-
2015 оны 4 сарын 22
Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан Аймгийн цагдаагийн газрын сумдын хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан байна.
-
2015 оны 4 сарын 22
Хүнс , Хөдөө аж ахуйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо бэлчээрийн органик монгол малын махыг урд хөршийн томоохон зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.
-
2015 оны 4 сарын 22
Тээврийн прокурорын газар Монголын Даатгал компани хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран зам тээврийн осол хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлыг тогтоох хууль эрх зүйн орчин, хохирол тогтоож байгаа байдал, цаашид анхаарвал зохих асуудлын талаар 2015 оны 04-р сарын 11-ны өдөр хамтарсан сургалт зохион байгуулжээ.
-
2015 оны 4 сарын 22
ШӨХТГ ЖАЙКА –ИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
-
2015 оны 4 сарын 22
Нялх төлийн дуу цангисан малчны хотонд “Доктор авто сүлжээ” ХХК – ийн хамт олны бэлэглэсэн дулаан нэмнээ хүрнэ.
-
2015 оны 4 сарын 22
Төмөр замын хамгаалалтын зурваст аюулгүй байдлаа хангахыг үүрэг болголоо
-
2015 оны 4 сарын 22
Тэтгэврийн зээлийн хүүний асуудлаар Д.Батцогтод хандлаа
-
2015 оны 4 сарын 22
Төрийн зарим үйлчилгээг хоёр жилийн өмнөөс ТҮЦ машинаас авдаг болсон бол өнөөдрөөс цахимаар авах боломжтой болж байна.
-
2015 оны 4 сарын 22
Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллагуудад хариуцлага тооцно
-
2015 оны 4 сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.
-
2015 оны 4 сарын 22
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим заалт, Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 улсын хэлэлцээр болон холбогдох хуулийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны 3 талт хэлэлцээр байгуулах ёслолын ажиллагаа боллоо.
-
2015 оны 4 сарын 22
ХСИС-ийн төгсөлтийн баярын арга хэмжээ болно
-
2015 оны 4 сарын 22
Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цаг 20 минутаас тус телевизээр нэвтэрнэ.
-
2015 оны 4 сарын 22
Дархан АЗЗА” компанид албан шаардлага хүргүүлэв
-
2015 оны 4 сарын 22
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжиллаа
22 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын энэ оны А/124 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон дараахь барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгов. Үүнд:
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 17, 18, 20 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 13, 14, 15, 16 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Алтан трейд” ХХК
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 10, 11, 12 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Фүжи холдинг ББСБ” ХХК
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 4, 5, 6 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эйч энд Эйч” ХХК
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 7, 8, 9 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эм Ар Эс Ди” ХХК
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 1, 2, 3 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Сити палас” ХХК
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12, 30 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Молор констракшн” ХХК
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 22
АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт ганцхан удаа тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд өнөөдөр 14 цагт болно.
-
2015 оны 4 сарын 22
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 4 сарын 22
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, тус газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нар УИХ-ын дэргэдэх байгууллагын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын дарга, төлөөлөгчид хүрэлцэн ирэв.
-
2015 оны 4 сарын 22
ХУД-т ”Олон нийт - цагдаагийн хамтын ажиллагаа”-ны өдөрлөг боллоо
-
2015 оны 4 сарын 22
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлд Германы “GIZ Nexus” төсөлтэй хамтран ажиллаж байна. “Nexus” төсөл нь төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь шийдэхийг зорьж байгаа юм. Тиймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн холбоод, банк санхүүгийн байгууллагад ажилладаг 60 гаруй төлөөлөгчдийг оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.