
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчийн амь насыг хохироосон хэргийн талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Долдугаар сарын 9-ний өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байгаад долдугаар сарын 20-ныг хүртэл амарсан. Амралтын үеэр энэ хэрэг болсон гэж бодож байна. Анги, байгууллага дээр ямар нэгэн зүйл болоогүй. Тухайн алба хаагч долдугаар сарын 17-ны өдөр үүрэг гүйцэтгэх байсан. Долдугаар сарын 22-нд дахин ажилдаа ирэхгүй болохоор нь ар гэрийнхэнд нь хандсан. Ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдсэн. Ингээд хамтран ажилласан. Манай ангийнхан ар гэрийнхэнтэй нь 2-3 удаа уулзсан. Би энэ талаар нарийн зүйл мэдэхгүй байна. Тухайн ангийн захирагчаас авсан мэдээлэлтэй л байна. Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ” гэв.




















































