2019 оны 9 сарын 19
2020 оны улсын төсөвт их, дээд сургуулийн анги танхим түрээслэхэд 1.2 тэрбум төгрөг суулгасан. Зарим сургуулийн өргөтгөл энэ онд багтан дуусах учраас зарим нь ашиглаж дуусаад өөрийн байрандаа орно.
-
2019 оны 9 сарын 19
Өдөрлөгт ирсэн иргэдэд Магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалтын талаарх мэдээлэл, Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоонууд, Сэтгэцийн эрүүл мэнд, Арьс, гоо засал, харшлын эмгэг, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, Эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллалаа.
-
2019 оны 9 сарын 19
Нийслэлийн нийтийн тээвэрт ашиглаж буй автобусны 80 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа 2021 онд дуусна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн 200-300 автобусыг шинэчлэхээр төлөвлөжээ.
-
2019 оны 9 сарын 19
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг эхнээс зогсоож байна. Энэ хүрээнд хувиараа алт олборлогч иргэдийн үйлдлийг мөн таслан зогсоож, алт олборлоход ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгохоор болсон юм.
-
2019 оны 9 сарын 18
‘’Ус-Амин-Эрдэнэ’’ гар зургийн уралдаанд идэвхтэй оролцоно уу
-
2019 оны 9 сарын 18
Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум – “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ээлжит төслөө амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд 1.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орууллаа.
-
2019 оны 9 сарын 18
Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд боллоо. Эрүүл мэндийн салбарын хамт олон улс, үндэстний үнэт баялаг болсон ард иргэддээ эрүүл мэндийг хамгаалах гол хүч болох эрүүл мэндийн салбарт хийгдсэн нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулцсан юм.
-
2019 оны 9 сарын 18
“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт манай улсад анх удаа зохион байгуулж байна. Чуулган Төрийн ордонд гурав хоногийн хугацаанд “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл", ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн сэдвийн хүрээнд өрнөлөө.
-
2019 оны 9 сарын 18
Нийслэлийн Байгаль орчны газраас сүүлийн жилүүдэд хийж байгаа хүнд металлын бохирдлын судалгаа болон бохирдол саармагжуулах арга зүйд үндэслэн 2018 онд “Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-аас “Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологийг, зонхилох бохирдуулагч тус бүрээр боловсруулж, нэвтрүүлэх” аргачлалыг хэрэгжүүлсний дүнд 2019 онд нийслэлд анх удаа бохирдол саармагжуулах туршилтын ажлыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүллээ.
-
2019 оны 9 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэсэн.
-
2019 оны 9 сарын 18
СТА дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар хоёр дахь бие даасан тоглолтоороо тун удахгүй үзэгч олонтойгоо уулзах гэж байна.
-
2019 оны 9 сарын 18
ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдсэн ажлын талаар мэдээлэл хийж байна
-
2019 оны 9 сарын 18
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байрлах шувуу бөгжлөх суурингийнхан “Ганга” нуурын ойр орчим дахь 27 зүйлийн 558 шувуу барьж, бөгжилжээ. Тодруулбал, тус багийнхан өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс энэ сарын 8-нийг хүртэл тус газарт ажилласан байна.