Ижийгээ санасан ботго шиг “уугуул намдаа” тэшиж очсон энэ хүн
өчигдрийн онцлох хүн байлаа. Монголын парламентад хоёронтаа сонгогдон,
элчин сайд, Засгийн газрын гишүүн, төрийн сайд хийж явсан энэ эрхэм хэн
бэ? Д.Тэрбишдагвын улс төрчийн адармаатай зам мөрийг төдийгүй хүнийхээ
хувьд хэн бэ гэдгийг 24tsag.mn-ийн FaceLook булан хүргэж байна.
Ижийгээ санасан ботго шиг “уугуул намдаа” тэшиж очсон энэ хүн өчигдрийн онцлох хүн байлаа. Монголын парламентад хоёронтаа сонгогдон, элчин сайд, Засгийн газрын гишүүн, төрийн сайд хийж явсан энэ эрхэм хэн бэ? Д.Тэрбишдагвын улс төрчийн адармаатай зам мөрийг төдийгүй хүнийхээ хувьд хэн бэ гэдгийг 24tsag.mn-ийн FaceLook булан хүргэж байна.
1. Ахын дүү: Д.Тэрбишдагва арван хэдхэн насандаа ах дүү нарынхаа хамт өнчирч хоцорчээ. 7 настай Тэрбишдагва ах Пүрэвдаавуугийн хамт.
2. Шаавай оюутан: Мөр хүрсэн урт үс, газар шүргэсэн цагаан өмд. Доогуураа өргөн өмд нь дээгүүрээ тун чиг бариу тул биеийн зарим чухал хэсэг товойн харагдана. Берлин, 1977 он.
3. Гэргий: Оюутан байхдаа тэрээр С.Баасанхүү гэдэг бүсгүйтэй танилцсан нь ирээдүйн эхнэр нь байжээ.
4. “Боролдой”-н цаг: Түүний баз нь “Боролдой” хэмээх найруулагч С.Мягмар юм. “Үнийн шуурга андуудыг нөмөрлөө” гэх зэргээр “ТБД андууд”-ын рекламыг хадам ах нь хийдэг. С.Мягмар одоо базынхаа орхин одож байгаа МАН-ын сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа билээ.
5. “ТБД family”: МАХН-ын дэд дарга хүү, охин хоёртой. 90-ээд он гартал буюу ардчилсан хувьсгал өнгөртөл энэ гэр бүл Германд амьдарч байжээ.
6. Элчин сайд: 2002 онд эднийх дахин Герман руу явжээ. Энэ удаад Монголын төрийг төлөөлж элчин сайд болов.
7. Д.Тэрбишдагва 007: 2003 онд Германы бундестагийн даргатай гадаадын элчин сайдууд уулзахад энэ зургийг авахуулжээ. Гэвч хойтон жил нь Д.Тэрбишдагва хүн хулгайлсан хууль бус тусгай ажиллагаанд оролцсон шалтгаанаар Германы талаас хөөгдөх шахам ирнэ.
8. Ерөнхийлөгчийн хүн: Н.Энхбаяр засаглаж, С.Баяр даргалж ахуй цагт тэрээр ямар ч “эсэргүү” бүлэглэлд оролгүй, “эвсэлд үл нэгдэж” байсан юм. Салбарынхаа ажлыг мэддэг, бүтээлч, сайн сайд байсан гэж яамныхан нь түүнийг одоо болтол магтан дурсдаг.
9. Цойлолт: 2004 оны сонгуулиар тэрээр МАХН-аас парламентад сонгогдон Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуйн сайд болсон нь олон хүний гайхашрал төрүүлэв. Гайхаагүй ганц хүн нь түүнийг энэ ажилд түлхсэн Н.Энхбаяр байлаа.
10. Гялбаа: Д.Тэрбишдагвын карьерын оргил үе. Өдөр бүр “түүний гудамжинд баяр” болж байсан он жилүүд. “Ногоон торгон дээлээрээ” наадамд гоёсон зун.
11. Тойрог: Тэрээр Сонгинохайрхан дүүрэг хэмээх тун эвгүй тойргоос хоёр ч удаа УИХ-д сонгогдож чадсан нэгэн. Өнгөрсөн намар тойрог дээрээ зохиосон шоуны үеэр энэ зургийг авахуулжээ. Чухам энэ тойрог өөрөөс нь алдагдаж байгааг мэдэрсэн улс төрчийн алхам гэж намаасаа гарсныг нь хэвлэлүүд тайлбалаж ч байгаа.
12. Сонгогч аниа нар: Сонгинохайрханы сонгогч, хоёр хөөрхөн эгчтэйгээ Төрийн ордонд.
13. Рэмбо: Б.Бат-Эрдэнэ аваргатай тэрээр парламентын танхимд төдийгүй холын замд гайгүй найзууд гэдгийн нотолгоо нь энэ зураг. Харин одоо тэд улс төрийн их авын өрсөлдөгч хоёр отогт харьяалагдах боллоо. Аварга араас нь очиж, “гоомоо” юм хийх болов уу?
14. Дахиад өөр аварга: Энэ хоёр хүн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Удирдлагын академийн дэргэдэх нэг айлд хамт “зочлохыг” нь Монгол даяар харах болно.
15. “
Халдашгүй эрх”-тэй зочин: Хуулийнхан экс ерөнхийлөгчийг баривчлахаар очиход Д.Тэрбишдагва нар Н.Энхбаярын амьд бамбай болон бэхлэлтэд суужээ. “Хүнийхээ хувьд хань болох гэж очсон” гэх тайлбар дагасан боловч хүнээсээ гадна улс төрийн бас бус юм байсан нь одоо батлагдаж байх шиг.
16. Төөрсөн батлах: Д.Тэрбишдагва МАН-аасаа гарч МАХН-ын дэд дарга боллоо. Намынхаа хуучин батлахыг сэргээсэн гэж тэр хэлэв. Төөрсөн батлах дахин сэргэв үү, төөрөлдсөн ТБД төрхөмдөө буцав уу? С.Мягмарын рекламыг жаахан хувиргахад “Андууд”-д улс төрийн шуурга дэгдлээ”. ТБД “андууд”-аа хаяж ”андууд”-даа очив. Харин жинхэнэ андууд нь аль нь юм бол доо?
Сэтгэгдэл (46)