зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

NBA-ын улирлын тоглолтууд дуусч, “Байерн Мюнхен”, “Челси” багууд аваргын төлөө өрсөлдөхөөр болов

2012-4-28
0
ЖИРГЭХ
   Сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэн лиг бол ямар ч эргэлзээгүй Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг буюу NBA юм. NBA-ын 2011-2012 оны улирал ажил олгогчид болон тоглогчдийн хоорондох цалин, санхүүгийн тал дээрх үл ойлголцлоос болж нэлээд удаан хойшилсон ч нэгдсэн нэг дүгнэлтэнд хүрч шинэ улирлыг эхлүүлэхээр болсон.

"Аваргуудын лиг"

1   Энэ жилийн аваргуудын лигийн тоглолтууд эхнээсээ л тун өрсөлдөөнтэй сонирхолтой явагдсаар өдгөө аваргын төлөө тоглох багуудын нэрс тодроод байна . Өнгөрөгч мягмар, лхагва гаригийн шөнө хагас шигшээн хариу тоглолтууд явагдаж Германы Мюнхен хотын алдарт “Алианз Арена” цэнгэлдэхэд тоглох багуудын нэрс тодорлоо.  Мягмар гаригийн шөнө болсон тоглолтод Лондонгийн “Челси” клуб өнгөрсөн жилийн аварга, өнөө цагийн босоо баг гэгдэж буй “Барселона”-г буулган авсан бол лхагва гаригийн шөнө “Байерн Мюнхен” Европын тавцанд хамгийн агуу түүхтэй, Испанийн яруу алдарт “Реал Мадрид”-ыг торгуулийн цохилтоор яллаа. Ийнхүү Испанийн хөлбөмбөгийн гол төлөөлөл болсон хоёр баг хагас шигшээ шатнаар Аваргуудын лигийг орхиж, дэлхийд данстай “Эль Классико”-г хүлээсэн сая сая фенүүдийн таамаг талаар өнгөрөв.
   Лондон дахь “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд өнгөрсөн долоо хоногт болсон эхний тоглолтод “Челси” 1:0-ээр ялалт байгуулаад байлаа. Талбайдаа гоол алдаагүй гэсэн тун боломжийн үр дүн үзүүлсэн ч тэднийг үгүйсгэж, цаг нь болоогүй байхад Аваргуудын лигийн өрсөлдөөнөөс хассан хөлбөмбөгийн хорхойтнууд төдийгүй мэргэжлийн хөлбөмбөгч, дасгалжуулагчид олон байсан.  Харин “Лондонгийн угсаатнууд” нэр төрөө хамгаалж, дөрвөн жилийн дараа дахин финалд шалгарав. 2008-2009 оны улиралд яг энэ шатанд “Барса”-тай учирч, дэндүү харамсалтай ялагдал хүлээж байсан “Цэнхрүүд”-ийн ахлагч Жон Терри “Бидэнд “Кэмп ноу”-д хийх зүйл бий” хэмээн итгэл төгс мэдэгдэж, багийн лидерүүдийн нэг Фрэнк Лампард ч мөн “Бидэнд “Барса”-тай хийх тооцоо байгаа” гэдгийг хэлсэн. Хожиж яваад, тоглолтын нэмэлт цаг Иньестагийн оруулсан гоолын “гайгаар” дэндүү харамсалтай ялагдал хүлээж байсан тэд ямартай ч хар дурсамжаа гэгээрүүлж чадлаа.

   Талбайдаа нэг гоол оруулснаар ялалт байгуулаад байсан “Челси”-гийн хувьд өрсөлдөгчийнхөө талбайд 2:1 харьцаатай хожигдоход л аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох байсан. Гэхдээ тоглолт 2:2 харьцаатай өндөрлөж, “Цэнхрүүд” хоёр тоглолтын нийлбэрээр 3:2 харьцаатай ялалт байгуулж, эцсийн шатанд шалгарлаа. Өчүүхэн төдий алдаа гаргаснаар хаалгандаа хоёр ч гоол алдаж, багаа ахлан талбайд гарсан Жон Терри улаан хуудсаар торгуулж, талбайг чөлөөлсөн тэр мөч “Челси”-гийн олон сая хөгжөөн дэмжигчдийг сөхрүүлсэн ч 10-уулаа үлдсэн тэд эхний хагас өндөрлөх мөчид тооны харьцааг 2:1 болгож чадсан юм. Тоглолтын эхний хагаст “Барселона”-гаас Серхио Бускетс /35’/, Андрес Иньеста /43’/ нар гоолдсон бол “Челси”-гээс Рамирес эхний үеийн нэмэлт цагт /45+1’/ финалд хөтлөх эхний гоолыг оруулсан.

   Хүн дутуу “Челси”-гийн хамгаалалт дор үргэлжилсэн тоглолтын хоёрдугаар хагас өндөрлөх мөчид сэлгээгээр талбайд гарсан Фернандо Торрес шүүгчийн мэдлийн нэмэлт цагт /90+2’/ хаалгачийн эсрэг ганцаараа гарч, гоолдсоноор тоглолтын цэгийг тавьсан юм.

Дараагын тоглолт Испаний "Реал Мадрид" болон Германы "Байерн Мюнхен" багуудын хооронд боллоо.
   Торгуулийн цохилтоор Аваргуудын лигийн финалын “тийз” олгосон тоглолтын баатар Мануэль Нойер байлаа. Өнгөрсөн долоо хоногт Германд болсон тоглолтод 2:1 харьцаатай хожигдоод байсан “Реал Мадрид” лхагва гаригийн шөнө өөрсдийн талбай “Сантьяго Бернабеу”-д өрсөлдөгчөө хүлээн авч, хариу тоглолт хийсэн. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Криштиан Рональду дубль /6’, 14’/ хийж, тоглолтын хувь заяаг өөрсдийн талд эргүүлээд байсан ч Байерны жигүүрийн хагас хамгаалагч Арьен Роббен /27’/ тооны харьцааг 2:1 болгосон. Тоглолтын үндсэн цаг өндөрлөтөл дахин гоол ороогүй. Улмаар хоёр тоглолтын нийлбэрээр “Реал”, “Байерн”-ийн тоглолт 3:3 харьцаатай өндөрлөж, багууд торгуулийн цохилт хийхээр болсон юм.

   Шийдвэрлэх энэ үеийн гол баатрууд нь Бастьян Швайнштайгер болоод Мануэль Нойер нар байлаа. Швайнштайгер багаа шигшээд шалгарах хариуцлагатай гоолыг оруулсан бол Нойер “Реал”-ын эхний хоёр цохилтыг хааснаар багтаа давуу байдал авчирсан юм. Эзэн хааны багийн шилдгүүд болох Рональду, Кака нарын цохилтыг хаасан, харин энэ үед “Байерн”-аас Марио Гомез, Дэвид Алаба нар үүргээ биелүүлж, өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан. Тооны харьцаа 2:0.

   2008 оны Аваргуудын лигийн финалд “МанЮ” болон “Челси” багууд таарч, пенальти цохиход Рональду алдаж байсан, түүний хувьд ийнхүү Аваргуудын лигт хоёр дахиа торгуулийн цохилт алдсан нь энэ байлаа. Гэтэл өмнөх өдөр нь дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси мөн “Челси”-гийн эсрэг тоглолтод 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч хөндлөвч цохиж, бүтэлгүйтсэн билээ.

   Лхагва гаригийн шөнийн тоглолтын торгуулийн цохилтод “Реал Мадрид”-аас Алонсо ганцаараа даалгавраа амжилттай биелүүлсэн бол “Баейрн”-аас Тони Кроос, Филипп Ламм нар алдаж, харин эцсийн мөчид хагас хамгаалагч Бастьян Швайнштайгер гоолдсоноор тоглолт 3:1 харьцаатай Германы багийн ялалтаар өндөрлөсөн.

   Ийнхүү тэд тавдугаар сарын 19-нд /Монголын цагаар 20-ны 02.45 цагт эхэлнэ/ өөрсдийн талбай болох “Альянц Арена”-даа Английн “Челси” клубыг хүлээн авч, Аваргуудын лигийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

   “Челси” болон “Байерн Мюнхен” багууд өмнө нь Аваргуудын лигийн 2004-2005 оны улирлын шөвгийн наймд таарахад, Лондонгийн баг 6:5 харьцаатай илүүрхэж байсан билээ. Тухайн үед “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болсон эхний тоглолтод талбайн эзэд 4:2-оор, дараа нь “Байерн”-ийн талбайд болсон хариу тоглолтод германчууд 3:2 харьцаатай хожиж байсан юм. Тэр үед тоглож байсан хоёр багийн тоглогчдоос өдгөө Бастьян Швайнштайгер, Фрэнк Лампард, Дидье Дрогба, Петр Чех, Жон Терри нарын таван тоглогч багтаа хүчин зүтгэсээр байна.

   Аваргуудын лигт түрүү авсан 21 багийн жагсаалтад дээгүүрт бичигддэг “Баейрн Мюнхен” таван удаа түрүүлж, таван удаа үзүүрлэсэн амжилттай. Харин 2003 онд орос тэрбумтны мэдэлд очиж, шинэчлэлийн салхи сэвэлзүүлсэн “Челси” сүүлийн есөн улирлын туршид /2003-04 улирлаас эхлэн тасралтгүй/ Аваргуудын лигт өрсөлдөхдөө нэг л удаа финалдаж, нутгийн өрсөлдөгч “Манчестер Юнайтед”-д ялагдсанаар дэд аварга болж байсан билээ.

"NBA"-ын улирлын тоглолтууд өндөрлөв

   Сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэн лиг бол ямар ч эргэлзээгүй Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг буюу NBA юм. NBA-ын 2011-2012 оны улирал ажил олгогчид болон тоглогчдийн хоорондох цалин, санхүүгийн тал дээрх үл ойлголцлоос болж нэлээд удаан хойшилсон ч нэгдсэн нэг дүгнэлтэнд хүрч шинэ улирлыг эхлүүлэхээр болсон. Нэгэнт хойшлогдсон болохоор улирлын тоглолтын хуваарь маш шахуу байсан ба баг тус бүр 82 тоглолт бус 66 тоглолтыг хийсэн. Өчигдөр буюу АНУ-ын цагаар 4 дүгээр сарын 26-нд улирлын тоглолтууд дуусч, дүрмийн дагуу өрнөд, дорнод бүсийг оноогоороо тэргүүлэгч найм, найман баг “Плэй Офф”-д шалгаран үлдсэн юм. Доорх зурагнаас “Плэй Офф”-д хоорондоо таарсан багуудыг харна уу.
1
Өрнөд бүс

Өрнөд бүсийг тэргүүлсэн “Сан Антонио Спүрс” ба “Юта Жазз”


  Спүрсийн хувьд Ману Жинобили, Тим Данкан, Тони Паркер тэргүүтэй ахмад бүрэлдэхүүнтэй хэдий ч энэ улирлыг үнэхээр сайн дуусгаж чадсан. Мэдээж тэдний хамгийн сайн мэдээ бол багийн шилдгүүдийн нэг Жинобили бэртлээс эргэн ирсэн явдал байв. Мөн багийн гурван лидрээс гадна багийн төвийн тоглогч, Бразилийн легионер Тиаго Сплиттер байгаа. Мөн багийн нууц хөзөр, хүчний довтлогч Декуан Күүкийг мартаж болохгүй. Харин тэдний эсрэг багийн лидрүүдээ улирлын өмнө өөр багт алдаад байгаа ч улирлын сүүлийг маш сайн хийж, гайхалтай өрсөлдөөний үр дүнд наймдугаар байраар шалгарсан “Юта Жазз” юм. Мэдээж тэд хүчтэй өрсөлдөөн үүсгэх нь гарцаагүй. Багийн лидр Пол Миллсап, Олл Жефферсон нар байгаа ч сэлгээнээс гол оноо түүгч С.Ж.Майлс, хамгаалалтын ноён нуруу Ража Белл нар нь гэмтэлд өртөөд байгаа юм. Гэхдээ тэдэнд Хэйвүүд, Тинслэй нар байгаа. Багуудын боломж, бэртэл гэмтлийн асуудлыг харж үзвэл цуврал Спүрс багийн талд арай илүү байгаа юм. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг үгийг мартаж болохгүй.

“Мемфис Гриззлес” ба “Л.А.Клипперс”

   Энэ бол залуу бүрэлдэхүүнтэй хүчирхэг хоёр багийн халуухан тулаан. Рүүдий Гэй, Ө.Ж.Мэйо, Конли, Марк Газол, Тони Аллен тэргүүтэй тэд өнгөрсөн улирлын сайн тоглолтоо энэ улиралд ч үзүүлээд буй. Хамгийн сайн мэдээ нь багийн лидр Зак Рендольф бэртлээс ирээд буй. Тэдэнд асуудал алга. Харин тэдний эсрэг баг бол лигийн хүчирхэг бүрэлдэхүүнийг бий болгоод буй Клипперсийн тэсрэлттэй, хүчирхэг залуус юм. Багийн уураг тархий болсон Крис Пол, цагираган дээрээс довтлох үзүүлбэрийн “мангас” Гриффин, ахмад туршлагатай Мартин, Батлер, том залуу Жордан, онооны “мангас” Ник Яанг, Ренди Фой гээд үүргээ мэддэг ухаалаг тоглогчдоор бүрдсэн энэ баг лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч юм.

“Л.А.Лэйкерс” ба “Денвер Наггетс”

  Өөрсдийн лидрүүдээ алдсан ч бүсийнхээ 6 дугаар байраар шалгарсан Наггетсийн залуус хэний ч санаанд оромгүй амжилтыг үзүүлсэн. Шинээр авсан Итали залуу Данилло Галлинари, Жавал Макгий нар ч багтаа тун сайн тохироод буй. Гэхдээ тэдний эсрэг домогт Лэйкерс баг эсэргүүцэл үзүүлнэ. Коби Брайнтаар ахлуулсан энэ багийн талаар олог зүйл ярих нь илүүц биз. Гэхдээ дасгалжуулагчаасаа өгсүүлээд гол тоглогчдоо явуулсан тэд тэс ондоо тоглолттой болсныг бүгд мэдэж байгаа. Денвер эхний шатандаа хатуухан учраатай таарч дээ. Мэдээж давуу тал Нуурынханд байна.

“Оклахома Сити Тандер” ба “Даллас Маверикс” 

   Өрнөд бүсийн хамгийн ширүүн өрсөлдөөн энэ хоёр багийн хооронд болж магадгүй юм. Өнгөрсөн жилийн аварга Далласчууд ахмад бүрэлдэхүүнээр дахиад нэг аваргын төлөө тэмцэх нь гарцаагүй. Лигийн туршлагатай ахмад тоглогчдоор бүрдсэн энэ багийн эсрэг тэмцэл хийх нь аюул тарьж чадах хангалттай тоглогчидтой Тандер баг юм. Лигийг оноогоороо тэргүүлэгч Кевин Дюрант, хамгаалахад тун хэцүү, хурд хүчний гайхамшиг Уэстбрүүк, блокын мастер Ибака, хамгаалалтын ноён нуруу Перкинс нар өнгөрсөн жилийн хариугаа авахаар тун ууртай байгаа нь гарцаагүй.
Өрнөд бүсийн аваргын төлөө ямар хоёр багийг харна гэж та бодож байна вэ?

Дорнод бүс

Дорнод бүсийг тэргүүлсэн “Чикаго Бүллс” ба “Филадельфи 76”

   NBA-ын аваргын төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай баг бол Бухнууд юм. Харин тэдний эсрэг баг бол ямар ч багийн эсрэг аюул тарьж чадах Филадельфигийн залуус юм. Багийн “од” Рөүзээ алдсан Бүллс улирлын тоглолтыг тун сайн хийсэн. Харин одоо плэй офф-д MVP нь бэртлээс эргэн ирсэн. Түүнээс гадна Кайл Корвер, Луол Денг, Бүүзэр, Ватсон гэр мэтчилэн үүргээ мэддэг сайн тоглогчид тэдэнд бий. Харин “Филадельфи 76” багийн хувьд мөн л тэсрэлт хийэ магадгүй багаар нэрлэгдээд буй. Тэд Игуодола, Холидэй, Уильяамс, Яанг, Брэнд гээд гайхалтай залуусаар эгнээгээ нэгтгэсэн.

“Бостон Селтикс” ба “Атланта Хокс”

   Агуу түүхт “Бостон Селтикс” бүсийнхээ 4 дүгээр байраар шалгарч, бүсийнхээ хүчирхэг багийн нэг Атлантатай таарав. Селтиксийн хувьд харьцангуй ахмад бүрэлдэхүүнтэй ч бардаж болохгүй. Яагаад гэвэл тэнд “их гурвал” байсаар л байна. Харин Хоксын хувьд сайн мэдээ нь бүх одод тоглогч Олл Хорфорд гэмтлээс эргэж ирэх төлөвтэй байгаа юм. Дорнод бүсийн ээлжит сонирхолтой тулаан болох нь гарцаагүй.
 
“Индиана Пэйсерс” ба “Орландо Мэжик”

   Энэ улиралд хамгийн том сюрприз бариад байгаа багаар Индиана нэрлэгдэж байна. Өөрийн сэлгээний асуудлаа Бразил залуу Леандро Барбозагаар шийдээд байгаа тэд олон сайн тоглогчдийнхоо ачаар улирлын дуусгасан. Үүнд, багийн лидер Дэнни Грэнжер, Рой Хибберт, Жорж Хилл гэх мэдчилэн тоглогчдийг дурдаж болно. Харин тэдний эсрэг тоглох “Орландо Мэжик” баг тун том асуудалтай тулгарсан. Энэ бол багийн лидер, хамгаалалтын ноён нуруу, төвийн тоглогч Дуайт Ховардыг гэмтэлд алдсан явдал юм. Ингэснээр Индианагийн хувьд асар том боломж нээгдээд буй.

“Майами Хит” ба “Нью Йорк Никс”

   Энэ хоёр баг Дорнод бүсийн хамгийн сонирхолтой тулаан болох гарцаагүй бөгөөд үзэгчдийн хамгийн ихээр анхаарал хандуулаад буй дуэль юм. Леброн Жэймс, Дуэйн Уэйд, Крис Бош гэсэн “Их гурвал”-ын эсрэг Кармело Энтони, Тайсон Чендлер, Амаре Стадемаэйр гэсэн “Их гурвал”. Дорнод бүсмийн гайхалтай тулаан энд болно. Хитийн хувьд хурдан довтолгоон, хувийн ур чадвараар илүү бол Никс сэлгээний тоглогчдоороо давуу юм. Магадгүй энэ хоёр баг “Плэй Офф”-ын эхний шатанд таарах ёсгүй байсан байж мэдэх юм. Юу болохыг харж л байя.  

24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • g (203.194.115.2)
    ug usgiin aldaa gej awah yum alga
    2012 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
    8 цаг 46 мин
  • Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
    9 цаг 9 мин
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
    9 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
    10 цаг 13 мин
  • Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
    10 цаг 56 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    11 цаг 16 мин
  • Эмгэнэл
    11 цаг 33 мин
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ
    11 цаг 34 мин
  • Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    11 цаг 47 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ
    12 цаг 28 мин
  • Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
    12 цаг 49 мин
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
    13 цаг 24 мин
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
    13 цаг 36 мин
  • Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
    13 цаг 45 мин
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
    14 цаг 11 мин
  • Г.Занданшатар: ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орох гэж байгаа тул шатахууны нөөц зэрэг дээр онцгойлон анхаарах ёстой
    14 цаг 21 мин
  • Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
    14 цаг 35 мин
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
    14 цаг 41 мин
  • Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
    15 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 14 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • Эмгэнэл
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК