Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Батчимэг: Засаг тогтвортой байхгүй бол эдийн засаг хөгжихгүй

2015-4-02
0
ЖИРГЭХ

        "Эдийн засгийн форум-2015" чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Чуулганы үеэр эдийн засгийн нөхцөл байдал ойрын хоёр жилд хүндэрнэ гэдгийг эдийн засагчид нуусангүй. Үүнийг урт хугацааны алдааны үр нөлөө хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байна гээд зүгээр суух учиргүй хэмээн онцлов.

 

Ингээд эдийн засагчдын байр суурийг хүргэе.

 

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Өнгөрсөн жилүүдэд хэтэрхий өөдрөг төсөөллөөр явж ирсэн

 

- Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс хэтэрхий их өөдрөг төсөөллөөр төсвийн төслөө хийсэн байна. Харин 2015 оны төсөв эдийн засгийн бодит байдалтайгаа уялдсан төсөл болсныг онцлох нь зүйтэй байх. Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 10 гаруй хувьтай байна. Тиймээс 5 хувьд хүрэхийн тулд 2015 оны төсвийг дахин тодотгож магадгүй. Эдийн засагт оруулах мөнгөний хэмжээ жил ирэх тусам буурлаа.Алдаагаа залруулж ажиллахын төлөө бид хичээж байна.

 

Эдийн засагч Д.Жаргалсайхан: Засаглал болж өгөхгүй байна


-Манайд өнөөдөр болохгүй байгаа олон асуудал бий. Тэр дотроос засаглал болохгүй байна гэдгийг өнөөдрийн энэ форумаар ярьж байна. Ингэхдээ засаглал дотроо төр засгийг бүрдүүлж байгаа гол хүчнүүд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал дотроо бас болохгүй байна. Илрэл нь бол УИХ гүйцэтгэх засаглалын эрхийг өөртөө бүрэн авсан байна. Ерөнхий сайд болон бусад бүх сайд нарыг томилно гэдэг үүнийг илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт, үүнийгээ болих хэрэгтэй гэж ярьж байна. Энэ форумд хүмүүс ингээд өөрсдийнхөө санаа бодлыг хэлээд бидний сэтгэлгээний түвшин урагшаа нэг алхаж илүү тодорхой болж байна. Засаглалын институци, төр засгийн эрхийг ганцхан улс төрийн намууд авч явдаг. Тэр улс төрийн намууд өөрсдөө ил тод байх ёстой. Ил тод болгоно гэдгийг Засгийн газрын хэмжээнд ярьсан, одоо намуудын хэмжээнд яръя. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг урагшлуулахад их чухал нөлөөтэй. Энэ талаар ч гэсэн форум дээр нэлээн сайн логик дараалалтай ярилцлаа гэж бодож байна.   

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлийг аядуухан газардуулахын төлөө ажилласан

 

Монгол Улс эдийн засгийн хуримтлалгүй явж ирлээ. Тогтворжуулалтын санд 400 тэрбум төгрөгийн хуримтлалтай байх жишээтэй. Макро баланс харахад хэцүүхэн байгаа. Гэхдээ УИХ дээр макро бодлогын цогц өөрчлөлтийн хана нь боссон гэж хэлж болно. Тодруулбал төсвийн нэгдмэл, зохистой байдлаа хангах,эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихэд мөнгөнийхөө бодлогыг чиглүүлэх, улсын өрийн удирдлагыг сайжруулах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгох, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг дэмжих гэсэн таван чиглэлийг барихаар болсон. Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлийг аядуухан газардуулахын төлөө ажилласан. Агшсан эдийн засгийн хувьд хэд хэдэн хувилбарууд гарч ирлээ. Өрийн удирдлагын тухай хуулийг сая баталлаа. Ингэснээр Засгийн газрын зээллэгийн хэмжээ 600 сая ам.доллар болж байна. Мөн лиценз олгох болсноор гадаадын хөрөнгө оруулалтаас 300 сая ам.доллар босох төлөв ажиглагдаж буй юм. Өнөөдөр гадаад валютын 1 миллиард 300 сая ам. долларын нөөц байна. Манай улс хуримтлал үүсгэх боломж маруухан. Гэвч өнгөрсөн жил моргейжийн зээл хэрэгжсэнээр 500 тэрбум төгрөгийн хуримтлал бий болсон.

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг:  Засгийн газар тогтвортой байх нь чухал


 
-Энэ жилийн форум эдийн засгийн үечлэлийн асуудал ч бай, хүн амын амьжиргааны асуудал ч бай ер нь улс орны хамгийн чухал суурь болсон засаглалын асуудлыг хөндөж нухацтай ярьж байгаагаараа чухал гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл бид эдийн засгаа яаж өөд татах вэ, яаж зам барьж, барилгаа сайхан болгох вэ гэж ярьдаг байснаас биш үнэхээр тулгараад байгаа энэ асуудлууд засаглалд, тогтолцоонд байна гэдгийг бага ярьж ирсэн. Өнөөдөр бүх түвшиндээ засаглалаа сайжруулж байж Монгол Улс цаашаа явна гэсэн дүгнэлтийг хамтарч хийж байгаа нь сайшаалтай. Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталсан, 23 жилийн дараа бид дахин Үндсэн хуулийндаа шаардлагатай зарим нэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрчихээд байна. Өнөөдөр дэлхий дахинд хурдтай хөгжсөн бүх орны туршлага бол Засгийн газар нь тогтвортой ажилладаг, урт хугацааны бодлогын шийдвэрүүд нь тодорхой байдаг, араас нь тэр бодлогыг хэрэгжүүлж байдаг төрийн мэргэшсэн алба ажиллаж байдаг. Ингэж байж хөгжиж чадаж байна. Гэтэл Монгол Улс бол 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн хугацаанд 16 дахь Засгийн газар ажиллаж байна. Ийм богинохон хугацаатай, дээрээс нь Засгийн газар өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчдаа байнга халаа сэлгээ хийж өмнө нь явж байсан бүх бодлогыг өөрчилдөг энэ үед бол Монгол Улс цаашаа явахгүй. Тэгэхээр бидний хийж буй дүгнэлт бол бид өнөөдөр мэдээж барилга барих, эдийн засгаа хөгжүүлэх талаар ярих ёстой. Гэхдээ хамгийн чухал суурь асуудал болсон засаглалын тогтолцоог сайжруулах, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, Төрийн албаны хуулиа боловсронгуй болгож батлах, Засгийн газрын тогтвортой бүтцийн тухай хуультай болох ийм гурван зүйлийг хийх хэрэгтэй байна гэсэн тодорхой дүгнэлтэд хүрлээ.  

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • тт (112.72.13.172)
    энэ тэнэг авгай тонил
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (150.129.143.28)
    hend heleed baigaa sdaa avgai vee... uuriihuu namiin sdaanuuddaa heleech naad ugee.. hen zasgiig togtvorgvi bolgood baina tanai namiinhan uursduu shuude.. sohor avgai min nudee neegeed chihee uhaad sonsooch sdaa shal durgvi hurchleeeeee
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.21)
    энэ батчимэг гэж нэг хаа ч хамаагүй салбаганж явдаг авгай одоо юу вэ? мэдэхгүй юм байхгүй гэж биеэ тоосон лалар вэ? хэвлэлийн хууль хийлээ л гэнэ. бичиг үсгийн хууль хийлээ л гэнэ. үхсэн баас юу ч чадахгүй ал байуж
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.131)
    ZASAG TOR YUN TOGTBORTOI AJILLAH GEREEND ZAASAN UURGUUDEE ARDCHILSAN NAM ZORCHIJ BAIGAA BOLHOOR BUT USREH ENE TODORHOI BOLSON
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    2 цаг 32 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    2 цаг 49 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    3 цаг 12 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 23 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    4 цаг 20 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    5 цаг 27 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    5 цаг 49 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    7 цаг 11 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    7 цаг 41 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    7 цаг 48 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    7 цаг 58 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    8 цаг 3 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    8 цаг 58 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    9 цаг 25 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    9 цаг 33 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    9 цаг 56 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    10 цаг 0 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    10 цаг 13 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    10 цаг 18 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    10 цаг 19 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК