Насанд хүрээгүй, 15 настай М нь насанд хүрээгүй Б, Э нартай бүлэглэн 2014 оны 4-8 сарын хооронд Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 28 удаагийн үйлдлээр бусдын эзэмшлийн Хьюндай Аксент, Верна, Соната, Старикс, Микро, Хонда, Тоёота Чейзэр, Тоёота Марк-2 маркийн авто машинд түлхүүр тааруулан хулгайлах гэмт хэрэг үйлджээ. Ингэж хулгай хийхдээ түлхүүр хувилж, олшруулдаг газруудаас маш олон тооны түлхүүр авч ашигладаг байснаа хүлээжээ. Цагдаагийн байгууллага хохирсон иргэдийн гомдлыг нэгтгэн шалгаж үзэхэд тэрээр бусдад 98 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/