Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ыг шинэчлэгчид удирдлагууддаа шаардлага хүргүүлнэ

2015-5-19
0
ЖИРГЭХ

        “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” шинээр байгуулагдсанаа өнөөдөр зарлаж Ардчилсан намд дүрмийн, хариуцлагын, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалж байна. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө Пума зочид буудалд зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн АН-ын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигчид гээд нийтдээ 100 гаруй гишүүн оролцлоо. 

 

Зөвлөгөөнөөс АН-ын нийт гишүүд дэмжигчдэд хандан уриалга гаргаж, намын удирдлагууддаа шаардлага хүргүүлэх аж.

 

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Р.Шинэгэрэл: Намын их хурлыг хуралдуулах шаардлагатай

 

 -Энэ зөвлөгөөнөөс намынхаа гишүүдэд хандаж уриалга гаргаж байгаа юм байна. Энэ талаар тодруулбал?

 

-АН-д олон жил бугшсан асуудлуудыг задлах, бодлогын болон дүрмийн тодорхой шинэчлэл хийх болсон байна. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улс төрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улстөрийн институт болж шинэчлэгдэхийг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байна шүү дээ.

 

Иймээс ҮЗХ-ны хурал, Намын их хурлаа зарлан хуралдуулж, намын үндсэн дүрмээ яаралтай шинэчлэе. Хүний нөөцийн бодлого, намын санхүүжилтээ ил тод, нээлттэй, болгоцгооё. Популизмыг биш судалгаатай, гарц шийдэлтэй, шинжлэх ухаанч, бүтээлч санаачлагуудыг дэмжиж, бодлогын шинэчлэл хийцгээе. 

 

АН-ыг улстөрийн мэргэшсэн институт болгон хөгжүүлэхийн тулд үндсэн дүрэмд эрс шинэчлэл хийх хэрэгтэй үзэн бодлогын асуудлуудаар эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. Өнөөдөр АН-д тодорхой бодлогын шинэчлэл үгүйлэгдэж байгаа. Нам олон фракцад хуваагдсан. Байгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулсан. 1996 оных шиг түүх давтагдсан. Энэ бүхний тусгал нь жирийн иргэдийн амьдралд, бизнест нь , ажилд нь тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн бодлогын тасралтгүй залгамж халаанд асуудал үүсч байна. Ийм учраас АН-ын залуучууд бид хөдөлгөөнийг байгууллаа. АН-ын бүх гишүүдийн оролцоог хангасан дотоод ардчилалтай нам болгон төлөвшүүлэх, цаашдаа улс орны хөгжлийг авч явах бодлогын институтыг байгуулахын төлөө ажиллана. Нийт гишүүдэд хандаж АН-аа шинэчлэх, шинэчлэлд идэвхитэй оролцохыг уриалж байна.  Эрдэмтэн судлаачидтай хамтран бодлогын баримт бичгийг боловсруулж байна. АН-ын удирдлагуудад АН-ын ээлжит бус их хурлыг ирэх зургадугаар сард зарлан хуралдуулаач гэсэн шаардлага хүргүүлнэ.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын АН-ын дарга П.Болдсайхан: Шинэчлэл хийх цаг нь болсон

 

-Хөдөө, сум, дүүргүүдэд намаа шинэчилье гэсэн уриалгыг дэмжиж бид орон нутгаас ирж оролцож байна. Анхан, дунд шатны байгууллагын удирдлагууд зөрчилдөж талцах, фракцлах ужигт автаад, зөрчилдөөн даамжирч  байгааг нуух аргагүй болжээ. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаасаа илүүтэйгээр фракцынхаа хүмүүсийн төлөө үйлчилдэг болсон байна. Шалтгаанаа зөв тодорхойлж байж л эмчилж чадна шүү дээ. Сайхан байна гэж худлаа яриад өөрчлөлт хийгдэхгүй.Тэгэхээр нам дотор үүсээд байгаа асуудалдаа бодиттой дүн шинжилгээ хийж, бодлогын томоохон шинэтгэл хийх  цаг нь болсон гэж бодож байна.

 

Манай аймагт л гэхэд АН-ын хорооны гишүүн,  төлөөлөгчдийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгчихсөн байх жишээний. Дотоод зөрчил нь гаарч журмынхаа нөхдийг хууль хүчний байгууллагаар шалгуулж эрүү үүсгэж байна. Дорнод аймгийн АН-ынхны хувьд хоёр хуваагдсан. Дорнод аймгийн АН-ын дарга гэгддэг Цэрэнчимэг  гэгч бүсгүй бий. 2012 оны сонгуулиар намаа ялалт байгуулж чадаагүй. Намын дүрмээр бол шууд л огцрох ёстой. Гэтэл намын гишүүдийг шахаж, оронд нь ах дүүсээрээ хүрээлүүлсэн. Үндсэндээ Дорнодын АН гэр бүлийн нам болж хувираад байна шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байгаа учир энэ хөдөлгөөнд нэгдэж  орон нутагт ч намын шинэчлэлийг яаралтай хийх болсон гэдгийг уламжлахаар ирж оролцож байна.

 

“АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн”-ий зохицуулагч П.Галиндэв: АН төлөвших хугацаа хангалттай болсон

 

-АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг залуу гишүүд нэгдэн зохион байгуулсан байна. Шинэчлэлийг гишүүд дэмжигчид хэр хүлээн авч байна?

 

-Би Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны гишүүн, Нийслэлийн намын зөвлөлдөх хороонд тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Энэ намын ачааг анхан дунд шатанд нь үүрэлцэж байгаа гишүүний хувьд АН-ынхаа ирдээүйд сэтгэл зовинож шинэчлэх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг болж ажиллаж байна.

 

АН-ыг шинэчлэх зорилгод маш олон залуучууд, анхдагчид гээд үе үеийн гишүүд дэмжигчид нэгдэж байна. Хамгийн түрүүнд манай намд бодлогын шинэчлэл, хариуцлага ёс зүйн шинэчлэл хэрэгтэй байна. Энэ болохгүй байгаа зүйлсийг хэр засч залруулаад цааш явах вэ гэдэгт саналаа солилцож байна.

 

-АН дотор  намаа шинэчлэе гэсэн хөдөлгөөн, хороо өмнө нь байгуулагдаж байсан. Танай хөдөлгөөн АН-д нэн тэргүүнд шинэчлэл шаардлагатай гэсэн бодлогуудаа гаргаж байна. Эдгээрийг хэрэгжүүлэх боломжууд байна уу?

 

-Шинэчлэлийг АН-ын дүрмээс эхлүүлэх хэрэгтэй. Манай намын дүрэм хэрэгжиж чадахаа байсан. Сөрөг хүчин байх ёстой зохицуулж болоод байсан бол эрх барьж байхад боломжгүй болсон. Дүрмээ шинэчилснээр намынхаа тогтвортой байдал, эв нэгдлийг бий болгоё. Намын гишүүдэд хариуцлага ёс зүйн зохицуулалт, дотоод ардчиллыг зохицуулах шаардлагатай болсон. 

 

-АН-ын фракциудын тэмцэл, зөрчил шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Та нар яаж зохицуулах гэж байна?

 

-Монгол Улс олон намын тогтолцоотой болоод 25 жил болж байна. АН төлөвших хугацаа хангалттай болсон. 25 жилийн дараа юу болохгүй байна гэдгээ эргэж хараад томоохон хэмжээний өөрчлөлт, шинэчлэл хийх цаг хэдийнэ болсон. Ингэхдээ аль фракцын гэхээсээ илүү намын анхан шатнаас эхлээд хариуцлага ёс зүйн асуудлыг ярилцах болжээ гэдгийг хэлдэг болж. Сүүлийн үед АН фракцгүй болоё гэсэн уриалга дотооддоо явж байна. Энийг нэг өдөр биш хэсэг хугацаанд хийгдэнэ. Хамгийн гол нь зоригтой энэ асуудлаа шийдэж хамтарч байж шинэчлэлийг хийнэ. Шинэчлэлийг хүсч нэгдэж байгаа гишүүд дэмжигчид гол төлөв залуучууд байна. Энэ нь шинэчлэх цаг болсон гэдгийг харуулж байна.

 

Холбоотой байя 24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (103.229.122.109)
    Dashdorj gishvvnii tuslah baisan sahaltai zaluu chin ali namiin hvn yum be....MAN iihan AN iig shimechleh geed baigaa yum uu daa
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Залуу (103.26.195.171)
    Шинэгэрэл гэж Говь_Алтайд МАН-Ы Дашдоржийн сонгуулийн мэнэжэр бсан залуу АН-д юухийж яваан бол ойлгохоо ч боилоо
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Zovchin (112.72.13.3)
    Demjij bn,
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.254.112.18)
    100 hvn gene vv 28 hvn bsan shvv huue
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • eh oron (202.70.46.200)
    Neree buruu ugsun bn yun shinechilgdeh bur zailuulj shalguulah shaardlagatai hulgaich nar bur herees hetertsen bhad.z.enhbold elbgdrjoos uur uzeed ugie gesen ch dan hulgaich nar bolchihood bn.negent l ehelsen bol oligtoihon hiih heregtei shuu.ter ajnai baterdene monuranii naranhuu m.zorigt metiin huuhen nuhaj shaldan huuhnii zurag harj suudag gaj dondoi garuudiig bur namaasa zailuulahgui bol 16 ond iim dagznuudas bolj usgui husagdana shuu.
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • pkxnu (150.129.142.200)
    ардчилсан нам гэж байхгүй ш дээ лидерүүд нь хувьчилаад авчихсан харин авлигалчидын нам гэж байгаа байхаа
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    16 цаг 25 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    16 цаг 49 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    18 цаг 20 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    18 цаг 28 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    18 цаг 48 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    19 цаг 39 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    21 цаг 2 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    21 цаг 42 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    22 цаг 19 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    22 цаг 22 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК