Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

3013 3014 3015 3016 3017 3018 3019
  • МАХН-ын эмэгтэйчүүд түймэрт өртсөн аймгуудад хандив өгөхөөр боллоо
    2015 оны 4 сарын 21
    МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /АШЁМНХ/-ноос түймэрт өртсөн зүүн гурван аймгийн иргэдэд хандив, тусламж үзүүлэхээр болсон талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд АШЁМНХ-ны тэргүүн Л.Сэлэнгэ, АШЁМНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Сарангэрэл, Ж.Бурмаа, Ш.Булган, Ч.Бямбадорж нар оролцож зүүн гурван аймагт хандивлах эмнэлгийн хэрэгслүүдээ танилцууллаа.
  • Т.Чимэгсанаа: “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг зохион байгуулах гэж байна
    2015 оны 4 сарын 21
    Т.Чимэгсанаа: “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг зохион байгуулах гэж байна
  • ЭЕШ-ын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа тогтоохыг санууллаа
    2015 оны 4 сарын 21
    Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өчигдөр дууссан. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдээд байгаа билээ.
  • 50 хүртэлх жинтэй илгээмжээс татвар авахгүй
    2015 оны 4 сарын 21
    Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзэж зарим илгээмжийн тоо ширхэг, үнийн дүнгээс хамаарч татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэллээ.

  • Эмчлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ
    2015 оны 4 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/310 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах, оношлох, эмчлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгав.
  • Шилэн дансны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн мэдээ
    2015 оны 4 сарын 21
    Нийслэл, дүүргийн хэмжээнд Шилэн дансны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн мэдээ
  • Явган хүний замыг хааж барьсан газруудыг чөлөөлж эхэллээ
    2015 оны 4 сарын 21
    Нийслэлийн иргэдээс явган хүний замыг хааж зөвшөөрөлгүйгээр барилга, хаалт, хашлага барьж явган зорчигчийн аюулгүй байдал, тав тухтай зорчиход саад учруулж байгаа талаар цөөнгүй гомдол, мэдээлэл ирдэг. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/241 дугаар захирамж гаргалаа.
  • Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг нийслэлийн хэмжээнд тэмдэглэнэ
    2015 оны 4 сарын 21
    Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ой тэмдэглэх тухай” А/315 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Top of Form тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Нийслэлийн салбар комиссыг байгуулж, ойн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргалаа.
  • Нийслэлийн 2015 оны төсвийн орлого бүрдүүлэх, зардал хэмнэх арга хэмжээг авах нэгдсэн үүрэг өглөө
    2015 оны 4 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн 2015 оны төсвийн орлого бүрдүүлэх, зардал хэмнэх зарим арга хэмжээний тухай” А/312 дугаар захирамж гаргалаа.
  • МАХН-аас мэдээлэл хийнэ
    2015 оны 4 сарын 21
    Өнөөдөр 11.00 цагаас ой хээрийн түймэрт нэрвэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд руу тусламжийн цувааг яаралтай хөдөлгөх болсон талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ч.Улаан, МАХН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд болон нарийн бичгийн дарга нар оролцоно. Хурал МАХН-ын төв байранд болно.
  • Эхний ээлжид 500 мянгаас доош цалинтай иргэдийн цалинг нэмнэ
    2015 оны 4 сарын 21
    Энэ оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгаж, цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Тэгвэл ирэх сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дунд ярилцаж байгаа аж.
  • Австралийн эмч нар үнэ төлбөргүй эмчилгээ хийж эхэллээ
    2015 оны 4 сарын 21
    ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Авсрали улсын “Интер пласт” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
  • Д.Алтанхуяг: ”Буянт-Ухаа” хорооллын цэцэрлэгийг хүлээж авахгүй байна
    2015 оны 4 сарын 21
    “Буянт-Ухаа 1” хороолол дэх60 хүүхдийн хоёр цэцэрлэгийг дуудлагаар худалдах гэж байгаа тухай асуудал олны анхаарлыг татаж байна. Хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй гэртээ түгжигдэж байхадТөрийн орон сууцны санхүүжилтын корпорациас ийм шийдвэр гаргах ямар шалтгаан байв. “Буянт-Ухаа 2” хорооллын цэцэрлэг, сургуулийг ч мөн ингэж дуудлагаар худалдах юм биш биз. Дуудлагаар худалдагдсан цэцэрлэгийн барилгыг зориулалтын дагуу ашиглаж чадах уу гэх мэт олон асуулт уг асуудлын хүрээнд гарч байгаа юм. Энэ бүх асуултад албаны хүн ингэж хариуллаа.
  • Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх орон гэргүй болж, 3000 орчим мал хорогджээ
    2015 оны 4 сарын 21
    Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
  • Уулбаян суманд дөрвөн ихэр ишиг төржээ
    2015 оны 4 сарын 21
    Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин н.Баяржаргалын хотонд дөрвөн ихэр ишиг төржээ.
  • Онцгой байдлынхан даатгалд хамрагдана
    2015 оны 4 сарын 21
    ОБЕГ-ын даргын тушаалаар тус албаны алба хаагчдын гэнэтийн ослын болон улсын нөөцийн хөрөнгийн даатгалын сонгон шалгаруулалтыг хийв. Сонгон шалгаруулалтаар алба хаагчдын гэнэтийн ослын даатгалыг “МИГ даатгал”, “Соёмбо даатгал ” хийхээр болсон бол улсын нөөцийн хөрөнгийг эдгээр компаниудаас гадна нэмэгдэж “Хаан даатгал” хариуцахаар шалгарчээ.
  • Сурвалжлага: Алслагдсан хороодод бяцхан хүүхдүүд тог цахилгаангүй, хогны шатсан униарт аж төрж байна
    2015 оны 4 сарын 21
    Сурвалжлага: Алслагдсан хороодод бяцхан хүүхдүүд тог цахилгаангүй, хогны шатсан униарт аж төрж байна
    Баянзүрх дүүргийн 19 хороонд нийтийн тээвэр, үйлчилгээ, цэцэрлэг , сургуулиасаа алслагдсан маш олон айл байна. 5000 гаруй хүүхэд цэцэрлэг, сургуулиас завсардаж, хэд хэдэн айлууд үерт өртөх магадлал тун өндөр байгаа юм.
    Тэр бүү хэл алслагдсан айлууд газрын зөвшөөрөлгүй, гэрэл цахилгаангүй 1-5 жил болж байгааг ч энд дурдах нь зүйтэй биз ээ. Цагаан давааны хог, шатаж буй хогны униар утаанд, ямар ч гэрэл цахилгаангүйгээр бяцхан хүүхдүүд өсөж торниж байгаа нь манай сурвалжлах багийг эмзэглүүлж орхилоо. Тиймээс тэдгээр айлуудын асуудлыг холбогдох байгууллагууд тэр дундаа Нийслэлээс хэрхэн анхаарч, хяналт тавьж байгааг сурвалжилсан юм. Мөн бүтээн байгуулалтын ажил хэрхэн үр дүнтэй хийгдэж байгааг бодит байдал дээрээс сурвалжиллаа.

    -“Гашуун” өдрийг дахин давтахгүйн төлөө Нийслэлээс 9.7 тэрбумийн далан бариулж эхэлжээ-
    2009 оны тэр гашуун өдрийг хүн бүхэн санаж байгаа биз ээ. Аймшигт үер болж олон хүн хорвоогийн мөнх бусыг үзэж, олон ч хүүхэд өнчирж хоцорч байсан. Нөхөж баршгүй гай зовлон үерийн аманд байрласан айлуудад нүүрлэсэн. Магадгүй тэднийг буруутгах хүмүүс байх ч тэд амьдрахын тулд тийм л аюултай замыг сонгосон гэдгийг ойлгох биз ээ.
    Харин тэр “гашуун” бүхнийг дахин давтуулахгүйн тулд үерийн далан барьж, суваг шуудуу татах ажил нэн чухал байгаа. Мөн үерийн аманд буусан айлуудыг нүүлгэж шилжүүлэх ажлыг тухайн нутаг дэвсгэрийн холбогдох байгууллагууд, алба хаагчид хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа билээ.
    Бидний гол “бай” болсон Баянзүрх дүүргийн 19-р хороонд үерийн хамгаалалт байгуулах ажил нийслэлийн төсөвт тавигдаад тодорхой хугацаа өнгөрчээ. Гүйцэтгэл хийх явцад хүндрэлтэй зүйлүүд тулгарч байгааг ч албаныхан үгүйсгэсэнгүй. Тухайлбал газар чөлөөлөх асуудлууд хөндөгдсөөр байгааг холбогдох албаныхан хэлж байна.
    Үерийн далангийн төслийг хэрэгжүүлж буй “MMJ Capital” ХХК-ийн инженер Н.Аюушжаваас зарим зүйлийг тодрууллаа.
    -Үерийн далангийн ажил аль шатандаа явж байна. Гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар тодорхой хариулт өгөөч?
    -2010 онд зураг нь гарч, 2011 оны дундуур эхэлсэн дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа төсөл. Нийтдээ гурван суваг бий. Нэгдүгээр суваг дээр орон сууцны барилга барьчихсан. Үүнийг шийдэхгүй байсаар байгаад удааширсан. Энэ ажлыг өнгөрсөн жил хийгээд хараахан дуусаагүй байна. Хоёрдугаар далан үргэлжилж бэхэлгээ хийгдэж, айлын хашааруу тэгширч орох ёстой. Энд далан чөлөөлж айл нүүхгүй байгаа асуудал ч байна. Гэхдээ энэ сувгийн хувьд долоо хоногийн ажил үлдсэн. Харин нэгдүгээр сувгийн хувьд газар чөлөөлөх асуудал шийдэгдэхэд л болно Гуравдугаар сувгийн тухайд ажил дууссан. 2009 онд болсон үерээр хүний амь эрсэдсэн. Улмаар 2010 онд үүнийг шийдэхээр төслөө эхлүүлсэн. Нийтдээ 14.3 км далан барих ажил явж байна.


    -Замын хоёр тал дахь тэгш биш амьдрал-
    Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугчид, Баянзүрх дүүргийн 22-р хорооны оршин суугчидтай замын наана, цаана төвхнөжээ. Гэвч 19-р хорооны иргэд тог цахилгаантай, гудамжны гэрэлтүүлэгтэй, харин 22-р хорооны иргэд юу юу ч үгүй сууж байх юм.
    Энэ ямар учиртайг Баянзүрх дүүргийн 19-р хорооны засаг дарга Ж.Батцэнгэлээс тодруулахад “22-р хорооны айлууд цэргийн ангийн тусгай хэрэгцээний газар дээр зөвшөөрөлгүй буусан. Энэ айлуудын зөвшөөрөл, газар эзэмших өмчлөх асуудал шийдэгдээгүй. Ийм нөхцөлд эдгээр айлуудын нийгмийн дэд бүтэц болох ус, худаг, тог, цахилгаан зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэх боломжгүй. Тэд газрын асуудлаа шийдчихвэл бусад зүйл асуудалгүй” гэх тайлбарыг өгөв.
    Харин газрын зөвшөөрөлгүйгээсээ болоод төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдийн тухайд “Бид Баянзүрх дүүргийн газрын албанд хэд хэдэн удаа очиход Цэргийн ангиас зөвшөөрөл ав гэсэн. Ингээд цэргийн ангийн дэд хурандаатай уулзахад “20-30 айл байгаа би мэдэж байгаа. Үүнийг манай анги дангаараа шийдэж чадахгүй, яам шийднэ” гэсэн. Гэтэл яамнаас хариу гарсан зүйл байхгүй. Ингээд нэгэнрүүгээ түлхэсээр олон жилийг үзлээ. Эндэхийн айлууд 19-р хорооны айлуудаас тог гуйж өндөр үнээр авдаг. Айлууд нь дуртай үедээ тасалж, дуртай үнээ хэлдэг. Манайх энд амьдраад 5-6 жил болж байна” гэлээ.


    -Алслагдсан айлууд шинэ замтай болж баярласан ч асуудал мундахгүй нь-

    Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэн Ариунаа шинэ замын асуудлаар ингэж ярьж байна.
    ““Өргөн говь” компанийн туслан гүйцэтгэсэн эл замын чанар муу байна. Мөн явган хүний зам байхгүй нь оршин суугчдын бухимдлыг төрүүлж байна. Гэрэл цахилгаан гэж байхгүй. Гудамжны гэрэлтүүлэг ч алга. Цагаан давааны хог байнга шатаж, өвөл зунгүй иргэдийг утаанд байлгаж байна.
    Явган хүний зам муу, дээрээс нь шуудуу тавина гэж байгаа. Шуудуу тавиад эхлэхээр иргэдийг хашаа, байшин эвдэрч шахагдах зэрэг асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр зам барих гэж байгаа нэрийдлээр иргэдийн өмч хөрөнгөд халдаж хохироохгүй байх хэрэгтэй байна” гэв.
    Дашрамд хэлэхэд, 2004, 2008, 2012 онд нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүд уг замыг барьж өгнө гэж иргэдэд амалдаг байжээ. Гэвч баригдахгүй байсаар 2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Ж.Амарсанаагийн санаачлагаар Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болох 1 тэрбум төгрөгөөр 1.2 км зам хийгдсэн аж.
    -Алслагдаж, үеийнхнээсээ мөр дутуу яваа хүүхдүүд шинэхэн цэцэрлэг, сургуулиа тэсч ядан хүлээж байна-
    Баянзүрх дүүргийн 19-р хороонд сургууль цэцэрлэгийн асуудал асар хүнд байдаг аж. Харин энэ жил, ирэх намар гэхэд алслагдсан хороодын хүүхдүүд будаг ханхалсан шинэхэн цэцэрлэг, сургуульдаа орохыг тэсэн ядан хүлээж байгааг эцэг эхчүүдийн зүгээс бидэнд хэллээ. Тиймээс бид сургууль, цэцэрлэгийн барилгын явцтай танилцахаар төв замаасаа нэлээн хол, ёстой л “алслагдсан” хүүхдүүдэд зориулан барьж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор дээр ирэв.
    45 орчим ажилчид хүүхэд, багачуудын төлөө амсхийх завгүй ажиллаж байгаа дүр зураг биднийг угтав. Барилгын ажлын ирэх хичээлийн жил гэхэд дуусгахаар ажилчид ажилдаа ханцуй шамлан оржээ.
    Ингээд сургууль цэцэрлэгийн асуудлыг хөндөж, шаардлагатай төсвийн тусгуулж өгсөн НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаагаас барилгын ажлын талаар тодруулахад “Манай тойрог дээр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор гэсэн бүтээн байгуулалт тавигдсан. Үүнийг бид бүхэн нийслэлийн төсөв дээр оруулсан. 19-р хороо бол сургууль, цэцэрлэг байхгүй газар. Тэгэхээр сургууль цэцэрлэггүй хорооны хүүхдүүдийг сургууль цэцэрлэгтэй болгох тэр төсвийг нь суулгаж өгсөн байгаа. Бүтээн байгуулалтын ажил сайн явагдаж байна. Одоогийн байдлаар 300 сая төгрөгний санхүүжилт хийгдсэн. Суурь нь тавигдаад нэгдүгээр давхар луугаа орчихсон байна. Энэ зундаа багтаагаад дуусгахыг хичээж ажиллах хэрэгтэй байна. Барилга барьж байгаа гүйцэтгэгч компанийн хүмүүст есдүгээр сараас өмнө дуусгах хэрэгтэй байгаагаа уламжиллаа.Уг цэцэрлэг, сургуулийн цогцолбор баригдвал 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Гэр цэцэрлэгээс гадна орчин үеийн тохилог цэцэрлэг, сургууль барихаар ажиллаж байгаа юм” гэв.


    Баянзүрх дүүргийн 19 хороонд нийтийн тээвэр, үйлчилгээ, цэцэрлэг , сургуулиасаа алслагдсан маш олон айл байна. 5000 гаруй хүүхэд цэцэрлэг, сургуулиас завсардаж, хэд хэдэн айлууд үерт өртөх магадлал тун өндөр байгаа юм.


    Тэр бүү хэл алслагдсан айлууд газрын зөвшөөрөлгүй, гэрэл цахилгаангүй 1-5 жил болж байгааг ч энд дурдах нь зүйтэй биз ээ. Цагаан давааны хог, шатаж буй хогны униар утаанд, ямар ч гэрэл цахилгаангүйгээр бяцхан хүүхдүүд өсөж торниж байгаа нь манай сурвалжлах багийг эмзэглүүлж орхилоо. Тиймээс тэдгээр айлуудын асуудлыг холбогдох байгууллагууд тэр дундаа Нийслэлээс хэрхэн анхаарч, хяналт тавьж байгааг сурвалжилсан юм. Мөн бүтээн байгуулалтын ажил хэрхэн үр дүнтэй хийгдэж байгааг бодит байдал дээрээс сурвалжиллаа.
  • Галзуу өвчин гарснаас хорио цээрийн дэглэм тогтоожээ
    2015 оны 4 сарын 21
    Говь-Алтай аймагт сүүлийн хоёр хоногт дөрвөн сумын нутаг дэвсгэрт галзуу өвчний долоон тохиолдол бүртгэгджээ.
  • Мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхаарууллаа
    2015 оны 4 сарын 21
    Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол
  • Аврагч, гал сөнөөгчдөд хөдөлмөр хамгааллын гутал хандивлалаа
    2015 оны 4 сарын 20
    “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж сайхан үг бий. Зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байна.
3013 3014 3015 3016 3017 3018 3019
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Уржигдар 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Уржигдар 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Уржигдар 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК