Өчигдөр СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Монтер ХХК-ны хойд замд "Х.Сонота" маркийн автомашины жолооч Д нь "Исузу Тра" маркийн авто машинтай мөргөлдөж жолооч 32 настай Д нарын 3 хүн нас барж 1 хүн гэмтсэн.
Төв аймгийн Эрдэнэ усмын төвөөс зүүн тийш 2 км замд Т.Приус маркийн Н жолоочтой авто машин онхолдож зорчигч 31 настай эрэгтэй Ж нас барсан байна.
Хөдөө орон нутгийн замд жолооч нар нь хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх үйлдлийг хийхдээ аюулгүй байдлаа зөв тооцоолдоггүй хангадаггүйгээс, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлтоос зааж өгсөн ачаа болон чиргүүлийн даац хэтрүүлснээс, жолоочийн ур чадвар хангалтгүй, шинэ жолооч орон нутгийн замд хөдөлгөөнд оролцсноос, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, Монгол улсын нутаг дэвсгэрийн зам харилцаанд, техникийн шаардлага хангахгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиор замын хөдөлгөөнд оролцсноос болж зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нь замын нөхцөлд хурдаа зөв тохируулж явах, стандартын шаардлага хангахуйц хамгаалалтын майлгай, хамгаалалтын бүс, \ хүүхдэд \ суудлыг тогтмол хэрэглэж хэвших, ялангуяа буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангаж зөв тооцоолж оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/