Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”ТТ, ОТ-г хөдөлгөж байж Эдийн засаг дахь улаан гэрлийг унтраана”

2015-4-23
0
ЖИРГЭХ

Баялаг бүтээгчид болон Монголын бизнесийн төлөөллүүд Худалдаа аж, үйлдвэрийн танхимтай хамтран УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргалаа. Тэд “Тавантолгой”, “Оюутолгой” төслийг урагшлуулж, эдийн засагт ногоон гэрэл асаах ёстой гэж буй. Ингээд бизнес эрхлэгчид болоод Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн байр суурийг хүргэе.

 

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Өчигдөр бид Монголын топ 100 аж, ахуй нэгжийг шалгаруулсан. Топ 100 аж, ахуй нэгжийн нийт борлуулалт өнгөрсөн 2014 онд 17 их наяд төгрөг болж. Энэ нь манай ДНБ-ний 70-80 хувь гэсэн үг. Харин төлсөн татварын хэмжээ нь 2.1 их наяд төгрөг байгаа юм. Мөн 53 мянган ажлын байрыг бий болгосон. Компаниудын нийт хөрөнгө нь 9 их наяд. 2014 онд олсон ашиг нь 461 тэрбум төгрөг байгаа юм. Манай компаниуд зах зээлд өөрийн орон зайг бий болгон ажиллаж байна. Гэхдээ улсад төлсөн татварын хэмжээ болон тухайн компанийн ашиг нь тав дахин багассан байгаа юм. Энэ нь компаниуд өөрийнхөө нөөцийг шавхаж байна гэсэн үг. Хэрвээ орлогыг нэмэгдүүлэхгүй, зах зээлийг тэлэхгүй, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг дэмжихгүй, технологи оруулж ирэхгүй бол энэ тоо буурах магадлалтай. Тиймээс үүнээс сэргийлж уриалга гаргаж байна. Одоо эдийн засагт “Улаан”, “Шар” гэрэл асчихсан байна. Санхүүгийн эх үүсвэр, мөнгө зээлийн бодлого цаашлаад макро түвшинд улаан, шар гэрэл  асчихсан байна. Үүнийг ногоон гэрэл болгох эрх нь 76 гишүүнд байгаа юм. Нөгөөтэйгүүр мега төслүүдээ нэн яаралтай Монгол улсын эрх, ашиг, хуулийн дагуу явуулах нь чухал байна. Энэ том төслүүд явагдсанаар эдийн засгийн том тэлэлтүүд явагдана. Санхүүгийн хямралаас гарахад төслүүдээс орж ирэх санхүүгийн мөнгөний эргэлт нэн яаралтай хэрэгтэй байна. Бид өнөөдөр маргалдаж, мэтгэлцэж аливаа зүйлийг хойшлуулж болно. Гэхдээ 2017, 2018 онд Монголын бүх татвар төлөгч нар 5 тэрбум долларыг төлөх үүрэгтэй. Бид тэр мөнгийг аваад идчихсэн. Хоёр жилийн дараа төлөх өрүүдийг төлөхийн тулд өнөөдөр макро түвшиндээ ажлуудаа эхлүүлэх ёстой. Тэгэж байж хуримтлал бий болж цааш явна. Үүнд шийдвэр гаргах гардан оролцох бүх зүйлийг хийх эрх зүйн талын эрх нь УИХ-д байгаа. Тавантолгойн хувьцааг монголчуудад өгсөн. Анх удаа газрын хэвлийн баялагаа ард иргэдэд хувьцааны хэлбэрээр өгөх гэсэн оролдлого. Гэхдээ энэ хувьцааг хэн хянах юм. Хувьцааг хамгаалж хэн ТУЗ-д орох юм. Энэ бүх асуудал манай өнөөдрийн хууль эрх зүйн орчинд байхгүй байгаа. Өнөөдөр Тавантолгойг дээр нь ажиллаж байгаа оперотер л шийдэж байгаа. Өмч нь 100 хувь байна. Эрдэнэс Тавантолгойд эрх нь байгаа. Гэхдээ бид асуудлаа зөв хараад шийдээд явах ёстой. Монголд 95 мянган аж, ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өнөөдөр аж, ахуй нэгжүүдийн нэр хүндийг унагахгүйгээр эдийн засгийн хүндрэлийг давж гарах хэрэгтэй байна.

 


“Энержи Ресурс” компанийн дэд ерөнхийлөгч н.Баяржаргал:  Бид анх ажлаа эхлүүлээд цахилгаан станц, баяжуулах үйлдвэрээ барьж байхад манай уурхайн талбайд 10 мянган хүн зэрэг ажиллаж байсан. Яг одоо манай “Энержи Ресурс” дээр 1920 хүн ажиллаж байна. Бид уурхайг ажиллуулж, үйлдвэрийг мөн барьж чадаж байгаа. Мөн бид оперотерийг нь хийгээд явж чадаж байна. Бүгдээрээ үндэсний компанийхан. Энержи ресурсын төсөл дээр 2500 туслан гүйцэтгэгч ажилладаг. Дэм, дэмэндээ дээс ирчиндээ хөгжих ёстой. Нэгдмэл нэг бодлоготой байх ёстой. Өнөөдөр нийт 161 мянга 900 аж ахуй нэгж регистерт бүртгэлтэй байна. Түүний 51,8 хувь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бусад нь түр хугацаагаар зогссон. Үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна.  Бүр зогсоосон компани ч байна. 1-9 ажилтай аж, ахуй нэгж 85.3 хувийг эзэлж байгаа юм. Харин гурван хувь нь 50-иас дээш ажилчидтай байна. Тэгэхээр мега төслийг хэрэгжүүлж эхэлснээр аж, ахуй нэгж хувь хүмүүс ажилтай орлоготой болно гэдэг нь ойлгомжтой. Монголчууд чадаж байна. Түүнийгээ ухаа худаг дээр харуулчихсан. Хүсэл байна. Тэгэхээр ногоон гэрэлээ асаач өгөөч. Бид чадна.

 

Мобиком корпорацийн хууль эрх зүй, бодлого зохицуулалтын газрын захирал Ц.Энхбат: Эдийн засаг улс төрөөс ангиад баймаар байна. Эдийн засгийн асуудлыг улс төрийн өнцгөөс бага хараач ээ. Эдийн засаг бол сонгуультай, сонгуульгүй хүмүүсийн ажилтай, орлоготой байх эх үндэс юм. УИХ-ын гишүүд уг асуудлыг зөв өнцгөөс хараасай. Мэдээж улс төрчид эдийн засгийн ашигтай гэрээ байгуулахаар ажиллаж байгаа байх. Гэхдээ үүнийгээ урт хугацаагаар шийдэхгүй яваад байх нь Монголын ард иргэд, эдийн засагт их муугаар нөлөөлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой. Маш түргэн хугацаанд шийдэх ёстой. Эдийн засгийг хөдөлгөөч. Хоёр том төслөө явуулаач гэсэн саналтай байна. Уг хоёр том төслийн нэг нь нилээн идэвхтэй байж байгаад зогсчихлоо. Харин нэг нь хөдөлж чадахгүй 5-6 жил болчихлоо. Энэ бол зөвхөн улс төрчдөөс шалтгаалж байгаа асуудал гэж би харж байгаа. Бизнесмэнүүд бол төслөө явуулъя гэсэн бодолтой байна. Бид улс төрчдөөс ажлаа түргэн хийгээ чээ. Богино хугацаанд зөв арга замыг нь олооч гэж хүсч байна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (112.72.13.245)
    Юу ч гэж донгоссон иргэдэд унах наалдац байхгүй гэдгийг хатуу ойлгоцгооё, хүмүүсээ
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.20.113)
    Монголоо үнэн сэтгэлээсээ хөгжилтэй болгоё бусдаас хоцрохгүй улс шиг жөгжие хүн шиг амьдарцгаая гэвэл хоёр толгойг нэн дариу хөдөлгөх хэрэгтэй. Битгий хоосон ямаан гамбаа шиг чарлалдаад бай
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • ot (182.160.34.76)
    ihleed yaavdiin yavuulaldaa naad 2r tosoloo buruu ch bai zuv ch bai ediin zasag hetsuuhen bna shde tsaana 13n odoogoor oldood bgaa tom uurhai baina sdhee
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • болд (112.72.13.136)
    бмдэнд ашиггүй юм бол улаан гэрэл асаалттай байж байг . үр хойч минь шийдэг .бид ч гэсэн бахархах зүйлтэй байж байя
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • болд (112.72.13.136)
    энэ бүх сайтууд дээр ТТ-н талаар дандаа энхсайхан сайханбмлэгийн захиалгаар тэднийг дэмжсэн комментуудаар дүүрсэн байх юм . ямар их хүн хөлслөө вэ
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Мэдээж улс төрчид эдийн засгийн ашигтай гэрээ байгуулахаар ажиллаж байгаа байх. Гэхдээ үүнийгээ урт хугацаагаар шийдэхгүй яваад байх нь Монголын ард иргэд, эдийн засагт их муугаар нөлөөлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой. Маш түргэн хугацаанд шийдэх ёстой. Эдийн засгийг хөдөлгөөч. Хоёр том төслөө явуулаач гэсэн саналтай байна. Уг хоёр том төслийн нэг нь нилээн идэвхтэй байж байгаад зогсчихлоо. Харин нэг нь хөдөлж чадахгүй 5-6 жил болчихлоо. Энэ бол зөвхөн улс төрчдөөс шалтгаалж байгаа асуудал гэж би харж байгаа. Бизнесмэнүүд бол төслөө явуулъя гэсэн бодолтой байна. Бид улс төрчдөөс ажлаа түргэн хийгээ чээ. Богино хугацаанд зөв арга замыг нь олооч гэж хүсч байна.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • irgen (162.216.224.42)
    ene niitleliig demjij bna yg l iim boloh geed bna daa ene uls turvhid niigem ard nirgediin amidral ymar bgaag, tsalingaas tsalingiin hoorond amidrahiig medehgvil ulsuud daa yagaad gewel ted awliga heel hahuuli geed tsatgaldaadl suuj bga hoino
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Энхболд хэн нэгний талд л ажиллаад бна даа чухам хэн юм бол?
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ОТ, ТТ гээд бүгд л том төслүүд эднийгээ яахгэж гацаанд оруулаад бгааг ер ойлгохгүй юм ааа Нэгэнтээ эхлүүлсэн юмыг хийх зөв шүүү
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • хариу (162.216.224.42)
    З.Энхболд Засгийн газрыг дарамталж байна гэвэл хилс болохгүй нь. Өмнө нь ч ийм зүйл ажиглагдаж байсан. Мөн Тавантолгойн гэрээ өнөө, маргаашгүй амжилттай хэрэгжиж байж монголчуудын дээрээс нар гийнэ шүү дээ.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • иргэн (162.216.224.42)
    энхболд дарга аа... Гацаалаа гээд цаад хүмүүс чинь таныг ерөнхийлөгч болгоно гэсэн юм уу!!
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Hedii boltol bgaa baylagaaa haraad suuhwdeee hudulguj bj hool bolgj ideh hergtei
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • сээгий (162.216.224.42)
    ийм болтол нь ТТ-гоо хадгалаад суучих юмаа
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • иргэн (162.216.224.42)
    улаан гэрлийг ногоон гэрлээр сольё гэдэг санаа таалагдаж бна шүү
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Гүнцэг (103.9.89.210)
    Зөв уриалга бна үүнийг хүн бүр дэмжих хэрэгтэй эх орныхоо төлөө Тавантолгойд ногоон гэрэл асаах ёстой
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • nasaa (162.216.224.42)
    ene tawan tolgoigoo hezee hudulguh geed bnaaaa hedii boltol hadgalah gee wee odoo hudulguh tsag ni boloogvi ymu
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • солонго (162.216.224.42)
    ”ТТ, ОТ-г хөдөлгөж байж Эдийн засаг дахь улаан гэрлийг унтраана” манай эдийн засагт улс төр нь улаан гэрэл асаачаад бхад яаж хөдлөхөв дээ. яг л замын хөдөлгөөн шиг
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • bold (162.216.224.42)
    ene vil ywdliig demjij bna ediin zasag uul uurhaigaa demjij gadaadiin hurungu oruulaltig awahgvi ym bol udahgvi elgeeree mulhuh ym bnal daa
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • ууганаа (162.216.224.42)
    орлогыг нэмэгдүүлэхгүй, зах зээлийг тэлэхгүй, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг дэмжихгүй, технологи оруулж ирэхгүй бол эдийн засаг улам буурах магадлалтай. Тиймээс үүнээс сэргийлж уриалга гаргаж байна. Одоо эдийн засагт “Улаан”, “Шар” гэрэл асчихсан байна.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • ИРГЭН (162.216.224.42)
    Санхүүгийн эх үүсвэр, мөнгө зээлийн бодлого цаашлаад макро түвшинд улаан, шар гэрэл асчихсан байна. Үүнийг ногоон гэрэл болгох эрх нь 76 гишүүнд байгаа юм.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    19 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    23 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    1 цаг 47 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    1 цаг 50 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    2 цаг 52 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    2 цаг 56 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    3 цаг 5 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    3 цаг 8 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    3 цаг 11 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    3 цаг 18 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    3 цаг 44 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    3 цаг 53 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    3 цаг 57 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    4 цаг 32 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    6 цаг 10 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    6 цаг 26 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    7 цаг 38 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    8 цаг 13 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    9 цаг 4 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    9 цаг 14 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК