Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг суллах талаар олон арга хэмжээ өрнөж байна.
Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
ээж, эхнэрт захидал бичих зэргээр үйл явдал өрнөж эхэллээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг суллах талаар олон арга хэмжээ өрнөж байна. Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж, эхнэрт захидал бичих зэргээр үйл явдал өрнөж эхэллээ. Харин МАХН-ын зарим гишүүд урьд шөнө Н.Энхбаярыг суллах шаардлага хүргүүлэхээр Ц.Нямдоржийн Зайсан дахь түрээсийн хаусны гадна бага зэргийн жагсаал хийгээд авчээ. Уг байшингийн харуул Ц.Нямдорж сайд байгаа гэсэн боловч тэрбээр гарч ирээгүй байна. Харин ч МАХН-ынхныг очих үеэр Ц.Нямдоржийн гаднах харуулын тоо нэмэгдэж араваад болсон гэж эх сурвалж мэдээллээ. Гэвч тэд Ц.Нямдоржийг гарч ирэхгүй болохоор шаардах бичгээ шуудангийн хайрцагт нь хийгээд үлдээжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)