
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд болох үйл явдлуудын мэдээлэл:
- 08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
- 10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдана.
Үзэсгэлэн:
- “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.
- МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Ринчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 8-ныг хүртэл гарна.
- “Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 10-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- Киргизийн Бишкек хотод чөлөөт болон сонгомол бөхийн ААШТ болно.
- Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
- Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

















































