Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төмөр замын төсөлд оролцсон компаниуд төлбөрөө авч чадахгүй 5 жил болжээ

2015-4-21
0
ЖИРГЭХ

       Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд гардан гүйцэтгэхээр 5 жилийн өмнө ханцуй шамлан орцгоосон. Төмөр замын бодлогод туссан нэгдүгээр чиглэлийн замаа барьж эхэлсэн ч овоолсон шорооноос илүү гарч чадсангүй, тэр нь салхинд хийссээр. Аливаа төслийг сэтгэлийн хөөрлөөр бус, тооцоо судалгаа, төлөвлөгөөтэйгээр явуулж, үр дүнд хүрэх нь чухал болохыг энэ төслийн сургамж сануулж байна. Шинэ төмөр зам төслийн нэгдүгээр шатны буюу Тавантолгой-Сайншандын зүүн чиглэлийн 1100 км зам дээр үндэсний 17 компани оролцож, 5.9 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийн 50 хувийг таван жил авч чадаагүй байна. Үндэсний компаниуд өнөөдөр төрдөө, сайд Х.Баттулга, А.Гансүх нарын үгэнд итгэснийхээ төлөө дампуурахдаа хүрээд байна.

 


“Геомастер” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Мөнхтогтох: Төр үндэсний компаниудынхаа ажилд санхүүжилт олгоно гэж найдаж байна

 


-“Геомастер” компанийн хувьд шинэ төмөр замын төслийн ажилд хэзээнээс оролцсон бэ?

 

-Манай компани Шинэ төмөр зам төслийн хүрээнд геодези, байр зүйн талаас нь оролцсон. Компанийнхаа чадавхиас хамаараад салбартаа хамгийн шилдэг үндэсний 17 компани оролцож, энэхүү ажлыг хийсэн. Ажлаа 2011 оны 2-р сараас эхлүүлээд 7-р сарын 01 гэхэд хүлээлгэж өгсөн. Энэхүү ажлыг хийхэд давхардсан тоогоор 300 орчим хүн оролцсон. Эхний ээлжинд компаниуд төрдөө итгээд, төртэй гэрээ хийгээд өөрсдийн хөрөнгөөр энэ ажлыг хийсэн. Манай салбарынхан эхний 50 хувиа авсан, үлдэгдэлээ аваагүй.2011 оноос хойш тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.


-Та бүхэн үүний араас хөөцөлдөж үзсэн үү?


-Зөндөө хөөцөлдөжүзсэн. Ерөнхийдөө улсын эдийн засаг хүнд байна гэдэг ойлгоцоор хүлээцтэй хандаж ирсэн. Хөгжлийн банк болохоор “Төсөвт суугаагүй учраас санхүүжилт олгох боломжгүй” гэсэн. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор“Гарцыг нь яаж олмоор юм бэ дээ. Энэ асуудлаараа эртхэн уулзаж ярих байж дээ” гэсэн.

 


“Кэй Эйч Эн Ар” ХХК-ийн Ерөнхий захирал З.Баасандорж: Ажлаа эхлүүлж бай, удахгүй мөнгийг чинь шийднэ гэдэг байсан

 


-Танай компани хэдэн төгрөгийн ажлыг хийчихээд гүйцэтгэлээ авч чадахгүй байгаа вэ?


-Манай компани “Вагнер Ази”-ийн төмөр замыг барьж байсан. Манай ажлыг Зам тээврийн яам, Монголын төмөр замын удирдах ажилтнуудирж үзээд “Танай компани төмөр замын томоохон төслийг хийж чаддаг юм байна” шинэ төмөр замын төсөлд оролцох санал тавьсан. Бид холбогдох бичиг баримтаа бүрдүүлж санамж бичиг байгуулаад хөрс хуулалтын ажлаа эхэлсэн. “Геомастер” компанийн координатын дагуу, ажил эрхлэх зөвшөөрлийнхөө хүрээнд 2011 оны 5-р сард Баруун-Урт-Сайншанд чиглэлийн 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг эхлүүлж байсан.


-Гэрээнд хийсэн ажлын өртгийг төр, компани хоёр ямар байдлаар өгч, авна гэж заасан бэ?


-Энэ тухай гэрээндээ нэлээн нарийн тусгасан л даа. Нийтдээ 4.8 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй хийгдсэн. Эхний ээлжинд үнийн дүнгийн 30 хувиа аваад ажлаа эхлэх ёстой байсан. Гэтэл тухайн үеийн холбогдох яамны сайд, зөвлөхүүд, Монголын төмөр замын удирдлагууд ирж уулзаад “Та нар өөрсдийнхөө бололцоогоор ажлаа эхлүүлчих. Бидхөөцөлдөж тогтоол шийдвэрүүд гаргаж эдийн засгийн асуудлыг шийдээд өгнө” гэсэн. Энэ дагуу л итгээд ажлаа эхлүүлсэн.


-А.Гансүх сайд нэгэн ярилцлагадаа “Монголын төмөр замаар дамжаад эхний санхүүжилт болох 55 сая ам.доллар компаниудад очиж байгаа” гэж ярьсан байсан. Та энэ ярилцлагыг бариад “Та ингэж ярьсан байна. Гэтэл Монголын төмөр зам чинь мөнгө орж ирээгүй гээд манай мөнгийг өгдөггүй” гэдэг асуудлыг тавиагүй юу?


-А.Гансүх сайдад уулзах албан тоот өгсөн. Арав хоногийн дараа “Боломжгүй ээ. Төрийн нарийн бичгийн даргатай уулз” гэсэн хариу өгсөн. Төрийн нарийн бичгийн даргатай уулзах гэтэл гадуур ажилтай байна гэж байснаа “Бодлогын хэрэгжилтийн газрын даргатай уулз” гэсэн. Ер нь бол, яг холбогдох ёстой хоёр хүнтэйгээ уулзаж чадаагүй. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынх нь дарга Ё.Манлайбаярын хувьд мөн л “Мөнгө төгрөг орж ирээгүй. Мөнгө орж ирэхээр болно” гэсэн. Бас “Хаа байсан 2011 онд трансын дагуу хийгдсэн ажлыг 2013 онд гэрээ байгуулсан “Nipponkoei” компанийн транстай заавал таарсан нөхцөлд энэ мөнгийг чинь олгоно ч” гэх шиг юм ярьсан. Сүүлдээ “Хянан баталгаажуулж байж олгоно” гэсэн хариу тайлбар хийгээд явж байгаа. Ерөнхийдөө, манай компанид Хөгжлийн банкаар дамжуулан “Танайд мөнгө олгоно оо” гэсэн албан бичиг хоёр удаа өгчихсөн байгаа. “Энэ компани ажлаа хийж гүйцэтгэсэн нь үнэн болно, уг ажлыг хүлээж авсан” гэсэн бичиг. 2012 онд Хөгжлийн банкинд “Ажлаа хүлээгээд авчихсан. Эдгээр компанийн мөнгийг өгөхөд саадгүй. Мөнгийг нь олгоно уу” гэсэн бичиг басоччихсон байхад дараа нь огт эсрэг байр суурь гаргаж байна. Бид гэрээнийхээ дагуу 12 метрийн өргөнтэй, 40-80 см-ын гүнтэй трансын дагуу явна гэдэг зураг төслөө өгсөн. Үүнийхээ дагуу ч явсан, хөрс хуулалтын ажил дууслаа. Дараа нь ямар ажил явагдах ёстой байсан бэ гэхээртөмөр замын далан баригдах ажил. Гэтэл энэ улс эх орны эдийн засгийн байдал юмуу, улстөрчдийн хоорондын үл ойлголцлоос болсон юм уу, аль эсвэл хоёр том гүрний геополитикийн бодлого орчихсон юм уу бидний хийсэн ажил хугацаа алдаж хоёр, гурван жил өнгөрснөөс болоод ажлын гүйцэтгэл бүдгэрч байна. Тухайн үед надтай уулзаж байсан сайд дарга нар сайхан зүйлс ярьж байсан боловч одоо бүгд алга болсон. Уулзахаас зугтааж байгаа. Тухайн үед Монголын төмөр замын дарга Б.Батзаяа, яамны сайд нь Х.Баттулга байсан. Зөвлөхүүд нь н.Доржсугар, н.Ганбат нар байсан.

 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Говьд баахан ёслол хийж, шороо хөдөлгөж, дүр эсгэсэн төмөр замын ажлын үр дүн алга

 


-Төрийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхлэх төдий өвдөг сөхрөхдөө тулаад байгаагийн учир юунд байна вэ?


-2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” гэж бодлогын том баримт бичиг гаргасан. Үүнд үндсэн дотоодынхоо төмөр замын сүлжээг эхний ээлжинд өргөтгөх, мөн зарим бизнесийн шинж чанартай, өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн экспортлох, гадагш нь гаргах чиглэлээр төмөр зам байх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр тэрхүү төслийн баримт бичигтээ тусгасан. Ийнхүү яамнаас маш том төсөл оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, Тавантолгой, Сайншанд, зүүн тийшээ Сүхбаатар, Дорнод руу чиглэсэн мянга гаруй километр үргэлжлэх төмөр замыг хоёр жилийн хугацаанд барих, ашиглах гэрээтэй нь хамтад нь оруулж ирсэн. 2012 онд ашиглалтанд оруулна гэсэн график, төлөвлөгөөтэй. Байнгын хороон дээр энэ асуудлыг яаралтай шийдээд өгвөл бүх юм бэлэн байна гэсэн. Одоо надад хавтсан дотор баримт бичиг, материалууд нь байгаа. Тухайн үед би бас анхааруулж л байсан. “За, та нар хаанаас санхүүжүүлэх мөнгө, төгрөг нь ч бэлэн болоогүй гэж яриад байх юм. Тэгээд энэ график, төлөвлөгөө, ПОС (план организаций работы) зэрэг чинь гарчихсан юм байна. Наадахаа л яг хийж гүйцээгээрэй дээ” гэтэл “Өө, тэгэлгүй яах вэ” гэсэн. Үүнийхээ дараа энд тэнд жаахан ажил эхлүүлсэн. Төмөр замын үндсэн зарим тоног төхөөрөмжүүдийг авч, ажил эхэлж байна гэж говьд баахан ёслол хийж, шороо хөдөлгөж, дүр эсгэсэн. Үүндээ бас чамгүй их мөнгө зарцуулсан шиг байгаа юм. Гэтэл өнөөдөр үр дүн алга. Төмөр зам ч байхгүй. Бүр сураг нь алдарсан. Ашиглалтанд орох хугацаа 2012 он. Өнөөдөр 2015 он болчихсон байна. Миний ойлгож байгаагаар нэг их эх орныхоо төлөө, Монгол орны эрх ашгийн төлөө гэж санаа зовж, дүр эсгэсэн хүмүүс камерын өмнө гоё зүйл ярьдаг юм шиг байгаа юм.


-Уг нь бид улс эх орныхоо хөгжлийн бодлогыг ямар ч үед нэг нүдээр харж, нэг зүгт хөдөлж байж эцсийн үр дүнг нь амсах учиртай даа?


-Зарим компани өөрсдөө оролцоно гээд хөрөнгө мөнгө гаргасан ч гэж байх шиг. Хэрвээ мөнгө зарсан байдаг юм бол мөнгө нь ч байхгүй. Тэр олон компани оролцсон байдаг юм бол тэдэнд өр ширтэй үлдэж байгаа байх. Эцэст нь төмөр зам ч байхгүй. Та сая ярилаа. Ийм их хэмжээний мөнгө зарцуулчихаад, салхинд хийсгэчихээд зүгээр орхиж болохгүй л дээ. Ер нь сонгууль болоод дараагийн Засгийн газар гарсан ч төрийн ажил бол залгамж шинж чанартай байх ёстой. Ингэж эзэнгүй орхигдуулж болохгүй л дээ. Царигийн хувьд өргөн, нарийн гэж хоёрын хооронд асуудал ярих юм. Техникийн л нөхцөл шүү дээ. Тийм учраас үндсэн бүтцээ, төмөр замаа өргөнөөр нь барья. Төр уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох, импортлох хэмжээнд бол богино, нарийн төмөр зам байж болох юм гэж тухайн үедээ бодлого дээрээ ярилцаж байсан шүү дээ. Шийдчихсэн зүйлийг дахин дахин ярьж, ард түмнийг буруу зөрүү ойлголтоор цэнэглээд, талцал хуваагдал бий болгоод,  улмаар үндэсний аюулгүй байдал, хоёр хөршийнхөө харилцаанд сэв суулгахаар олон зүйл яриад байгаа нь тохиромжтой биш. Эдийн засгийн амин хууль бол цаг хугацаан дээр тулгуурладаг. Тэгэхээр бид энэ хөгжил дэвшил рүү яармаар байна. Бид өөрсдөө хийхгүй юм бол хэн бүтээн байгуулах юм бэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.229.121.20)
    Gansuh nowsh oo mongoo abmaar baina minii ger bul bahknii zeeltei bolloo odoo yaah be
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
    • зочин
      Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор яг үүний адил алга болсон.Судалгаа хийх мөнгө нь батлагдсан. Энэ ажлуудын үр дүн хаашаа орсон бэ, жишээ нь инженер геологи, байгаль орчин, усны судалгааны ажил байна.
      2015 оны 04 сарын 21
  • Зочин (122.201.22.147)
    daan ch ene muu Gansuh Tavantolgoin gereeg eserguutseed chichreed bsan yumaa...hamag bulhain delgegdehgeed bgaa yum bn
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    4 цаг 57 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    5 цаг 1 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    6 цаг 25 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    6 цаг 28 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    7 цаг 30 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    7 цаг 34 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    7 цаг 43 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    7 цаг 46 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    7 цаг 50 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    7 цаг 56 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    8 цаг 22 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    8 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    8 цаг 35 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    9 цаг 10 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    10 цаг 48 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    11 цаг 4 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    12 цаг 16 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    12 цаг 51 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    13 цаг 42 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    13 цаг 52 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК