ОХУ-д хөгшин хүн шиг нүүртэй, том унжуу хамартай хурга төрсөн нь нийгмийн сүлжээнд ихээхэн шуугиан тарьж байна. Хурга Дагестан муж улсын Чирка тосгоны фермд төржээ.
45 настай фермер Бласуис Лаврентиев хургыг анх хараад ухаан алдах шахсан байна. Тэрээр “Хатуухан өвлийг давсны дараахан би түүний эхийг хээлтэй болохыг мэдсэн. Ингээд би шинэхэн хургаа хөрөвжүүлээд зарна хэмээн баярлаж байлаа. Гэтэл хүн шиг хачин царатай, том унжуу хамартай амьтан урдаас ширтэхийг хараад би ухаан алдаж унах шахсан” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Фермер одоо бүр их баяртай байна. Учир нь түүний өвөрмөц төрхтэй хурга тосгоныхны анхаарлыг ихэд татаж байгаа аж. Нүдтэй хүн бүр хургыг үзэхээр тэднийд ирсэн байна. Үүний ачаар орон нутгийн циркээс хачин царайт хургыг энгийн хурганы үнээс 10 дахин илүү үнээр худалдан авах санал тавьсан байна.
Гэвч ховор амьтныг “өлгийдөн” авсан эзэд нь түүнийг зарах саналд хариу өгөөгүй бөгөөд хургыг өсөж том болтол хамт баймаар байгаа гэжээ.
Хургын эцэг, эх нь хэвийн төрхтэй тул түүнийг яагаад ийм царайтай төрсөн тухай таамаг эздэд нь байхгүй байгаа аж. Гэвч орон нутгийн эмч нар эхэд нь хэт их витамин өгсний учраас ийм зүйл тохиолдсон байж болох хэмээн магадлажээ.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (17)