Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд

2026-4-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн Шадар сайдаар ажилласан таван сарын хугацаандаа хийсэн ажлуудаас онцлон хүргэж байна. Монгол Улсын Шадар сайд бол эрсдэлийн бэлэн байдал, салбар хоорондын уялдаа холбоо, үндэсний төдийгүй олон улсын хэмжээний бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зангидаж байдаг хамгийн өргөн хүрээтэй, өндөр хариуцлагатай алба билээ.


НЭГ. ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг 15 -105 хувиар нэмэгдүүлж, амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Улсын хэмжээнд гал түймэр унтраах 6 шинэ анги байгуулахаар төлөвлөж шаардлагатай хөрөнгийг улсын нэгдсэн төсөвт тусгуулан, нийслэл хотод гал түймрийн тохиолдлыг хяналтын камераар илрүүлж шуурхай ажиллах “Нэгдсэн удирдлагын төв” байгуулах ажлуудыг эхлүүлсэн юм.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж шинэчлэн боловсруулжээ.

ХОЁР. ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааныг зохион байгуулж Оросын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзан, шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх дээд түвшний хэлэлцээрийг амжилттай хийв.

Гадаад харилцааг шинэ шатанд гаргах үүднээс Япон улсын Гамшгийн асуудал эрхэлсэн сайд, Бүгд Найрамдах Казахстан Улсын Онцгой байдлын сайд нартай уулзалт хийж гамшгийн эрсдэл, газар хөдлөлтийн бэлэн байдалд хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтах 12 чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 8 орны Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд нартай уулзалт хийжээ.

ГУРАВ. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ

Монгол хүний хэргэлж байгаа хүнс аюулгүй байхад хамгийн өндөр шаардлага тавьж Лабораторийн тогтолцоог 3 шатлалаар зохион байгуулах шинэчлэлийг эхлүүлжээ. Үүнд: Лавлагаа лаборатори, Дэд (салбар/бүсийн) лаборатори, Анхан шатны лаборатори гэх гурван шатлалт тогтолцоог бий болгох юм.

Ингэснээр лабораторийн давхардал, үр ашиггүй бүтэц, зөрүүтэй үр дүнг бууруулах, чанарын удирдлагыг бий болгох, лабораторийн салбарыг салангид, тархай бутархай бүтцээр хадгалах бус, шатлалд суурилсан нэгдсэн, уялдаа бүхий, мэргэжлийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тогтолцоо болгон шинэчлэх бодлогын суурь алхам юм.

ДӨРӨВ. ЧӨЛӨӨТ БҮС

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлууллаа. Хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээг эдийн засгийн тусгай бүс (ЭЗТБ)-ээр тодорхойлж архины худалдаа эрхлэхээс хэтрэхгүй байгаа өнөөгийн нөхцөлийг өөрчлөн эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлж, чөлөөт бүсийг төрөлжүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллажээ.

Эрээн – Замын-үүд Чөлөөт бүсийн газар олголтын асуудлыг цэгцэлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэв. Цаашид 2027 он гэхэд хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эхлүүлж, хоёр бүсийн хооронд хөдөлгөөн нээгдэн эдийн засгийн эргэлтийг идэвхжүүлэхээр төлөвлөв.

Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн ашиглалт, аж ахуйн үйл ажиллагааны менежмент хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг эхлүүлэв.

ТАВ. ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ

Байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор цалин, урамшууллын нэмэгдлийг 15 хувиар өсгөсөн байна. Хүний нөөц болон эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэх бодлого хэрэгжүүлж дотоод журам, зохицуулалтын баримт бичгүүдийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Мөн ил тод, шударга, хараат бус тогтолцоог бүрдүүлэх зорилгоор авлига болон ашиг сонирхлын зөрчлийг бууруулахын тулд цахим системийн шийдлээр хөгжүүлэх ажлыг эхлүүлж шийдвэр гаргалтын процессыг ил тод болгох, хяналт, хариуцлагыг бэхжүүлэхэд зорин ажиллалаа.Түүнчлэн Монгол Улсын итгэмжлэл олон улсад харилцан хүлээн зөвшөөрөгдөх хүрээг өргөтгөх зорилгоор нэмэлт хоёр чиглэлд хамрах хүрээг тэлэх ажлыг эхлүүлсэн.

ЗУРГАА. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

Хангай, Хойд, Говийн бүсийн хөгжлийг дэмжих Засгийн газрын 8 тогтоол батлуулж, хэрэгжилтийг хангаж байна. Бүсчилсэн хөгжлийн 4 бодлогын баримт бичгийг харьцуулан судалж хэрэгжилтийн судалгаа бэлтгэн орон зайн мэдээллийн нэгдсэн платформ бүхий 2 системийг ашиглалтад оруулан хөгжүүлж ажилласан байна.

Мөн Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулав. Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний 20 ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч Хангай, Хойд, Говийн 3 бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг орон нутагт зохион байгуулжээ.

ДОЛОО. ШИНЭ ХОРШОО

99 мянган малчин нэгдэж, 10 мянга гаруй хоршоо байгуулагдсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээлийн зориулалт, ашиглалтын асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байна.

Өмнө нь Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай хуулийн дагуу тодорхой санхүүжилт олгогдож байсан ч хэрэгжилт жигд бус явж ирсэн. Хуулиар улсын болон орон нутгийн төсвийн дор хаяж нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулах ёстой. Энэ хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллажээ.

Дээрх салбаруудаас гадна Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Уур амьсгалын Үндэсний хороо, “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгүүдийг ахалж шаардлагатай арга хэмжээ, шуурхай шийдвэрүүдийг гарган ажиллажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    12 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    20 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    36 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    42 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 31 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    1 цаг 40 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    1 цаг 58 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 16 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    19 цаг 36 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    19 цаг 38 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    21 цаг 40 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    21 цаг 52 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    22 цаг 49 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 7 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 31 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК