Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид бахархам амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, нөр их бэлтгэлийн үр дүнд манай баг тамирчид олон улсын дэвжээнд тивийн шилдэг өрсөлдөгчдийг ялж, Монголынхоо нэрийг өндөрт өргөв.
- Баянгол дүүргийн SK клубийн тамирчид А хэсгээс шалгарч алтан медаль,
- Сүхбаатар дүүргийн Demons клубийн тамирчид мөнгөн медаль,
- Нийслэлийн Peak клубийн баг тамирчид Б хэсгээс шалгарч хүрэл медаль хүртлээ.