Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

3014 3015 3016 3017 3018 3019 3020
  • Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн техникчдийг сургалтад хамруулав
    2015 оны 4 сарын 20
    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт зориулсан “Рентген төхөрөмжийн хөгжил 2015” сэдэвт сургалтыг МХЕГ, ЭМХТ, Эйч энд Эйч ХХК хамтран 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, сургалтанд нийслэл орон нутаг дахь бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас 174 инженер техникийн ажилтан оролцлоо.
  • Хилчид түймэртэй тэмцэж байна
    2015 оны 4 сарын 20
    Хилчид түймэртэй тэмцэж байна
  • Тариат сумын иргэд хар галууны 3200 гаруй ангаахайг хөнөөжээ
    2015 оны 4 сарын 20
    Тариат сумын иргэн Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг Тэрхийн Цагаан нуурын дунд толгойд үүрлэсэн хар галууны 3200 ангаахайг хөнөөжээ.
  • Дархан чиглэлийн замд осол их гардаг 9 цэг байна
    2015 оны 4 сарын 20
    Дархан чиглэлийн замд осол их гардаг 9 цэг байна
  • 2511 тонн хог хаягдлыг ачуулжээ
    2015 оны 4 сарын 20
    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
    Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Налайх, Сүхбаатар дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,

    “Улаанбаатар форум 2015” бизнес чуулга уулзалтыг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон НЗДТГ зохион байгуулан оролцсон бөгөөд чуулганд төр болон хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөл оролцож Улаанбаатар хотын хөгжлийн төлөө түншлэлийн тунхагийг баталсан байна.
    Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбооны дарга, ерөнхийлөгч нартай уулзалт зохион байгуулан төгсөлтийн арга хэмжээг оюутан, сурагчдын дунд “Эрдмийн баяр” болгон зохион байгуулах талаар саналыг авч, хамтарсан удирдамж гаргасан байна.
    2015 оны 04 дүгээр сарын 07-09-ны өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 30 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48,6 км үерийн далан сувгийн цэвэрлэгээг 15 байгууллага, 523 хүн, 20 техник хэрэгсэлтэй нийт 69,5 тн хог хаягдлыг цэвэрлэж үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэн ажилласан.
    НЗД-ын А/173 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хамтран нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалт, ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдалд шалгалт хийж, зөрчлийг арилгуулж ажиллажээ.

    Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/40 дугаар тушаалын дагуу 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн оролцсон байдал болон тоон мэдээллийг танилцууллаа. Цэвэрлэгээнд 9111 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага оролцжээ. Үүнээс төрийн 513 байгууллагын 6564 албан хаагчид, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7442 байгууллагын 16422 иргэн, 108 ерөнхий боловсролын сургуулийн 6337 багш, ажилчид, 68 их, дээд сургуулийн 4250 оюутан, багш, 163 цэцэрлэгийн 2351 багш, ажилчид, 602 СӨХ-ийн 7088 иргэд, ажилчид, бусад 3484 байгууллагаас нийт 43000 иргэн цэвэрлэгээнд оролцжээ. Цэвэрлэгээгээр 3 сая 407 мянган м2 талбайг цэвэрлэн, 590 удаагийн рейс хийж 2511 тонн хог хаягдлыг ачуулжээ. Мөн энэ үеэр 3000 оюутан Чингисийн талбайг угаасан бол Улаанбаатар нэгтгэлийн ажилчид бусад оюутнуудтай хамтран автобусны буудлууд, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн хайс хашлагуудыг угааж цэвэрлэжээ.
  • Зэвсэгт хүчнийхэн түймрийн голомтод ажиллаж байна
    2015 оны 4 сарын 20
    ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
    ОБЕГ-ын даргын гаргасан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга тушаал гаргаж, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 327, 338 дугаар ангийн цэргийн алба хаагчид оролцож байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн “Баруун тариа” бригадын чиглэлд Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас 115 хүн, 6 нэгж техниктэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 1 дүгээр бүлэг Дорнод аймгийн Баян-Уул сумын чиглэлд 96 хүн, 7 нэгж техниктэй, 2 дугаар бүлэг мөн аймгийн Эрээнцав, Чулуун хороот, Дашбалбар сумын чиглэлд 94 хүн, 6 нэгж техниктэйгээр нийт 305 офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч, ажилчин албан хаагчид 19 нэгж техниктэйгээр гал түймрийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Цаашлаад Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангийн 4 нэгж нисдэг тэрэг тусгай захиалгат нислэг үйлдэхэд бэлэн байгаа юм байна. Хурандаа Т.Энхтөрөөр ахлуулсан Холбооны шуурхай бүлэг энэ сарын 18-ны өглөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 9 дүгээр багийн нутагт хүрэлцэн очиход, Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас томилогдсон, дэд хурандаа Гантөмөрийн ахалсан бүлэг 20 гаруй километр өргөн газрыг хамарсан түймрийг цурманд оруулж, 4 бүлэг эргүүл хийж байжээ.
    Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар сумдын чиглэлд томилогдсон түймэр унтраах бүлгүүдэд тус ангийн шуурхай бүлгийн “Р-142Н” команд штабын машин 2 иж бүрдлийг томилгоожуулан давтамжийг өгч, харилцан ажиллагааг тасралтгүй хангаж байна. Дашрамд тэмдэглэхэд, ЗХЖШ, ОБЕГ-ын даргын 2009 оны хамтарсан тушаалаар батлагдсан “Гамшгийн үед Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах чиглэл” баримт бичгийн дагуу Зэвсэгт хүчний анги, байгууллагаас төрөлжүүлэн томилгоожуулсан бүлэг, нэгж техникүүдийг үүрэг гүйцэтгүүлэх боломжтой гэж үзэж байна.
    Энэ сарын 20-ны өглөө Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Доржтой холбогдож, түймрийн нөхцөл байдлыг тодруулахад, тэрээр түймрийн талаар товч мэдээ өгч, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархаж буйгаа давхар илэрхийлсэн юм.







  • ХУД-ийн хороо бүрт хэлэлцүүлэг боллоо
    2015 оны 4 сарын 20
    ХУД-ийн хороо бүрт хэлэлцүүлгүүд боллоо
  • “Жигүүр гранд”-ын барилга дээрээс унаж, амь насаа алджээ
    2015 оны 4 сарын 20
    Хан-Уул дүүрэгт баригдаж буй “Жигүүр гранд”-ын барилга дээрээс 40 орчим насны хүн унаж, амь насаа алджээ.
  • Шууданчид шүүхэд хандлаа
    2015 оны 4 сарын 20
    “Монгол шуудан” компаний захирал Ц.Батсайханыг хууль бусаар халах шийдвэрийг гаргаж, оронд нь мэргэжлийн бус хүнийг даргын суудалд томилохоор зэхэж байна хэмээн шууданчид үзэж байгаа.
  • Цэрэг татлагын бэлтгэлийг хангахыг үүрэгдэв
    2015 оны 4 сарын 20
    Цэрэг татлагын бэлтгэлийг хангахыг үүрэгдэв
  • 217 барилгыг гүйцээн барихад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай
    2015 оны 4 сарын 20
    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 217 барилга санхүүжилтгүй болж, зогсчээ.
  • 30 гаруй км газарт цурав татан хамгаалалт хийжээ
    2015 оны 4 сарын 20
    30 гаруй км газарт цурав татан хамгаалалт хийжээ
  • С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө
    2015 оны 4 сарын 20
    С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө
  • Сүхбаатарчууд 460 тонн хог хаягдал цэвэрлэлээ
    2015 оны 4 сарын 20
    Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бямба гарагт буюу 04 дүгээр сарын 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
  • 1599 мал, долоон бүл зөгий шатсан байна
    2015 оны 4 сарын 20
    1599 мал, долоон бүл зөгий шатсан байна
  • БНСУ-д 10 монгол багш ажиллана
    2015 оны 4 сарын 20
    БНСУ-д 10 монгол багш ажиллана
  • Ноён ууланд биш Ноёд хайрхан уулнаас алт олборлосон гэв
    2015 оны 4 сарын 20
    Ноён ууланд биш Ноёд хайрхан уулнаас алт олборлосон гэв
  • Р.Анхням Алтангадас одонгоор шагнуулав
    2015 оны 4 сарын 20
    Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Тавантолгойн гэрээг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлтийг шалгажээ
    2015 оны 4 сарын 20
    Өмнөговь аймгийн Прокурорын газраас 2015 оны 1-р улиралд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн биелэлтийг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежид тус тус шалгажээ.
  • ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна
    2015 оны 4 сарын 20
    Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна

    Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

    Шалгалтын хураамжийг интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн мастер болон виза карт.

    Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг.

    Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ- д бүртгүүлэхдээ төгссөн сургуулийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.

    Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/

    Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д хандана.

    ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

    ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70 хувийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.

    Бүртгүүлсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.


    ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт

    Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2015 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

    Энэ онд төгссөн шалгуулагч төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.

    Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
3014 3015 3016 3017 3018 3019 3020
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Уржигдар 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Уржигдар 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Уржигдар 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК