Хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр нарын хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцэх байсан. Өнөөдрийн шүүх хурал прокурорын хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Баавар буюу Ш.Батбаярыг төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан хэрэгт буруутгаад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/