зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: Үйлдвэрлэлийн осол гаргав торгуулийг нэмэгдүүлнэ

2015-4-04
0
ЖИРГЭХ

         Хөдөлмөрийн сайд С.Чинзориг барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт хийлээ. Урин цаг ирж барилга бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж буй энэ үед тус салбарынхныг урьсан зорилго нь хоёр чухал асуудлаар санал солилцох байсан юм. Уулзалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн төлөөлөл оролцлоо.

Ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана

Уулзалтаар ярьсан асуудлын эхнийх нь барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай байв. С.Чинзориг сайд “Өнгөрсөн 2014 онд улсын хэмжээгээр  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралт өмнөх хоёр жилийн дунджаас буурсан дүнтэй ч барилгын салбарт  26 хүн амь насаа алдсан гэсэн аймшигтай тоо бий. Үйлдвэрлэлийн ослоор ганцхан салбарт ийм олон хүний амь хохирсон  гэдэг гуравхан сая хүнтэй манай улсын хувьд эмгэнэл” хэмээгээд аж ахуйн нэгж бүр энэ тал дээр анхаарч ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйг дүрэм журмын дагуу хангаж ажиллаж байж осол гэмтлийг бууруулна гэдгийг онцолсон. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа дуулгасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Засгийн газраар оруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа гэнэ. Уг хуульд хэд хэдэн чиглэлийн өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах. Өнөөгийн мөрдөж буй хуулиар үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ажил олгогчийг эхний ээлжинд 300-500 мянга, давтан гарсан бол 1-1,5 сая төгрөгөөр торгодгийг нэмэх нь зүйтэй гэдэг санал оруулжээ. Мөн ажилтны  өөрийгөө болон бусдыг үйлдвэрлэлийн ослоос хамгаалах үүргээ биелүүлэхийг ч хуульд тусгаж буй гэнэ. Барилгын салбарт гарсан ослын хариуцлагыг ерөнхий захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэхчилэн хэн хүлээх нь тодорхой биш. Мөн барьж байгаа барилга дээрээс төмөр унаад гудамжинд явж байсан хүний аминд хүрсэн тохиолдол нэг биш гарсан. Тиймээс барилгын гаднах талбай, үйлдвэрлэлийн орчны стандартыг ч нарийн сайн тодорхойлж өгөх шаардлага байгааг сайд дурдлаа. Түүнээс гадна барилгын салбарт хөдөлмөр зохион байгуулалт муутай, ямар ч бүртгэлгүй бригад нэртэй хүмүүсээр ажил гүйцэтгүүлдэг нь хөдөлмөрийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг ч анхаарах цаг болсон гэв.  Хуульд мөн эрсдэлтэй ажлын байрны даатгалын тухай заалт оруулж буй бөгөөд ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч төлөхөөр тусгасан байна. Даатгалын доод хэмжээг 36 сарын цалинтай тэнцэхээр байх нь зөв хэмээн үзэж буйгаа сайд ярьсан юм.

 

Ажиллах хүчний квот авчихаад бусдад шилжүүлдгийг бүрмөсөн зогсоосон

Уулзалтаар ярьсан хоёр дахь асуудал нь гаднаас авдаг ажиллах хүчтэй холбоотой байлаа. Монгол Улс жилдээ 25-28 мянган ажиллах хүч гаднаас авдаг. Хэдэн жилийн өмнө байсан энэ тоо өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй. Хөдөлмөрийн зах зээлийн 10 гаруй хувийг шингээдэг барилгын салбарт л гэхэд гаднаас авч буй ажиллах хүчний 50 хувь ногддог юм байна.

С.Чинзориг сайд “Саяхан надтай Хятадын Элчин сайд уулзаж тус улсаас авах ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх санал тавьсан. Би хариуд нь эдийн засгийн хямралын үед хөрөнгө оруулалт буурч, дотооддоо ажлын байр хомсдож байгаа учраас Хятадаас авах ажиллах хүчний тоог нэмэх ямар ч боломж байхгүй гэдгийг хэлсэн. Энэ бодлогоо ч цаашид баримтална.  Тиймээс дотоодын ажиллах хүчээр гаднаас авах хүнийхээ орон зайг нөхөх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Үүний тулд та бүхэнд нэг шаардлага тавина. Энэ жил гаднаас авсан ажилчдынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх тооны монгол ажилчдыг дагалдуулан сургаж ур чадвар, технологи эзэмшүүлэх ёстой. Ирэх жил танай авах квотыг бид энэ оныхоос 30 хувиар бууруулж олгоно. Монгол ажилчдыг сургах зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах боломжтой.

Мөн ирэх жилээс компаниуд өөрсдөө очиж гэрээ хийж Хятадаас ажилчин авдгийг зогсооно.  Хятадын төрийн байгууллагатай ажиллах хүчний гэрээ байгуулан, тэдний бүртгэж сонгосон ажиллах хүчнээс авдаг тогтолцоонд шилжих ёстой.  Ингэхдээ жинхэнэ ур чадвартай, нарийн мэргэшсэн хүнийг л авна. Тус улсын хувьд мэргэжилтэй ажилчиддаа Боловсролын яамнаас нь үнэмлэх олгодог. Гэтэл одоо манайд орж ирж байгаа хүмүүсийн дийлэнхэд нь ийм үнэмлэх байхгүй. Нэг үгээр хуурамч үнэмлэхтэй хар ажилчид байгааг нуух хэрэггүй. Тиймээс бид Хятадаас оруулж ирж буй ажиллах хүчнийг Боловсролын яамнаас нь олгосон мэргэжлийн үнэмлэхтэй байхыг шаардана.

Түүнээс гадна ажиллах хүчний наймаа гэж үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл бий болсныг та бид хэн хэн нь мэдэж байгаа. Үүнийг бий болгодог гаднаас авсан ажиллах хүчний квотыг компаниуд гэрээ дууссан ч гэдэг юм уу шалтгаанаар бусдад шилжүүлдгийг бүрмөсөн зогсоосон. Хэрэв танай компанийн ажил дууссан бол гаднаас авсан ажилчдаа гарга. Хэн нэгэнд хэрэгтэй бол хууль номынх нь дагуу материалаа бүрдүүлээд ханд, бид асуудлыг шийдэж өгнө. Хөдөлмөрийн яамнаас өгсөн зөвшөөрөлтэй квотоор орж ирж буй нөхцөлд ажиллах хүчний виз олгоно. Түүнээс хэн нэгнээс шилжүүлж авсан тохиолдолд виз олгох боломжгүй гэдгийг анхаараарай” хэмээн гадаадаас авдаг ажиллах хүчний тал дээр барьж ажиллах бодлогоо тодорхой танилцуулсан.

Уулзалтад оролцсон барилгын компанийнхан сайдын саналыг дэмжиж буй ч монгол залуус ажил хийх, ажил сурах эрмэлзэл идэвх  муутай, хариуцлага сул, шаардлага хангадаггүйг хэлж байв.  Эцэст нь Хөдөлмөрийн яам болон компаниуд дотоодын ажиллах хүчнийг сургаж дадлагажуулах замаар гаднаас авч буй ажилчдын тоог цөөрүүлэх тал дээр хамтарч ажиллахаар тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
    12 цаг 11 мин
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
    12 цаг 22 мин
  • Киргиз Улсын нийслэл Бишкек хотод морин хуурын үзэсгэлэнг дэлгэлээ
    12 цаг 25 мин
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
    12 цаг 36 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас 268 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүнд, 3 нь нэн хүнд байна
    13 цаг 21 мин
  • Хууль бус ангийн чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна
    13 цаг 38 мин
  • Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна
    14 цаг 6 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
    14 цаг 17 мин
  • Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй
    14 цаг 21 мин
  • Гол усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ
    15 цаг 17 мин
  • Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
    16 цаг 2 мин
  • Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
    16 цаг 6 мин
  • СТАТИСТИК: Экспортын 91.7 хувийг БНХАУ, 5.2 хувийг Швейцарь улс руу хийжээ
    16 цаг 42 мин
  • Монгол хэрэглэгчдэд зориулсан шилдэг 5 крипто хэтэвч
    16 цаг 48 мин
  • 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
    17 цаг 38 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    17 цаг 55 мин
  • Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
    18 цаг 23 мин
  • Дараах замуудыг хааж, шинэчилнэ
    18 цаг 55 мин
  • Т.Даваадалай: “Нааново грийн энержи” ХХК хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төсөлд өөрсдийн буруугаас болж шалгараагүй
    19 цаг 19 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    19 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК