Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдоржийн Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг нээж хэлсэн үг

2015-5-19
0
ЖИРГЭХ

Эрхэм хүндэт залуучууд аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

 

Улс, эх орныхоо ирээдүйг залгамжлан жолоодох залуучуудын Азийн орнуудын төлөөлөл зорилгоороо нэгдэж, зэрэгцэн суугааг харахдаа баяртай байна.Та бүхний амар мэндийг айлтан мэндчилье.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дүгээр хуралдаанаар баталсан “Рио+20” буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудад өнөөдрийн арга хэмжээ чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблейн төлөөлөгч, эрхэм зочид Та бүхэн эрүүл мэнд, боловсрол, залуусын хөдөлмөр эрхлэлт, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого хийгээд залуусын оролцооны асуудлаар саналаа солилцож, ажил хэрэгч шийдлүүд боловсруулахаар цуглажээ. Энэ бүх асуудлыг нэгдсэн агуулгаар нь авч үзвэл Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх алхамболох юм. Дэлхийн хэмжээнд өгөөжөө өгөх чухал санаачилга Ази тивийн залуучуудаас эхэлж буйд баяртай байна. Ялангуяа, Монгол оронд минь цуглан чуулаад, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж нэгдмэл байр сууринд хүрье гэж шийдсэнд тань талархаж байна.

 

Миний биедэлхий дахинаа 2015 оноос хойших хөгжлийн үндсэн стратегийг эцэслэн тусгасан Тогтвортой хөгжлийн зорилтуудын гол агуулгыг айх аюулгүй, эрх тэгш, цэцэглэн хөгжсөн ирээдүйн төлөө ирж буй он жилүүдэд бүх улс хамтран ажиллахад зоригжуулан чиглүүлнэ гэж итгэж байна. Хүн төрөлхтний өмнө хүчирхийлэл мөргөлдөөн, хэт даврагч бүлгүүдийн террорист явуулга, урьд үзэгдээгүй гоц халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг хямрал нүүрлэж, сорилт тулгарч байна. Үүний эсрэг бид хамтран бат зогсох шаардлага юм. Энх тайван, эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө Монгол Улс идэвхтэй оролцдог, НҮБ-ын голлох дэмжигч орны хувьд Монгол Улсын байр суурь бүгдэд тодорхой байдаг тул Улаанбаатарын яриа хэлэлцээг манай улс олон жилийн өмнөөс дэвшүүлсэн билээ.

 

Хөгжлийн зорилтуудыг тууштай хангаж, хойчийг гардан цогцлоох залуу үе энд цуглаж,Улаанбаатарын яриа хэлэлцээнд нэгдэнэ гэж бодож байна. Өдгөө манай тивд ойлголцол, итгэлцэл сул байгаагаас үүдэж газар нутгийн, далай тэнгисийн ужгирсан маргаантай байна. Эдгээр асуудалд шийдэл олдох нь гарцаагүй учраас эвлэрэл, ойлголцлын гол механизм нь Улаанбаатарын яриа хэлэлцээ байгаасай гэж бид үздэг. Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх зорилтуудын нэгюм.Тиймээс Азийн орнуудын аливаа асуудлаарх маргааныг тасалдаг гол гэрч, үндсэн талбар нь Монгол Улс, Улаанбаатар хот байхаас хэзээ ч татгалзахгүй гэдгийг дуулгах байна.

 

Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг гэх өвөг дээдсийн маань сэцэн үг бий. Хил залгаж, хаяа дэрлэж, нэгэн тивд оршин буй бидэнд эвтэй найртай байхаас өөр шийдэл байхгүй мэт боловч эвлэрч ойлголцоно гэдэг урт хугацааны хөдөлмөр шаарддаг гэдгийг Та бид ойлгоно. Улаанбаатарын яриа хэлэлцээгээр эдийн засгийн хамтын ажиллагаа, цэргийн салбарын ил тод байдал, байгаль орчны тулгамдсан асуудлууд, аюулгүй байдлын уламжлалт бус сорилтууд, бүс нутгийн тогтвортой байдал зэрэг нийтлэг асуудлыг нэн тэргүүнд онцолж байна. Цаашдаа улс орон бүр өөрт тулгамдсан асуудлаа Улаанбаатарын яриа хэлэлцээнд оруулан хэлэлцэж явах нь Ази тивд, дэлхийн бусад орнуудад ач тустай юм.  Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг урагшлуулах хүрээнд бид Зүүн Хойд Азийн Эмэгтэй парламентчдын уулзалт, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Хотын дарга нарын уулзалт зэрэг үр дүнтэй олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Цаашдаа ч үргэлжлүүлэн, хүрээгээ тэлэхийг зорьж байна. “Нэг Ази 2015: Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблей”-н хүрээнд “Зүүн хойд Азийн симпозиум” зохион байгуулагдаж байгаа нь залуучууд бүс нутгийн аюулгүй байдалд санаа тавьж буйг бататгасан хэрэг юм.

 

Өнөөдөр Та бид хэн ч дангаараа хөгждөггүй тийм л цаг үеийн түүхэн эзэд болоод буй. Өөрөөр хэлбэл, хөгжлийг нэг улс орноор хязгаарлах бус бүс нутгаар нь үнэлэн, хэмждэг шинэ тогтолцоо руу урагшилж байна. Зөвхөн Монгол Улсын гэж ярих нь өрөөсгөл болж Азийн хэмээн тодотгох нь илүү далайцтайн сацуу илүү үр дүнтэй.Манай орон далайд гарцгүй. Өмнөд, хойд бүх нутгаараа хоёр хөрш улстайгаа хиллэж оршдог, газарзүйн хувьд өвөрмөц тогтоцтой. 2014 оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар манай улсад айлчилсан нь түүхэн үйл явдал байлаа. Тэдэнтэй хамтарч хэрэгжүүлэхээр дэд бүтэц, тээвэр, дамжин өнгөрөх нөхцөл, худалдааны саадыг арилгах зэрэг асуудлаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон. Зарим нь эхнээсээ бодит ажил болж буйг ч харж болно. Манай улс хоёр хөрштэйгөө хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчинд нааштайгаар нөлөөлж, гуравдагч хөрштэй эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж нэмэгдүүлсэн юм. Хоёр хөршийнхөө дэмжлэгээр бидний өмнө дэлхий нээлттэй байдаг билээ. Хөрш оронтойгоо, бүс нутагтайгаа хамтрах, ойлголцох нь хөгжилд хүрэхийн баталгаа, тод жишээ гэдгийг Монгол Улс бүрэн нотолж байна.

 

Азийн Залуучуудын арвангуравдугаар Ерөнхий Ассамблейн хурлаас Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ази хариуцсан төлөөлөгчийн газрыг байгуулвал Монгол Улсын төр засгаас бүх талаар дэмжин хамтран ажиллах болно.

 

Эрхэм зочид оо, залуус аа.

 

Их түүхийн өлгий, эх газрын цээжинд орших уудам дэлгэр Монгол оронд минь тухлан саатаарай. Энэ дэлхийн бүх улсад Азийн орнуудын эв нэгдлийг, ази залуусын эрч хүч, эрдэм ухаан, хамтын хүчийг үлгэрлэн харуулахыг хүсье. Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблейн үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • mongol hunee hamgaaliya (185.64.197.68)
    mongolchud 1 hund noogdoh arhinii hemjee ni 28 litr,harin delhii niited 8-9 litr baina.Manaih shig arhinii tom kompaniin ezen ih hurald huuli uurtuu zoriulj huuli batluulaj baidag,songuuliin daraa neg duurgiin shuuhiig hudakdaj abch ih hurald gardag baij bolohuu.Iim baij bolohgui bizdee.Zaluusiin asuudliig shiidehiin tuld hamgiin turuun arhinii asuudliig shiieh estoi bn
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • zochin (185.64.197.68)
    Delhiin hun boljee manai elebgdorj.tom tom um yarij guiseer baital naad muu eh oron chin tuildaj guitseh .Delhiid neelttei bodlogo yabuulj bui ni sn sn,gebch ulsornoo ,dotood asuudlaa ehnii eeljind abch uzesei
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.194.118.48)
    Lalariin Elbegee
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • pkxny (150.129.142.200)
    маанаг элбэгдорж
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.143.247)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    20 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    24 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    1 цаг 29 мин
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    17 цаг 55 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    18 цаг 18 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    19 цаг 50 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    19 цаг 58 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    20 цаг 17 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    21 цаг 9 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    22 цаг 32 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    23 цаг 11 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    23 цаг 49 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    23 цаг 52 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК