
Сонгууль товлосон хугацаандаа болох эсэх, ухаалаг үнэмлэхээр явагдах
эсэх нь тодорхойгүй байдалтай болчихсон энэ үед УИХ-ын гишүүн З.Энхболд
ерөнхий сайд болж байж асуудлыг шийдэх гэнэ. Энэ талаараа хэвлэлд өгсөн
ярилцлагадаа дурджээ. Гацаанд орсон нөхцөл байдлыг шийдэхийн тулд

Сонгууль товлосон хугацаандаа болох эсэх, ухаалаг үнэмлэхээр явагдах эсэх нь тодорхойгүй байдалтай болчихсон энэ үед УИХ-ын гишүүн З.Энхболд ерөнхий сайд болж байж асуудлыг шийдэх гэнэ. Энэ талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гацаанд орсон нөхцөл байдлыг шийдэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг Бүртгэлийн газрын даргын хамт солих хэрэгтэй гэж тэр үзсэн байна. Одоогийн Засгийн газар л чадахгүй байгаа болохоос би тэднийг сольчих байсан гэлээ. Энэ үгийнхээ төгсгөлд “Намайг ерөнхий сайд болгочих, би хийгээд өгье” гэж бататган хэлсэн юм.