2015.4.5, Ням гараг / Билгийн тооллын: 16
Хаврын дунд шарагчин туулай сар
Тэргүүн дагуул одтой, цагаагчин гахай өдөр
Аргын тооллын: 2015.4.5, Ням гараг
Наран ургах шингэх: 06.33-19.26
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 10 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.